
МҮОХ,
Спортын сэтгүүлчдийн холбоо, Спортын маркетингийн агентлагтай хамтран
явуулдаг шилдэг тамирчин шалгаруулах санал хураалтын дүн гарч,
хоёрдугаар сарын манлайгаар жүдо бөхийн ОУХМ Сайнжаргалын Ням-Очир
тодорсон байна. Өнгөрсөн сард Парис хотноо болсон “Их Дуулга” тэмцээнд
түрүүлж, Дюссельдорфийн Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн бахдам
амжилтаар тэр үйлс нэгтнүүдээ өнгөлжээ. Олон нийтийн болон комиссын
гишүүдийн 47 хувь нь түүнийг дэмжсэн бол дэд байрт Баясгалан хэмээх усан
луу жилийн сар шинийн баярын үндэсний бөхийн барилдаанд хүчит 256
бөхөөс найм даван түрүүлсэн Монгол Улсын аварга С.Мөнхбат шалгарч (34
хувь), Хонконгийн “Алтан цом” тэмцээнд түрүүлсэн тэвондоч Д.Дашням (7,5)
удааллаа.