Бичлэгийн тоо 3,329
 “Монгол цэргийн өдөр” буюу орчин үеийн зэвсэгт хүчний 91 жилийн ойн арга хэмжээ өчигдөр боллоо. НЗДТГ, Зэвсэгт хүчний жанжин штабынхан энэ өдөр гурван үеийн төлөөллөө Соёлын төв өргөөнд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Энэ арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг “Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ынхантай бид өдөр тутам хамтран ажилладаг. Нийслэлийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө зүтгэдэг та нарт баярын мэнд хүргэе” гэлээ.

Нийслэл хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан Зэвсэгт хүчний 011, 013, 014 дүгээр ангийн хамт олон өчигдөр Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал гардацгаав. “Монгол цэргийн өдөр”- өөр эрийн цээнд хүрсэн долоон залуу цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардав. Мөн энэ өдөр “Монгол цэрэг” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд эхний гурван байр эзэлсэн П.Тэнгис, Т.Эрболд, М.Номин-Эрдэнэ нар өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Ирээдүйд Монголын армийг бүрдүүлэх ерөнхий боловсролын сурагчид, одоо ажиллаж байгаа болон тэтгэвэртээ суусан ахмадуудад нийс лэлийн “Улаанбаатар” чуулгынхан тоглолтоо сонирхууллаа.

“Монгол цэргүүд эх орондоо болоод гадаад улс орнуудад ч байгуулсан гавьяатай. Афганистанд үүрэг гүйцэтгэх VI ээлжийн цэргүүд энэ өдөр эх орноосоо мордлоо. Сүүлийн 10 жилд Монголын зэвсэгт хүчнээс 6000 орчим хүн олон улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцсон. “Монгол цэргийн өдөр” арга хэмжээг тэмдэглэж эхэлсэн цагаас НЗДТГ-ынхан дэмжсээр ирсэнд талархаж байна” хэмээн Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хэлэв.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5924561/8ec/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1129 Манай охид дөрвөн медаль аваад байна 2012-03-22 7988
1128 Дэлхийд алдаршсан монгол зоос 2012-03-22 8569
1127 Монгол зохиолчдын бүтээлийг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурал болно 2012-03-21 9347
1126 Монгол сэтгэлгээний үр жимс францад боловсорчээ 2012-03-21 9984
1125 Хөрөнгө оруулалт ихээр татаж буй орны жагсаалтын тавдугаарт Монгол эрэмбэлэгджээ 2012-03-21 10047
1124 Ойрын хөрш холын садангаас дээр 2012-03-16 7692
1123 Х.АНУ: Амьдралын жүржийг нь ч, давсыг нь ч амталж амьдарна 2012-03-16 7935
1122 Ц.ЦЭГМЭД: СЭТГЭЛЭЭ ДАГАЖ АМЬДАРДАГ БОЛОХООР НАДАД ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ 2012-03-16 8057
1121 “ITB Берлин-2014”-д Монгол Улс түншээр оролцох санал тавьжээ 2012-03-15 10404
» “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ӨӨР ДОЛООН ЗАЛУУ ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАВ 2012-03-15 9676
1119 Хоёрдугаар сарын манлай нь С.Ням-Очир 2012-03-15 9688
1118 Монголын геологичид чуулна 2012-03-14 9044
1117 ЦАХИМ ЗАСАГЛАЛААР МОНГОЛ 76-Д ЖАГСЧЭЭ 2012-03-14 10202
1116 Төмрийн хүдрийн үйлдвэрлэл гурав дахин өсөх магадалтай 2012-03-14 9274
1115 Манай улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар боллоо 2012-03-13 9550
1114 СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛТОЙ АНХНЫ ОЁДОЛЧИН 2012-03-13 10000
1113 ОТО Олон улсын олимпийн хорооны комисст 2012-03-12 9488
1112 Малчин эмэгтэйчүүд анх удаа НҮБ-ын чуулганд оролцож байна 2012-03-12 9710
1111 Жендерийн тэгш байдлаар Монгол дэлхийд наймд жагсав 2012-03-12 8652
1110 Дэлхийн шилдэг 14 киноны хөгжим эгшиглэнэ 2012-03-07 8638
배너신청
자생병원

배너신청