Бичлэгийн тоо 3,329


 Дэлхий даяар энэ сарын 12-13-нд шилжих шөнө солирын бороо орно. Энэ үзэгдэл манайд илүү тод ажиглагдах талаар гадуур ярьж байна. Энэ тухай Одон орон геофизикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Тунгалагаас тодрууллаа.

-Солирын бороо гэж ямар үзэгд лийг хэл дэг юм бэ?

-Гариг хоорондын орчин дахь чулууны жижиг хэлтэрхий, тоо сонцруудыг солирын биет гэдэг. Дэлхийн агаар мандалд солирын биетүүд байнга нэвтэрч орж ирээд халж, шатан хурц гэрэл гарган ууршдаг. Энэ үзэгдлийг солир буюу од харвах гэнэ. Өөрөөр хэлбэл, солирын биет дэлхийн агаар мандалд орж ирсний улмаас газ рын гадаргуугаас 80-130 км өн дөрт үүсэх гэрлийн үзэгдэл юм.

Ганц нэг солироос гадна нэг зэрэг олон од харвах нь бий. Үүнийг солирын урсгал, бороо гэж нэр лэж байгаа юм. Олон тооны со лирын биетүүдийн бөөгнөрөл, тоос, тоо сонцрууд агаар мандалд ша тах үзэг дэл нь тэнгэрт нэг цэгээс олон тооны гэрэл цацарч байгаа юм шиг бидэнд харагддаг.

-Ямар тохиолдолд солирын бороо ордог юм бэ. Хэдий хуга цаанд ажиглагдах вэ?

-Тодорхой хугацаанд, хэдэн цагаас хэдэн өдрийн туршид ч харагдаж болно. Дэлхий өөрийнхөө тойрог замын хөдөлгөөний үед солирын биетийн үргэлжилсэн бөөг нөрөлтэй, зарим тохиолдолд сүүлт одны төгсгөл хэсэг болон зам тай огтлолцох үед энэ үзэгдэл ажиглагддаг.

Үүний нэг болох персеи дын солирын урсгалын ор гил үе энэ жил дэлхий даяар найм дугаар сарын 12-13-нд шил жих шөнө ажиглагдах юм. Уг үзэгд лийг дэлхийн аль ч цэгээс харах боломжтой. Шөнө дундаас үүр цайх хүртэл сар гараагүй газ руудад илүү сайн харагдана.

-Манайд бусад улстай харьцуулахад илүү тод ажиглагдана гэсэн. Энэ үнэн үү?

-Яг ч тийм биш. Хээр тал хөдөө илүү тод харагдана. Цагийн зөрүүгээр тооцоход хамгийн оргил үе нь манайд наймдугаар сарын 13-ны өглөөний 07-08 цаг. Өглөө болчих учраас бидэнд төдийлэн сайн ажиглагдахгүй болов уу. Харин 12-ны шөнө од харваж буй үзэгдэл тод харагдах байх.

-Энэ үеэр солир унах магадлал хэр их байна вэ. Ямар хэмжээтэй солир унах бол?

-Нэгэн зэрэг од харвахыг персеидын урсгал гэж нэрлээд байгаа. Оргил үедээ 200 хүртэл солир унасан тохиолдол бий. Энэ жил 110 орчим солир унах талаар мэдээлсэн байна. Маш жижиг хэмжээний биетүүд унаж байгаа учраас байгаль орчинд хохирол учруулахгүй.

Нэг ёсондоо теннисний бөмбөг шиг хэмжээтэй сансрын шороо тооснууд дэлхийн агаар мандалд орж ирээд хэдхэн секундын дотор шатаж дуусна гэсэн үг. Тэр нь бидэнд од харваж буй мэт харагддаг. Шатаж амжаагүй нь газарт унадаг юм. Персеидын солирын урсгал зун бүр дэлхий Сфивт-таттл нэртэй сүүлт одны замыг дайран өнгөрөх үед ажиглагддаг.

-Энэ үзэгдэл цаг агаар болон агаарын даралтад нөлөөлөх үү?

-Цаг уурт нөлөөлөхгүй. Од харвах үзэгдэл бараг өдөр бүр болдог. Энэ нь хүмүүст тэр болгон мэдэгддэггүй.

-Манай улс энэ талаар судалгаа шинжилгээ хийдэг үү. Эл үзэгдлийг ажиглах уу?

-Үгүй. Байгалийн жирийн л үзэгдлийн нэг тул бид судлах шаардлагагүй. Манайд солирын тогоо судалдаг хүн бий. Солир газарт унах нь ховор үзэгдэл.

-Энэ үзэгдэл долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 20 хүртэл ажиглагдана гэсэн. Өмнөх тохиолдлууд нь манайд мэдрэгдсэн үү?

-Гэрлээс хол хэсэгт ажиглагдаж байгаа байх. Бид зориуд ажиглаагүй. Ганц нэгээр унаж буй солир хөдөө харагдахыг үгүйсгэхгүй.

Аливаа сүүлт од ихэвчлэн 135 жилд нэг удаа наранд ойртоод буцдаг байна. Энэ нь хамгийн сүүлд 1992 онд болсон учраас өнөө жил солирын бороо дэлхийгээс илүү тод харагдаж байгаа аж. Мөн наймдугаар сарын 12-13-нд дэлхий даяар тэргэл сартай шөнө тохиож буй гэнэ. Тиймээс дээрх үзэгдэл сар жаргасны дараа үүр цайтал хэсэгхэн хугацаанд харагдах юм байна.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4931188/8d1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
729 10 настай охин хурдан мориноос унан амиа алджээ 2011-08-05 6113
728 МАН-ын захиалгыг СЕХ “биелүүлжээ” 2011-08-05 5882
727 “Нээлттэй ажлын байр” 3000 гаруй хүнийг ажилд урилаа 2011-08-05 6551
726 ШИНЭЭ ГИШҮҮНЭЭ Л ӨРӨВДӨХ ЮМ ДАА 2011-08-04 5404
725 АГААРЫН СПОРТОД МОНГОЛЧУУД ДАВАМГАЙЛЛАА 2011-08-04 5742
724 Бүх ШТС бензинийхээ үнийг 90 төгрөгөөр нэмлээ 2011-08-04 5730
723 Хүүхдийн хорих ангиас оргосон дөрвөн хүүхдийг эрэн сурвалжилж байна 2011-08-03 6173
» Н.ТУНГАЛАГ: СОЛИРЫН БОРОО 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ОРНО 2011-08-03 6315
721 Б.ХУРЦТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ТАНИЛЦУУЛНА 2011-08-03 5959
720 ҮАБЗ ХУРАЛДСАН, ХУРАЛДААГҮЙ 2011-08-02 5941
719 Оюутнуудын сургалтын төлбөрийг есөн хувиар нэмэх бололтой 2011-08-02 5671
718 Д.АРИУНБОЛД: АРДЫН УРЛАГ, ХӨӨМИЙ “BBC PROM” НААДМЫГ ШУУГИУЛСАН 2011-08-02 6500
717 ДУГААРААРАА ЯЛГАРАХ МООД 2011-08-01 7576
716 Гадаад харилцааны яамныхан цөмийн хаягдал хүлээн авахаас татгалзжээ 2011-08-01 6058
715 Москва Монголыг ШАТАХУУНААР дарамталж байна 2011-08-01 5825
714 Хохирогчдын ар гэр БНСУ-ыг зорилоо 2011-07-30 7721
713 Улс үнэ нэмлээ 2011-07-30 5975
712 2700 жилийн харилцаатай Монгол, Энэтхэгийн худалдаа 30-хан сая долларт эргэлддэг 2011-07-30 6448
711 Нийслэлд тарваган тахлаас сэргийлэх ажил эхэллээ 2011-07-29 6225
710 ГААГЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД ЯЛТАН БАЙРЛУУЛАХ ХҮСЭЛТЭЙГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ 2011-07-29 6038
배너신청
자생병원

배너신청