Бичлэгийн тоо 3,329


Дөрвөн их ой давхацсан, олон аймгийн тэгш ой таарлаа. Дээр нь нар хур тэгширсэн сайхан зуны илүү сарын 5-ны өдөртэй өнөөдөр золгож байна. Хэрвээ энэ жил билгийн тооллын “нөөц” сар байгааг үй бол өдийд намрын ажил даа хот, хөдөөгүй гарчих байж. Налайсан өдрүүд үргэлжлэх нь ээ. Хүн, малын зоо тэнийгээд нэг бодлын сэтгэл тэнэгэр байх юм. Улстөрчид амралттай байгаа болохоор ард түмний чих амар гоё юм гэж хүмүүс ярьж байна. Нөгөө санахад бас яршигтай юм байна аа. Улс төр амрах цагийн солиорол гэж үүнийг нэрлэе. МАХН МАН болоход Н.Энхбаярын хүүхэлдэй болж үлдсэн Ц.Шинэбаяр АНаас нэр дэвшин бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн “дэмжлэг, нөлөө”- гөөр МАХН-ыг сэргээн байгуулсан. Нэр авч, МАН-ыг шоконд оруулсан Шинээ гишүүн энэ гавьяаг өөртөө 100 хувь наав.

Угсруулаад МАХН-ынхаа дэд даргаас огцорч буйгаа мэдэгдсэн. Н.Энхбаярт энэ тухайгаа өмнө хэлээгүй учир нь өөрийгөө үнэд оруулах гэсэн тактик байсны нууц саяхан илэрсэн байна. Өөрөөс нь өөр олигтой албан тушаалтан МАХН-д үгүй учир намайг өвдөг сөгдөн гуйж л таарна гэх тооцоо хийсэн юм гэнэ лээ. Хүн л болсон юм хойно Энхбаяр дарга өвджээ. Энэ үед нь Ц.Шинэбаяр экс Ерөнхийлөгчийг эрхшээлдээ оруу лах алсын төлөвлөгөөнийхөө нэгийг сэдсэн нь “Хамуг Монгол” төсөл байв гэнэ. МАХН дотор өөрт нь хөндөлсдөг цорын ганц “дайсан”-аа шоконд оруулахын тулд хагалгаанд орсон өдрийг нь тааруулсан ч юм шиг. Ажиглагчдын хэлж буйгаар Ц.Шинэбаяр үндсэрхэг үзэлтнүүдийн загалмайлсан эцэг болохын тулд “Хамуг Монгол”-ынхоо дор хас тэмдэгт, мулзан толгойтнуудыг нэгтгэх сонирхолтой байгаа бололтой. Уржигдар болсон хэвлэлийн бага хуралд нь очсон цөөн сурвалжлагчийн бичсэнээр бол Ц.Шинэбаяр, түүний ард нэгэн ижил хувцсаар жигдэрсэн залуусын (үндсэрхэг үзэлтэй бүлгийн гишүүд байсныг хэвлэлд бичжээ) үйл хөдлөл, үг хэл нь А.Гитлер, А.Брейвик нарыг санагдуулам байсан гэжээ. Тэрбээр “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” гэдэг хөдөлгөөнийг урьд нь санхүүжүүлж, зохион байгуулаад бүх ард түмний хуралдай гэгчийг нэг бус удаа хийж байв.

Тэгэхдээ л төрийн эрхийг хууль бусаар авна энэ тэр гэсэн фашист уриалгыг ил тод тунхаглах болсон юм. Нам, хөдөлгөөнөөр Ц.Шинэбаяр лав дутаагүй. Тэгэхээр “Хамуг Монгол” гэгч нь МАХН, “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөний фашист жигүүр болон мэндэлж байгаа нь ортой бололтой. Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр хоёр өнгөн дээрээ хоёр тийшээ болсон мэт харагдавч тийм биш байх магадлалтай. МАН, АН руу хоёр фронтоор дайрах төлөвлөгөө боловсруулж буй ч гэх шиг. Экс Ерөнхийлөгч ч яах вэ. Эрх мэдлийн амт шүүсэнд дэндүү донтсон нэгэн. Түүнээсээ салж хагацах хэцүү. Гэхдээ монголчуудаа хүчирхийлэлд уриалж болохгүй. Намба суудаг, нам сольдоггүй насан дээрээ хүний золиосонд гүйгээд байгаа Ц.Шинэбаяр гишүүнээ л өрөвдөх юм даа.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4936132/d28/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
729 10 настай охин хурдан мориноос унан амиа алджээ 2011-08-05 6113
728 МАН-ын захиалгыг СЕХ “биелүүлжээ” 2011-08-05 5882
727 “Нээлттэй ажлын байр” 3000 гаруй хүнийг ажилд урилаа 2011-08-05 6551
» ШИНЭЭ ГИШҮҮНЭЭ Л ӨРӨВДӨХ ЮМ ДАА 2011-08-04 5404
725 АГААРЫН СПОРТОД МОНГОЛЧУУД ДАВАМГАЙЛЛАА 2011-08-04 5742
724 Бүх ШТС бензинийхээ үнийг 90 төгрөгөөр нэмлээ 2011-08-04 5730
723 Хүүхдийн хорих ангиас оргосон дөрвөн хүүхдийг эрэн сурвалжилж байна 2011-08-03 6173
722 Н.ТУНГАЛАГ: СОЛИРЫН БОРОО 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ОРНО 2011-08-03 6315
721 Б.ХУРЦТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ТАНИЛЦУУЛНА 2011-08-03 5959
720 ҮАБЗ ХУРАЛДСАН, ХУРАЛДААГҮЙ 2011-08-02 5941
719 Оюутнуудын сургалтын төлбөрийг есөн хувиар нэмэх бололтой 2011-08-02 5671
718 Д.АРИУНБОЛД: АРДЫН УРЛАГ, ХӨӨМИЙ “BBC PROM” НААДМЫГ ШУУГИУЛСАН 2011-08-02 6500
717 ДУГААРААРАА ЯЛГАРАХ МООД 2011-08-01 7576
716 Гадаад харилцааны яамныхан цөмийн хаягдал хүлээн авахаас татгалзжээ 2011-08-01 6058
715 Москва Монголыг ШАТАХУУНААР дарамталж байна 2011-08-01 5825
714 Хохирогчдын ар гэр БНСУ-ыг зорилоо 2011-07-30 7721
713 Улс үнэ нэмлээ 2011-07-30 5975
712 2700 жилийн харилцаатай Монгол, Энэтхэгийн худалдаа 30-хан сая долларт эргэлддэг 2011-07-30 6448
711 Нийслэлд тарваган тахлаас сэргийлэх ажил эхэллээ 2011-07-29 6225
710 ГААГЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД ЯЛТАН БАЙРЛУУЛАХ ХҮСЭЛТЭЙГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ 2011-07-29 6038
배너신청
자생병원

배너신청