Бичлэгийн тоо 3,329

Хүнээс бусад амьтан “шараа” болох биш дээ. Нүүрэндээ үстэйдээ ч биш, ерөөс ичих мэдрэмж үүсдэггүй учраас чинэрч улайх зовлонг амьтад эдэлдэггүй. Түгших, айх, эсвэл баярлах, ичих мэдрэмжүүд бол хүн төрөлхтөнд заяасан байгалийн “бэлэг” юм. Өөрийг нь хананд өлгөөтэй хөрөг зургаас ялгаж буй сэтгэл хөдлөлийн илэрхийллийг зарим хүн бэлэг хэмээн хүлээж авахаасаа татгалзах болжээ. Ичсэн, бантсан хүнийг барьж өгдөг нүүр улайх шинж тэмдгийг мэс заслын аргаар дарангуйлах аргад анагаах ухаан нэвтэрч орхив. Уг нь улс төрд төрөлхийн ичих “булчирхай”- гүй байж гэмээнэ хатуу шалгуурыг нь даадаг юм гэсэн. Яагаад гэвэл улстөрчийн сонгосон амьдралын замд улайхгүй худал хэлэх, хулгай хийх, хүн “алах” шаардлага хамгийн их тулгардаг. Сонгуульд ялах, сонгогдсон хойноо ч амжилтын оргил өөд ухралтгүй зүтгэх хүнд ичих мэдрэмжээ илчлэн харуулах нь тээр саад болдог аж. Тиймээс улстөрчдийн хувьд нүүр улайна гэдэг бол том дутагдалд тооцогдоно.

Энэ дэлхий дээр эрэгтэйчүүд ч улайдаг, эмэгтэйчүүд ч улайна. Энэ бол сэтгэл хөдөлсөн үед илэрдэг ердийн үзэгдэл. Харин улстөрчдийн олонх нь улайхыг мэддэггүй. Улайчихвал өөрийгөө үзэн ядна. Улайхыг огт хүсэхгүй хүмүүсийн захиалгаар эмч нар гайхал нүүрний өнгийг хувилгагч “гайт” үзэгдлийг арилгах мэс засал хийх болов. Өмнө нь их хэмжээгээр хөлөрдөг хүмүүст зориулан хийж байсан дурангийн хагалгааны арга өдгөө ичих дургүй хүн болгоныг “анагаах” боломжтой. Мэдрэлийн системд “Т2” хэмээн нэрлэгддэг, нугас дагуу байршилтай зангилаа байх бөгөөд үүнийг л “янзалчихвал” ичиж байгаагаасаа ичих шаардлагагүй болдог юм байна. Хагалгаанаас 2-3 хоногийн дараа ажил амьдралын хэмнэлээ хэвийн үргэлжлүүлж болох хөнгөн мэс ажилбар аж. Энэ эмчилгээг дэлхийн олон оронд хийж эхэлсэн бөгөөд манай хоёр хөршөөс оросууд лав нэвтрүүлчихэж. Думын хэд хэдэн депутат нууцаар үйлчлүүлсэн тухай мэдээ байна. Юу ч гэж худал хэлсэн, ард түмний өмнө ямар гээчийн нүгэл үйлдсэн бай огт улайхгүй гээд бод доо. Энэ яг улстөрчдөд амин чухал мэс засал байгаа биз.

УИХ-ын сонгууль дөхсөнийг хэлэх үү, манай улстөрчид олны өмнө үл улайн, өөрийгөө увайгүй этгээд гэдгээ илчлэхгүйн тулд хойд хилийн дээс алхаж л таарах болов уу. Сонгуулийн сургаар сонгогчдод залуухан, эрч хүчтэй харагдахын тулд унжсан арьсаа сойгоод татуулчихдаг эрхмүүдэд одоо улайдаггүй болж цөхөх юухан байх билээ. Улстөрч биш бол энэ тэнэг хагалгааг хийлгэхгүй байвал зохистой. Улайна гэдэг чинь хүний л шинж. Яаж ч хичээгээд албаар улайж чадахгүй учраас л хагацаж үл болох мэдрэмж. Эрх мэдлийн төлөө увайгүй зүтгэх хүмүүс улаан хацар бүү хэл зүрх сэтгэлээсээ ч салж дөнгөх нь харин ч өрөвдөлтэй. Хүн мөртлөө хүн шиг байх эрхээсээ татгалзана гэдэг гунигтай тавилан юм шүү.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4791105/217/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» ИЧИХ “БУЛЧИРХАЙ”-НААСАА ХАГАЦВАЛ ХАГАЦ 2011-07-04 7917
668 А.Сүхбат: Энэ жил би зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг амлана file 2011-07-04 7373
667 Д.ГАНХУЯГ: БНХАУ гадаадын орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ хийхээ зогсоосон ч бидэнд нааштай хандсан 2011-07-04 7669
666 АН, МАН-ЫН ДЭЭР АРД ТҮМЭН БАЙДГИЙГ САНАВ 2011-07-02 7025
665 50 ЕВРОГИЙН ХУУРАМЧ ДЭВСГЭРТ “Forbes”-ийн жагсаалтыг тэргүүлэв 2011-07-02 8776
664 “Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг 2011-06-30 7241
663 ХӨХ ЧОНОНУУДЫН ТҮҮХЭН ЯЛАЛТ 2011-06-30 7345
662 МОНГОЛ ДУУЧИД СОНГОДОГ УРЛАГИЙН ОЛИМПИЙН ОРГИЛД ОЙРТЛОО [1] 2011-06-30 7075
661 Ерөнхийлөгч нарын ПАНЗ ХААШ ҮСРЭХ ВЭ 2011-06-28 7468
660 Хүний наймааны золиос болсон зургаан хүн сураггүй болжээ 2011-06-28 8209
659 ТАХИА ШАРЖ, ХУДЛАА ЯРИХ ЦАГААР 2011-06-28 7253
658 Б.Ганбат арслан төрийн баяр наадамд 15 дахь жилдээ зодоглоно 2011-06-27 9285
657 ЯПОН ХУНГИЙН ДЭВЭЛТ, МОНГОЛ ХАНХҮҮГИЙН ХАЙР 2011-06-27 8105
656 Гэрлэх АЛБАГҮЙ 2011-06-27 7477
655 Түймрээс зугтсан зээр Хятад руу дүрвэжээ 2011-06-24 7168
654 Ядаж гурван жил болоод баригдахаар хулгай хийхгүй яваа 2011-06-24 7680
653 ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2011-06-24 6987
652 20 ГАРУЙ АЙЛ ҮЕРТ АВТЖЭЭ 2011-06-23 7563
651 ӨНӨӨДӨР ОЛИМПИЙН ӨДӨР 2011-06-23 7401
650 Монголын сүг зургийг дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлжээ 2011-06-23 6955
배너신청
자생병원

배너신청