Бичлэгийн тоо 3,329
 Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар НҮБ энэ оныг Олон улсын хоршооллын жил болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан Нью-Йорк хотноо хуралдаж байгаа НҮБын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 56 дугаар чуулганд Монголоос 20 бүсгүй оролцон, малчин эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах тухай Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлсэн байна.

Энэ үеэр монгол бүсгүйчүүдийн хөндсөн асуудлууд дундаас хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөдөлмө- рийг үнэлгээтэй болгох, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллах хүсэлт нь чуулганд оролцогчдын анхаарлыг ихээхэн татсан аж. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгч “Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт бүрээр хөдөөгийн эмэгтэйчүүд доогуур үзүүлэлттэй гарч байна.

Ядуурал хөдөөд их байгаагийн гол шалтгаан нь хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа асар их байгаатай холбоотой. Түүнчлэн хөдөө амьдарч буй эмэгтэй, яг ижил орчинд амьдарч буй эрэгтэй хүнээс хэд дахин доогуур түвшинд нийгмийн халамж хүртдэг. Иймд эрэгтэй, эмэгтэй хүмүүст тэгш эрх олгох асуудалд онцгойлон анхаарч, хөдөөгийн эмэгтэйчүүдэд өөрсдийн амьдралаа дээшлүүлэх бодит боломж олгох ёстой” хэмээн онцолжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5911061/78c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1129 Манай охид дөрвөн медаль аваад байна 2012-03-22 7988
1128 Дэлхийд алдаршсан монгол зоос 2012-03-22 8569
1127 Монгол зохиолчдын бүтээлийг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурал болно 2012-03-21 9347
1126 Монгол сэтгэлгээний үр жимс францад боловсорчээ 2012-03-21 9984
1125 Хөрөнгө оруулалт ихээр татаж буй орны жагсаалтын тавдугаарт Монгол эрэмбэлэгджээ 2012-03-21 10047
1124 Ойрын хөрш холын садангаас дээр 2012-03-16 7692
1123 Х.АНУ: Амьдралын жүржийг нь ч, давсыг нь ч амталж амьдарна 2012-03-16 7935
1122 Ц.ЦЭГМЭД: СЭТГЭЛЭЭ ДАГАЖ АМЬДАРДАГ БОЛОХООР НАДАД ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ 2012-03-16 8057
1121 “ITB Берлин-2014”-д Монгол Улс түншээр оролцох санал тавьжээ 2012-03-15 10404
1120 “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ӨӨР ДОЛООН ЗАЛУУ ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАВ 2012-03-15 9676
1119 Хоёрдугаар сарын манлай нь С.Ням-Очир 2012-03-15 9688
1118 Монголын геологичид чуулна 2012-03-14 9044
1117 ЦАХИМ ЗАСАГЛАЛААР МОНГОЛ 76-Д ЖАГСЧЭЭ 2012-03-14 10202
1116 Төмрийн хүдрийн үйлдвэрлэл гурав дахин өсөх магадалтай 2012-03-14 9274
1115 Манай улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар боллоо 2012-03-13 9550
1114 СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛТОЙ АНХНЫ ОЁДОЛЧИН 2012-03-13 10000
1113 ОТО Олон улсын олимпийн хорооны комисст 2012-03-12 9488
» Малчин эмэгтэйчүүд анх удаа НҮБ-ын чуулганд оролцож байна 2012-03-12 9710
1111 Жендерийн тэгш байдлаар Монгол дэлхийд наймд жагсав 2012-03-12 8652
1110 Дэлхийн шилдэг 14 киноны хөгжим эгшиглэнэ 2012-03-07 8638
배너신청
자생병원

배너신청