Бичлэгийн тоо 3,329

Энэ сарын 29-31-ний хооронд эрдэс баялаг, геологи хайгуулын салбарынхан чуулна. “Монголын геологи хайгуул-2012” чуулганы үеэр өнгөрсөн жилийн ололт, амжилтаа дүгнэж, улмаар шинэ төлөвлөгөө, туршлагын талаар ярилцах юм байна. Энэ талаар “Монголын Үйлдвэрлэлийн геологичид” холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.


- Зохион байгуулагчдын бүрэлдэхүүнд салбарын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Монголын Үйлдвэрлэлийн геологичид” холбоо, ШУТИС, ШУА-ын Геологи Эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн гээд төрийн болон төрийн бус байгууллагууд оржээ. Чуулганаар ямар асуудлаар ярилцах бол?

-Энэ чуулга эдийн засаг, улстөртэй холбоогүй. Салбарынхан цэвэр шинжлэх ухааны зорилготой, мэдээлэл солилцох, шинэ туршлага судлах, алдаа оноог дүгнэнэ. Мөн геологийн ажил явуулах хууль эрхзүйн орчны талаар ярилцана. Учир нь манай улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн шийдвэрээр ашигт малтмалын лиценз шинээр олгоогүй. Энэ нь геологийн салбарт нөлөөлж, бид ажлын хомсдолд ороод байгаа. Хэрвээ энэ шийдвэр гурав дахь жилдээ үргэжлэх юм бол асуудал хаа хаанаа нэлээд хүндрэх болчихоод байгаа болохоор үүн дээр нэлээд төвлөрч ярих болов уу гэж бодож байгаа. Чуулганаас гарсан дүгнэлтээ эрх мэдэл бүхий төрийн байгууллагуудад хүргүүлнэ.

- Гадаадын геологичид оролцох уу?

- Мэдээж манай улсад эрдэс баялаг, ашигт малтмалын салбарт гаднын олон компани ажиллаж байгаа учир тэд ч энэ чуулганд оролцох сонирхолтой байдаг. Салбарын чуулган дөрөв дэх удаагаа болох гэж байгаа. Өнгөрсөн жилүүдэд санхүү, зохион байгуулалтын асуудлаа шийдэж чадаагүй учир гаднын байгууллагуудыг оролцуулаагүй. Харин энэ жилийн чуулганд Орос, Хятад, Канад, Австрали, Америк, Солонгос, Япон гээд олон орны төлөөлөл оролцох юм.

- Гурван өдөр үргэлжилэх юм байна, ямар ямар арга хэмжээ болох вэ?

- Эхний өдөр төрийн байгууллагуудтай уулзана. Хоёр дахь өдөр нь хувийн компаниуд туршлага, мэдээлэл солилцож, шинэ олдворуудаа салбарынхандаа тайлагнана. Сүүлийн өдөр монголын нүүрсний шинж чанар, олдвор, тархац, манай орны нөөцийн талаар сургалт болно. Мөн Японы эрдэмтэний монголын алт, зэсийг ордын тархац, байж болзошгүй ордуудын талаарх таамаг дэвшүүлсэн илтгэлийг сонсох юм. Мөн Бороо, Оюу толгой, Таван толгой шиг томоохон ордуудыг нээдэг олон улсын туршлагын талаар ярилцах юм.
Үүнээс гадна “Эрдэс чулуулгын цуглуулга, дээжис” нэртэй хамгийн сонирхолтой, үзүүштэй эрдсийн талст, хүдэр, чулуулгын үзэсгэлэн гарна, мөн геологичдын авсан сонирхолтой гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргах юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5919900/329/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1129 Манай охид дөрвөн медаль аваад байна 2012-03-22 7988
1128 Дэлхийд алдаршсан монгол зоос 2012-03-22 8569
1127 Монгол зохиолчдын бүтээлийг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурал болно 2012-03-21 9347
1126 Монгол сэтгэлгээний үр жимс францад боловсорчээ 2012-03-21 9984
1125 Хөрөнгө оруулалт ихээр татаж буй орны жагсаалтын тавдугаарт Монгол эрэмбэлэгджээ 2012-03-21 10047
1124 Ойрын хөрш холын садангаас дээр 2012-03-16 7692
1123 Х.АНУ: Амьдралын жүржийг нь ч, давсыг нь ч амталж амьдарна 2012-03-16 7935
1122 Ц.ЦЭГМЭД: СЭТГЭЛЭЭ ДАГАЖ АМЬДАРДАГ БОЛОХООР НАДАД ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ 2012-03-16 8057
1121 “ITB Берлин-2014”-д Монгол Улс түншээр оролцох санал тавьжээ 2012-03-15 10404
1120 “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ӨӨР ДОЛООН ЗАЛУУ ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАВ 2012-03-15 9676
1119 Хоёрдугаар сарын манлай нь С.Ням-Очир 2012-03-15 9688
» Монголын геологичид чуулна 2012-03-14 9044
1117 ЦАХИМ ЗАСАГЛАЛААР МОНГОЛ 76-Д ЖАГСЧЭЭ 2012-03-14 10202
1116 Төмрийн хүдрийн үйлдвэрлэл гурав дахин өсөх магадалтай 2012-03-14 9274
1115 Манай улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар боллоо 2012-03-13 9550
1114 СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛТОЙ АНХНЫ ОЁДОЛЧИН 2012-03-13 10000
1113 ОТО Олон улсын олимпийн хорооны комисст 2012-03-12 9488
1112 Малчин эмэгтэйчүүд анх удаа НҮБ-ын чуулганд оролцож байна 2012-03-12 9710
1111 Жендерийн тэгш байдлаар Монгол дэлхийд наймд жагсав 2012-03-12 8652
1110 Дэлхийн шилдэг 14 киноны хөгжим эгшиглэнэ 2012-03-07 8638
배너신청
자생병원

배너신청