“Монголд цөмийн хаягдал булшлах асуудлаар хэлэлцээ хийсэн Японы Засгийн газар Монголоос татгалзсан хариу авсан нь тодорхой боллоо” гэж Японы мэдээллийн “JCAST news” цахим хуудас энэ сарын 28-нд мэдээлжээ.
Японы Парламентын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны энэ сарын 27-ны хуралдаан дээр Японы Гадаад хэргийн сайд Мацүмото Такэаки Парламентын гишүү- дийн асуултад хариулахдаа ийм яриа хэлэлцээр болсныг хүлээн зөвшөөрсөн байна. Мацүмото Такэаки “Долдугаар сарын 23-нд Монголын Гадаад харилцааны яамныхантай энэ талаар ярилцсан.
Монголын тал цө- мийн хаягдал хүлээн авах нь хууль дүрмээр хориотой гэ сэн хариу өгсөн” хэмээн ярь жээ. Цаашдаа цөмийн хаягдлаа яах гэж байгаа вэ гэсэн асуултад тэрбээр “Хадгалахад маш хэцүү хог тул дэлхийн улс орнууд яахаа мэдэхгүй байгаа.
Чанд хатуу хадгалахгүй бол болдоггүй” гэж ярьсан байна.