Бичлэгийн тоо 3,329
 Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гуравдугаар сарын 12-ны өдөр Японы улсын  Ерөнхий сайд Ё.Нодатай албан ёсны хэлэлцээ хийлээ.  Ноён Ё.Нода хүндэт зочноо Япон тусад тавтай морилохыг уриад Монгол Улсын Засгийн газрын тэргүүний тус улсад хийж буй айлчлал түүхэн ач холбогдолтой болж  байгааг үнэллээ.   Монгол Улсын Ерөнхий сайд айлчлалаа нэг өдрөөр урагшлуулж Японы Зүүн бүс нутагт болсон байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн  дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцож  Монгол Улсын Засгийн газар, ард түмнийхээ нэрийн  өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлсэнд гүнээ талархаж байгаагаа Япон улсын Ерөнхий сайд хэлэлцээний эхэнд онцлон тэмдэглэлээ. Хүнд хэцүү үед тусламжийн гараа сунгаж Японы ард түмэнтэй хамт байсан Монголын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийллээ.  Мөн Монгол Улс Япон улсыг гуравдагч хөршөө хэмээн зарласанд хүндэтгэж байгаагаа Ерөнхий сайд С.Батболдод илэрхийлэв. 

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаад талархал илэрхийлээд энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн  ойн хүрээнд тохиож байгаад баяртай байна гэлээ.   Япон улс нь Монгол  улсын ардчилал зах зээлийн эдийн засагийн тогтолцоонд шилжих үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэнд Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийллээ. Монгол Улс нь гуравдагч хөрш орнуудаас анхлан  Япон улстай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгааг онцлон тэмдэглэлээ. Энэ нь   хоёр улсын хооронд стратегийн түншлэлийг бодит утгаар нь хөгжүүлж, түүний эдийн засгийн агуулгыг тодорхойлох, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх харилцааны шинэ шатанд ирснийг нотолсон явдал юм гэлээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг даруй эхлүүлэхэд бэлэн байна.

Манай ажлын хэсэг байгуулагдсан гэдгийг тэмдэглээд эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахад Японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн баялаг бүтээх, боловсон хүчнийг бэлтгэхэд хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.  Ойрын хугацаанд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гол сэдэв бол Тавантолгойн төсөл. Энэ төсөлд олон улсын нээлттэй тендер явагдаж байгаа гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлээд Монголын Засгийн газар энэ төсөлд Японы оролцоог хангах бодлогыг тууштай баримталж байгаа гэдгээ тэмдэглэлээ. Бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкаар дамжуулан “Шинэ төмөр зам”, “100 мянган айлын орон сууц”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхэд Япон Улсын Засгийн газрын Самурай бондыг ашиглах хүсэлтэй байгаагаа хэллээ.  Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний ихээхэн нөөцтэй. Үүнийг Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээ шаардлагатай уялдуулан нүүрс болон сэргээгдэх эрчим хүчийг ашиглан эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах, Монгол Улсаас эрчим хүч экспортлож, улмаар цаашид Японд хүртэл экспортлох Азийн супер дамжуулах сүлжээг байгуулах хувийн хэвшлийн санаачилгыг анхааралтай судалж, дэмжин ажиллах хэтийн зорилтын талаар хэлэлцээний үеэр Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байлаа.  

Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн жижиг, дунд аж ахуйн нэгжийн чадавхийг нэмэгдүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хамтарсан загвар үйлдвэр байгуулахад Японы буцалтгүй тусламж, иенийн хөнгөлөлттэй зээл чухал дэмжлэг байх болно гэж тэрбээр хэлээд энэ зорилгоор Япон Улсын Засгийн газрын КR-2 төслийг үргэлжлүүлэн авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд шинжлэх ухаан, техник технологийн мэргэжлээр суралцах оюутан, дадлагажигч нарын тоог нэмэгдүүлэх боломжийг судалж үзэх, их, дээд сургуулиудыг оюутны хотхоны хэлбэрээр хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд, тухайлбал техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад дэмжлэг туслалцаа хүслээ.  Мөн Монгол Японы иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эхний ээлжинд олон удаагийн, урт хугацаатай визийн журам нэвтрүүлэх, дипломат болон албан паспорттай иргэдийг визээс чөлөөлөх асуудлыг шийдэх чиглэлээр ажиллах, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын авиакомпаний нисэх онгоцыг Ханэда нисэх онгоцны буудалд руу тогтмол нислэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэхийг санал болголоо.   

Зүүн Японыг нэрвэсэн байгалийн гамшигт амь үрэгдэгсдийг хүндэтгэх гашуудлын ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд биечлэн оролцон Монголын ард түмнийхээ эмгэнэлийг илэрхийлсэнд гүнээ талархаж байгаагаа Японы Ерөнхий сайд Ё.Нода энэ үеэр  илэрхийллээ. Хоёр улс стратегийн түншлэлийн харилцааг амжилттай хөгжүүлж байгаа төдийгүй Ерөнхий сайдын энэ айлчлал нь энэ түншлэлийн агуулгыг тодорхойлно гэж үзэж байгаагаа ноён Ё.Нода дурьдлаа.  Үүний ач холбогдлыг айлчлалын дүнгээр гаргах хамтарсан мэдэгдэлд тусгахаар хоёр тал тохиролцлоо.   Эдийн засгийн харилцааны хувьд хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгаа бөгөөд энэ утгаараа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ хэлэлцээрийг  байгуулах хэлэлцээг даруй эхлэхэд хоёр тал бэлэн болоод байна.

Тавантолгойн төсөлд Японы тал оролцох нь хоёр талын харилцааны бэлэг тэмдэг болно гэж үзэж байна.  Японы Засгийн газраас Самурай бондын талаарх Монголын талын саналын талаар Японы тал анхааралтай судалж үзнэ гэдгээ илэрхийллээ.Мөн Японы телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системийн загварыг Монгол Улсад нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Хоёр орны харилцаанд соёл, иргэд хоорондын солилцоо чухал үүрэг гүйцэтгэнэ.  Энэ жил Монголын талаас 180 залуучуудыг урьж Японд зочлуулахаар бэлтгэж байна. Иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Японы иргэдийг монгол руу тодорхой хугацаагаар зорчиход визээс чөлөөлсөн явдалд талархаж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5915624/c46/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1129 Манай охид дөрвөн медаль аваад байна 2012-03-22 7988
1128 Дэлхийд алдаршсан монгол зоос 2012-03-22 8569
1127 Монгол зохиолчдын бүтээлийг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурал болно 2012-03-21 9347
1126 Монгол сэтгэлгээний үр жимс францад боловсорчээ 2012-03-21 9984
1125 Хөрөнгө оруулалт ихээр татаж буй орны жагсаалтын тавдугаарт Монгол эрэмбэлэгджээ 2012-03-21 10047
1124 Ойрын хөрш холын садангаас дээр 2012-03-16 7692
1123 Х.АНУ: Амьдралын жүржийг нь ч, давсыг нь ч амталж амьдарна 2012-03-16 7935
1122 Ц.ЦЭГМЭД: СЭТГЭЛЭЭ ДАГАЖ АМЬДАРДАГ БОЛОХООР НАДАД ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ 2012-03-16 8057
1121 “ITB Берлин-2014”-д Монгол Улс түншээр оролцох санал тавьжээ 2012-03-15 10404
1120 “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ӨӨР ДОЛООН ЗАЛУУ ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАВ 2012-03-15 9676
1119 Хоёрдугаар сарын манлай нь С.Ням-Очир 2012-03-15 9688
1118 Монголын геологичид чуулна 2012-03-14 9044
1117 ЦАХИМ ЗАСАГЛАЛААР МОНГОЛ 76-Д ЖАГСЧЭЭ 2012-03-14 10202
1116 Төмрийн хүдрийн үйлдвэрлэл гурав дахин өсөх магадалтай 2012-03-14 9274
» Манай улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар боллоо 2012-03-13 9550
1114 СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛТОЙ АНХНЫ ОЁДОЛЧИН 2012-03-13 10000
1113 ОТО Олон улсын олимпийн хорооны комисст 2012-03-12 9488
1112 Малчин эмэгтэйчүүд анх удаа НҮБ-ын чуулганд оролцож байна 2012-03-12 9710
1111 Жендерийн тэгш байдлаар Монгол дэлхийд наймд жагсав 2012-03-12 8652
1110 Дэлхийн шилдэг 14 киноны хөгжим эгшиглэнэ 2012-03-07 8638
배너신청
자생병원

배너신청