Олон
улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-нд ҮДБЭЧ-ын
бүсгүйчүүд төрийн дээд шагнал бөөнджээ. Чуулгад тоглох шинэ бүтээлийн
өнгө төрхийг илэрхийлдэг хувцас, хэрэгслийг урладаг оёдолчин Д.Лхагва
оёдолчдоос анх удаа соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх хүндтэй цол хүртсэн
байна.
Тэрбээр 44 жил үйл мэтгэсэн бөгөөд Монголын мэргэжлийн урлагийн бүх байгууллагад түүний урласан хувцас бий. Мөн тус чуулгын гоцлол дуучин С.Цогтсайхан “Алтангадас” одонгоор энгэрээ мялаажээ. Чуулгын удирдлага, хамт олон өчигдөр шагналтнуудаа хүлээж авч, баяр хүргэв.
Х.УЯНГА