Бичлэгийн тоо 3,329
Газар
нутгийнх нь тавны дөрөв нь судлагдаагүй ч Монгол байгалийн баялгаараа
дэлхийд танигдаад буй гэж “Bloomberg”-ийн Декстэр Робертс бичжээ.
Тэрбээр ирэх арван жилд манай улсын зэсийн үйлдвэрлэл хоёр, төмрийн
хүдрийнх гурав, нүүрснийх зургаа, алтных 10 дахин өсөх магадлалтай гэсэн
байна. Монголын эдийн засаг өмнөх онд 17.3 хувиар өсөхөд ашигт
малтмалынх нь салбар багагүй нөлөөлсөн гэж resourceinvestingnews.com
цахим хуудсанд мэдээлжээ. ОУВС-гаас таамаглаж буйгаар Монголын эдийн
засаг ирэх дөрвөн жилд ойролцоогоор 14 хувиар өсөх магадлалтай гэнэ.
Дэлхийн гурван том ордын нэгд тооцогдох 450 мянган тонн зэс, 46 сая унци алт үйлдвэрлэх Оюутолгойн үйл ажиллагааг ирэх оны эхний хагаст эхлүүлнэ. Энэ мэт томоохон төсөл хэрэгжих ч хөрөнгө оруулагчид Монголын улс төрийн тогтвортой байдалд ихээхэн санаа зовж буй гэж дээрх цахим хуудсанд бичсэн байна. Аделайдын их сургуулийн профессор Ричард Помфрет “Монголын Засгийн газраас баримталж буй бодлого гаднын хөрөнгө оруулагчдыг үргээж мэдэх юм” гэж ярьжээ.
Сонгуультай холбоотойгоор Монгол дахь улс төрийн эрсдэлүүд улам ихсэх хандлагатай гэж хөрөнгө оруулагчид тооцож буй гэлээ. “Business New Europe” сэтгүүлийн Оливер БелфиттНэш “Зургаадугаар сард болох Парламентын сонгуультай холбоотойгоор улс төрчид олон нийтээс санал авахын тулд эх орноо хамгаалагчийн “дүр” эсгэх нь уул уурхайн салбарт ихээхэн нөлөөлөх болов уу” гэж ярьжээ.