“Петровис” компани өчигдөр 10.00 цагийн үед АИ-92, А-80 бензинийхээ үнийг литр тутамд 90 төгрөгөөр нэмлээ. Улмаар 16.00 цаг гэхэд “Магнай трейд”, “Шунхлай”, “Жаст” зэрэг шатахуун импортлогч компанийн ша тахуун түгээх станцууд нэгэн зэрэг үнээ өсгөж, АИ-92-ыг 1590, А-80-ыг 1340, АИ-95-ыг 1660 төгрөг болгожээ. Энэ удаа дизель түлшний үнээ нэмээгүй аж. Харин Засгийн газраас дизель түлшний онцгой албан татварыг сэргээхээ мэдэгдсэн. Тэгэхээр цаашид түлшний үнэ нэмэгдэх магадлалтай аж. Үнэ яагаад нэмэгдсэнийг зарим эх сурвалжаас тодруулахад онцгой албан татвартай холбон тайлбарлаж байлаа.