Бичлэгийн тоо 3,329


 Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригийн урил гаар Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч, ноён Сан Хюун Сон манай улсад уржигдар ирлээ.

Дэлхийн 116 улсыг эгнээндээ багтаадаг тус шүүхийн ерөнхийлөгчийн манай улсад хийж буй анхны айлчлал энэ юм. Ц.Зориг Сан Хюун Соныг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ха рилцан туршлага судлах, үн дэсний хууль тогтоомжоо Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нийцүүлэн өөрчл өх, олныг хамарсан хэрг үүдийг хэрхэн шийдвэрлэдэг талаар туршлага судлах, энэ чиглэлээр хүн сургах зэрэг асуудлыг хөндөн ярилцсан юм.

“Олон улсын эрүүгийн шүүх нь дайн, түрэмгийлэл, хүчирхийлэл, төрлөөр устгах гэсэн дөрвөн төрлийн гэмт хэргийг шийдвэрлэдэг” гэж Сан Хюун Сон ярив.

Тэрбээр энэ үеэр “Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, Ромын дүрэмд нэгдсэн. Гэвч тус шүүхийнхнийг хамгаалах гэх зэрэг асуудлыг танай Засгийн газар шийдвэрлээгүй байгаа юм. Түүнчлэн танай Засгийн газарт 2005, 2007 онд Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч захидал бичсэн ч өнөө хүртэл хариу ирүүлээгүй. Тус шүүхээр шийдвэр лэсэн хэргийн ялтнуудад ял эдлүүлэх газар байдаггүй. Тиймээс гишүүн улсууддаа ханддаг. Би гишүүн улсуудаараа айлчлахдаа ялтан хүлээн авах хүсэлт тавьдаг. Ялтан авах бол гэрээ байгуулдаг юм. Гэрээний дагуу тухайн ялтныг ял эдлүүлэх боломж нөхцөлөөр хангаж, хорих ангиудыг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр манайхаас тусламж дэмжлэг үзүүлж болдог” гэж хэллээ. Цаазаар авах ялтай холбоотой асуудал уулзалтын үеэр хөндөв.

Олон улсын эрүүгийн шүүх цаазаар авах ял ногдуулдаггүй бөгөөд 20-30 жил хорих ял оноодог гэнэ. Олон улсын эрүүгийн шүүхээр шийдвэрлэдэг дөрвөн төрлийн гэмт хэрэг манай улсын Эрүүгийн хуульд хуульчлагдсан байдаг ч эдгээр заалтыг өөрчлөн шинэчлэх шаардлага зайлшгүй байгаа талаар тэд хөндөн ярив. Уулзалтын үеэр Ерөнхий шүүгч Ц.Зориг Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч Сан Хюун Сонд хандан тус шүүхэд шүүгчээр монгол хүнийг ажиллуулах хүсэлт тавихад Сан Хюун Сон “Одоогоор энэ нь боломжгүй. Учир нь Азиас нэг ч орон тус шүүхэд нэмж элсээгүй.

Тиймээс Европынхон таван шүүгчийн гурвынх нь суудлыг эзэмшиж байгаа. Азийн орнууд элсэж, Европоос олон болбол шүүгч сонгон шалгаруулах боломж бүрдэх юм” гээд тус шүүхэд Монгол Улсын гурван иргэн ажилладаг гэдгийг хэллээ. Сан Хюун Сон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өчигдөр бараалхсан.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4912470/b7c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
729 10 настай охин хурдан мориноос унан амиа алджээ 2011-08-05 6113
728 МАН-ын захиалгыг СЕХ “биелүүлжээ” 2011-08-05 5882
727 “Нээлттэй ажлын байр” 3000 гаруй хүнийг ажилд урилаа 2011-08-05 6551
726 ШИНЭЭ ГИШҮҮНЭЭ Л ӨРӨВДӨХ ЮМ ДАА 2011-08-04 5404
725 АГААРЫН СПОРТОД МОНГОЛЧУУД ДАВАМГАЙЛЛАА 2011-08-04 5742
724 Бүх ШТС бензинийхээ үнийг 90 төгрөгөөр нэмлээ 2011-08-04 5730
723 Хүүхдийн хорих ангиас оргосон дөрвөн хүүхдийг эрэн сурвалжилж байна 2011-08-03 6173
722 Н.ТУНГАЛАГ: СОЛИРЫН БОРОО 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ОРНО 2011-08-03 6315
721 Б.ХУРЦТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ТАНИЛЦУУЛНА 2011-08-03 5959
720 ҮАБЗ ХУРАЛДСАН, ХУРАЛДААГҮЙ 2011-08-02 5941
719 Оюутнуудын сургалтын төлбөрийг есөн хувиар нэмэх бололтой 2011-08-02 5671
718 Д.АРИУНБОЛД: АРДЫН УРЛАГ, ХӨӨМИЙ “BBC PROM” НААДМЫГ ШУУГИУЛСАН 2011-08-02 6500
717 ДУГААРААРАА ЯЛГАРАХ МООД 2011-08-01 7576
716 Гадаад харилцааны яамныхан цөмийн хаягдал хүлээн авахаас татгалзжээ 2011-08-01 6058
715 Москва Монголыг ШАТАХУУНААР дарамталж байна 2011-08-01 5825
714 Хохирогчдын ар гэр БНСУ-ыг зорилоо 2011-07-30 7721
713 Улс үнэ нэмлээ 2011-07-30 5975
712 2700 жилийн харилцаатай Монгол, Энэтхэгийн худалдаа 30-хан сая долларт эргэлддэг 2011-07-30 6448
711 Нийслэлд тарваган тахлаас сэргийлэх ажил эхэллээ 2011-07-29 6225
» ГААГЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД ЯЛТАН БАЙРЛУУЛАХ ХҮСЭЛТЭЙГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ 2011-07-29 6038
배너신청
자생병원

배너신청