Бичлэгийн тоо 3,329
 “Гурван охин” хамтлагийн дуучин Х.Анутай хийсэн ярилцлага.
 -“Жинхэнэ хайр” нэртэй цомгийн чинь дуунууд хайрын тухай өгүүлдэг шүү дээ. Энэ талаар  ямар бодолтой явдаг вэ?
-Хайр гэдгийг мэдрэх тэр мөч хүний хамгийн сайхан аз жаргал байдаг болов уу. Дуулж байгаа дуунаасаа хүртэл хайрыг мэдрэх гоё л байдаг. Заримдаа дуугаа сонсоод “Хайр гэдэг  үнэхээр гайхамшигтай юм аа” гэж боддог шүү.
-Анхны хайрыг бүтдэггүй гэж яриад байдаг. Тохиолдож байв уу?
-Тийм ээ. Анхны хайр бүтдэггүй гэдэг яриа нөлөөлсөн ч юмуу, эсвэл надад тэгж тохиолдсон ч юмуу, ямар ч байсан хайр маань бүтээгүй л юмдаг. Анхны юм бүхэн сэтгэлд тод үлддэг болохоор мартагддаггүй юм.
-Дурлал, хайр ялгаатай юу?
-Амттанд дурлах гэж байдаг болохоос  амттаныг хайрлана гэж хэзээ ч байдаггүй. Ингээд бодохоор ялгаатай байгаа биз. Сэтгэл татаг­дан, шохоорхохыг дурлал,  харин амьдралын утга учрыг ойлгоод, хайртай хүнээ зүрх сэт­гэлээрээ хайр­лаж, аз жар­галтай байхыг  ха­рах нь хайр болов уу.
-Чамд аав ээж, сайхан найз нөхөд байна. Заримдаа үүнээс өөр зүйлийг хүсдэг үү?
-Заримдаа юуг хүсээд, юунд дурлаад байгаагаа мэдэх гэж зүрх сэтгэлээ чагнаж, дотор хүнтэйгээ ярилцдаг. Тэгээд хэн нэгнийг хайрлах мэдрэмж үгүйлэгдэж байгааг мэдэрдэг юм. 
-Дотор хүнтэйгээ зөрчилдөх тохиолдол зөндөө л байдаг. Зөвлөх тусам зөрөөд байх сэтгэл ч бий.
-Би дотор хүнээ хамгийн сайн зөвлөгч минь гэж боддог. Зөвлөснөөр нь явахад нэг их бурууддаггүй. 
- Ээж болох мөчөө сэтгэл догдлон хүлээдэг үү?
-Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, баяр баясал шүү дээ. Жаахан хүүхэд харахаар өөрийн эрхгүй хайр хүрдэг. "Хэзээ би ийм хөөрхөн хүүхэд тэврээд ээж болчихсон сууж байх болоо" гэж сүүлийн үед бодоод байх болсон. 
-Эмэгтэй хүн нөхөр болох хүнээ ааваараа төсөөлж боддог гэдэг дээ.
-Аав маань гэр орондоо сайхан уур амьсгалыг бүрдүүлж, баяр баясал, аз жаргалыг бэлэглэж чаддаг. Багадаа аав шигээ нөхөртэй болно гэж боддог байсан бодол маань одоо ч хэвээрээ. Хааяа ажилсаг занг нь харахаар энэ бодол нэг л дотно санагддаг юм.
-Сайхан хайртай учирвал...
-Сүүлийн үед алдахгүйн төлөө тэмцэх хэрэгтэй юм байна гэж бодоод байх болсон шүү. Ирээдүйн хань болох залуу маань эмэгтэй хүнийг ойл­гож чаддаг, аливаад хүлээц­тэй, ухаалаг ханд­даг бай­гаасай.
-Бодоод байхад хайранд буруу байдаггүй ч юм шиг.
-Магадгүй. Хэдийгээр нөхөрлөхөө больсон ч би найз залуугаа буруутгадаггүй ээ. 
-Сайхан залуу зө­рөөд өнгөрөхөд эргэж хардаг биз?
-Санаа зовоод, нэг их хардаггүй ээ.
-Эргэж хардаггүй хүн хамгийн тэнэг гэдэг үг байдаг даа.
-Өө, үүнийг чинь мэдэж авмаар үг байна. Тэгвэл би хамгийн тэнэгт тооцогдох нь ээ.(Инээв)     
-Аав, ээжийнхээ захиж хэл­сэн үгийг санаж явдаг уу?
-Ээж минь “Миний охин хүнд битгий муу санаарай. Сайхан сэтгэлтэй, өөдрөг бодолтой  явахад ажил үйлс чинь бүтэж, үр хүүхэд тань өөрийн чинь буянг эдэлж амьдарна” гэж хэлдэг.  Аав маань сүүлийн үед “Ямар ч ажил ихтэй байсан гэртээ хооллож байгаарай. Гэр орондоо ду­лаан уур амьсгалыг бүр­дүүлж амьдарна гэдэг сайхан шүү дээ” гэж захиад байх болсон.
-Амьдрал заримдаа амтат жүрж, заримдаа гашуун давс шиг санагддаг уу?
-Амьдралыг би баян гэж ойлгодог. Тийм болохоор жүрж ч бай, давс ч бай, амталж, мэдэрч амьдрахыг хүсдэг.   
-Хэвлэлээр янз бүрээр бичүү­лээд байхаар сэтгэлээр унах үе байна биз?
-Огт үндэслэлгүй, худлаа зүйл санаанаасаа зохиогоод бичсэнийг уншчихаад, заримдаа уур хүрээд, бухимдаж уйлдаг байсан. Өөрийгөө хэзээ ч муугаар хэлүүлж үзээгүй хүмүүс хүнд муу муухай үг ямар хүндээр тусч, сэтгэлийг нь  хямраадгийг биеэрээ мэдрээгүй болохоор ойлгодоггүй байх л даа. Биднийг муугаар хэлж, бичиж байгаа хүмүүс өөрсдөө над шиг охин дүүтэй, бас хайрладаг бүсгүй­тэй байгаа. "Хэрвээ таны ээж, эгчийг ингээд биччихсэн байвал ямар санагдах вэ" гэж хэлмээр санагддаг. Би ч гэсэн бусдын адил аав ээж, ах, эгч, дүүтэй. Тэднийхээ сэтгэлийг эмзэглэх вий гэж боддог.

-Хааяа орилмоор, хашгир­маар санагдана биз?
-Сүүлийн үед сонин уншихаас дүргүй хүрээд байдаг болсон. Сэтгэл эмзэглэж зовж, шаналж байснаас огт уншихгүй, өөрийнхөө хийх ёстой зүйлээ бодоод явж байсан нь хамгийн зөв арга юм байна.  
-Зан чанараа үнэнээр нь тодорхойлооч.
-Зөөлөн сэтгэлтэй хэрнээ хамгийн хатуу хүн байж магадгүй. Ямар ч үед өөрийнхөөрөө байхыг хүсдэг.
-Уурлаж бухимдвал..
-Үргэлж инээдэг амьдрал гэж хаа байх вэ дээ. Хүн л юм чинь уурлана, бухимдана, инээнэ, уйлна, гомдоно, баярлана. Дуугаа хураачихсан үед үг өдөөд, хатгаад байвал тэсэхгүй тэсэрнэ шүү. 
-Яаж тайвширдаг вэ?
-Машинаа унаад, хөгжмийнхөө дууг чангалаад, хаа нэгтээ чимээгүй газар руу давхина. Хааяа нэг ганцаараа юм бо­доод суух завыг өөртөө ингэж л гаргадаг.
-Ямар маркийн машинтай вэ, жолоо сайн барьдаг биз дээ?
-“Ниссан”. Хотоос гадагшаа гарсан үед бол 120 мильтэй давхина.
-Өөр мэргэжлээр суралцах уу?
-Ирэх намраас эдийн засгийн чиглэлээр суралцана. Алсдаа бизнест хөл тавина гэсэн бодол бий.  
-Анх­маагийн тоглосон “Сая километрт” киног үзэв үү?
-Ажил төрөл амжуулах гээд ойрд жаахан завгүй байлаа. Удахгүй  үзнэ ээ. Ямар кино болсон байна гээд хоёр найзаасаа асуухаар өөрөө үз гээд ярихгүй байгаа шүү. “Cross animatoin” студийн уран бүтээлчид хийсэн болохоор сайн бүтээл болсон байх аа итгэж байна. 
-Та гурвын чамгүй хөдөл­мөрлөсөн чинь цомгоос чинь мэдрэгддэг шүү.
-Цомгийнхоо уран бүтээл дээр бид анхаарлаа хандуулж, хичээж  ажил­ласан. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн сай­хан дуунуудыг зохиож өгсөн ая зохиогч, продюсер Б.Наранзун, Баярхүү, дуучин Д.Болд ахдаа маш их баярлалаа.
-“UBS music video awards” наадмаас хамгийн олон шагнал атгасан хамтлаг танайх л байсан.    
-Өнгөрсөн жил шагналын хур асгарсан одтой, азтай сайхан жил байлаа. Үнэнийг өгүүлэхэд “Шилдэг стиль имиж”-ийн номинацид шалгарна гэж бодоогүй. Энэ номинацийг шал­гаруулсны дараа дуулах ёстой байсан болохоор тайзны ард юмаа бэлдээд нэр дэвшиж байгаагаа ч мэдээгүй. Дуулах гээд гараад иртэл “Гурван охин” гээд зарлахад их гайхсан. Тайзан дээр гараад их сандарсан шүү. Сэтгэл догдлоод, юу ярьснаа сайн санадаггүй юм. Бид тэр их урам зориг, эрч хүчээрээ уран бүтээлээ хийж байгаа. Удахгүй залуу хүний эрч хүчийг харуулсан, цоглог өнгө аястай шинэ цомог гаргахаар зэхэж буй. Энэ ондоо багтааж тоглолт хийх зорилго тавьсан.  

Г.Батцэцэг

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5928894/396/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1129 Манай охид дөрвөн медаль аваад байна 2012-03-22 7988
1128 Дэлхийд алдаршсан монгол зоос 2012-03-22 8569
1127 Монгол зохиолчдын бүтээлийг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурал болно 2012-03-21 9347
1126 Монгол сэтгэлгээний үр жимс францад боловсорчээ 2012-03-21 9984
1125 Хөрөнгө оруулалт ихээр татаж буй орны жагсаалтын тавдугаарт Монгол эрэмбэлэгджээ 2012-03-21 10047
1124 Ойрын хөрш холын садангаас дээр 2012-03-16 7692
» Х.АНУ: Амьдралын жүржийг нь ч, давсыг нь ч амталж амьдарна 2012-03-16 7935
1122 Ц.ЦЭГМЭД: СЭТГЭЛЭЭ ДАГАЖ АМЬДАРДАГ БОЛОХООР НАДАД ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ 2012-03-16 8057
1121 “ITB Берлин-2014”-д Монгол Улс түншээр оролцох санал тавьжээ 2012-03-15 10404
1120 “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ӨӨР ДОЛООН ЗАЛУУ ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАВ 2012-03-15 9676
1119 Хоёрдугаар сарын манлай нь С.Ням-Очир 2012-03-15 9688
1118 Монголын геологичид чуулна 2012-03-14 9044
1117 ЦАХИМ ЗАСАГЛАЛААР МОНГОЛ 76-Д ЖАГСЧЭЭ 2012-03-14 10202
1116 Төмрийн хүдрийн үйлдвэрлэл гурав дахин өсөх магадалтай 2012-03-14 9274
1115 Манай улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар боллоо 2012-03-13 9550
1114 СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛТОЙ АНХНЫ ОЁДОЛЧИН 2012-03-13 10000
1113 ОТО Олон улсын олимпийн хорооны комисст 2012-03-12 9488
1112 Малчин эмэгтэйчүүд анх удаа НҮБ-ын чуулганд оролцож байна 2012-03-12 9710
1111 Жендерийн тэгш байдлаар Монгол дэлхийд наймд жагсав 2012-03-12 8652
1110 Дэлхийн шилдэг 14 киноны хөгжим эгшиглэнэ 2012-03-07 8638
배너신청
자생병원

배너신청