Бичлэгийн тоо 3,329
Хөрөнгө оруулалт ихээр татаж буй орны жагсаалтын тавдугаарт Монгол эрэмбэлэгджээ
Уншсан 10047 vote 0 2012.03.21 15:23:03 Нью-Йорк
дахь “Fluent in Foreign” компанийн судалгаанд дурдсанаар “Fi3I” хэмээх
шинэ индексээр тооцон хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татаж буй
орнуудыг танилцуулсныг marketwatch.com цахим хуудсанд мэдээлжээ. Уг
жагсаалтыг БНСУ тэргүүлсэн байна. Дараа нь Канад, Сингапур, Катар болон
Монгол Улс эрэмбэлэгджээ.
“Fluent in Foreign”-ийн захирал Александр Гордин “БРИКС-ийн орнуудад хөрөнгө оруулагчид ихээхэн анхаарал хандуулж буй нь ажиглагдсан. Гэхдээ бидний жагсаалтад дээгүүр байр эзлэсэн улс оронд хөрөнгө оруулах ихээхэн боломжтой. Тухайлбал, гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг төдийлэн татдаггүй байсан Монгол Улс одоо алт болон бусад ашигт малтмалын нөөцийнхөө ачаар гаднынхныг ихээр далласан орон болоод байна” гэж ярьжээ.
Дээрх жагсаалтыг гаргахдаа НҮБ, Дэлхийн банк, ОУВС-гийн мэдээлэл, баримтыг үндэслэсэн гэнэ. Мөн ДНБ-ий өсөлт, улс төр, санхүүгийн эрсдэл, хөрөнгө оруулагчдыг хамгаалах эрх зүйн орчин зэргийг харгалзан үзжээ.