Бичлэгийн тоо 3,329

Олон жил ярьсн ы эцэст Монгол Улс БНХАУтай ялтан шилжүүлэх гэрээ байгуулж чадсан. Гэрээ хэзээнээс хэрэгжих болон бусад асуудлаар ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуягтай ярилцлаа.

-Ялтан солилцох гэрээг хэдэн жил хөөцөлдөж, ярьсны эцэст үзэглэсэн бэ. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үеэр өнгөрсөн сарын 16-нд ялтан шилжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Ялтан шилжүүлэх гэрээ байгуулах асуудлыг сүүлийн хэдэн жил ярилцсан. Хятадын Засгийн газар ийм төрлийн гэрээг гадаадын орнуудтай байгуулахыг зогсоосон юм билээ. Харин бидэнтэй найрсаг харилцаа, хөрш

  

зэргэлдээ орны хувьд байгуулахыг зөвшөөрсөн. Монгол Улс, БНХАУын Гадаад харилцааны яамдын консулын зөвлөлдөх уулзалт 2009, 2011 онд болсон. Энэ үеэр асуудлыг идэвх тэй ярилцсаны дүнд боломж нээгдсэн юм. Манай улсын олон иргэн хэзээ хэрэгжих талаар асууж лавлаж байна. Одоо гэрээг хоёр талын хууль тогтоох байгууллагуудаараа хэлэлцээд батлах юм. Дараа нь хоёр тал батламж жуух бичгээ солилцсоноор гэрээ хүчин төгөлдөр болно.

-Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудал хамгаас чухал. Энэ оны эхний хагас жилийн байдлаар гадаадад ажиллаж байгаа манай иргэдээс гуч гаруй иргэн нас барсан гэсэн мэдээлэл байна лээ. Энэ үнэн үү?

-Тиймээ, бидэнд ирсэн мэдээллээр 33 иргэн нас барсан. Талийгаачдын ар гэрийнхэнд мэдэгдэх, шарил, чандрыг эх оронд нь авчруулах, холбогдох орны виз мэдүүлэх, тэдний өргөдөл хүсэлтийг барагдуулах зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан гэж байдаг. Энэ сангийн зөвлөлийн хурлыг хоёр удаа зохион байгуулсан нь чухал ажил болсон гэж үзэж байна. Манай улсын иргэд олноороо амьдардаг улс оронд үймээн, мөргөлдөөн, цунами болсон. Японд болсон цунами, Египетэд болсон үймээн, хоёр Солонгосын мөргөлдөөний үеэр бид иргэдтэйгээ холбоо барьж, аюулгүй байдлыг нь хангах хамгийн чухал байдаг. Тухайн улс оронд суугаа ЭСЯ, Консулын газраараа дамжуулан иргэдийнхээ ар гэрийнхэнд нь мэдэгдэх, нүүлгэн шилжүүлэх талаар шуурхай ажиллаж чадсан.

-Монголчууд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байна. Үүнийг дагаад Консулын газар ЭСЯ шаардлагатай бол дог. Манайх дэлхийн хэдэн оронд ЭСЯ, Консулын газартай вэ?

-Гадаадын 38 оронд 59 өргөмжит консул ажиллаж байна. Харин манай оронд гадаадын 24 өргөмжит консул үйл ажиллагаагаа явуулдаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын үеэр СанФранциско, Хонконгод Монгол Улс Ерөнхий консулын газраа нээлээ. Ялтан шилжүүлэх гэрээг Монголын талаас ХЗДХЯ, БНХАУаас Шүүх яамаар дамжуулан харилцах юм байна. Шилжүүлж өгөх тухай хүсэлтээ ялтан аль ч талд гаргах эрхтэй бөгөөд зардлыг хүлээн авагч орон гаргаж, ялтнаас бөөнөөр эс бөгөөс хэсэгчилэн авах боломжтой аж. Ялтан шилжүүлэх үед эдлэх ёстой ялаас доод тал нь нэг жил үлдсэн байх ёстой гэж гэрээнд заасан юм байна. Эх орондоо ирсэн ялта нд тухайн орны ногдуулсан ялыг хэвээр эдлүүлэх бөгөөд хэрвээ зүйл анги нь хүлээн авагч орны хуульд нийцэхгүй бол өөрийн Эрүүгийн болон бусад холбогдох зүйл заалтад тохируулан ял оноож болох ч гэрээнд заасан журмын дагуу өөрчлөх аж. Шилжин ирсэн ялтан өмнө нь эх орондоо ял эдэлж байсан бол хугацаанаас нь хасах эрхтэй. Тухайн орны хуулиар ялтныг уучилж, өршөөж байгаа бол үндэслэлээ нөгөө талдаа шуурхай мэдэгдэн, шилжүүлэгч талын шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой аж. Гэмт хэрэг үйлдсэн этгээд ялын хугацааг дуустал эдлэх хуультай ч шилжин ирсэн ялтанд өршөөл үзүүлж, уучлах эрх хүлээн авагч оронд байх юм байна. Шийдвэр гаргахдаа гэрээнд тусгасан хоёр талын төв байгууллагаа ХЗДХЯ, БНХАУ-ын Шүүх яамандаа шуурхай мэдэгдэх аж.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4791079/2cc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
669 ИЧИХ “БУЛЧИРХАЙ”-НААСАА ХАГАЦВАЛ ХАГАЦ 2011-07-04 7917
668 А.Сүхбат: Энэ жил би зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг амлана file 2011-07-04 7373
» Д.ГАНХУЯГ: БНХАУ гадаадын орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ хийхээ зогсоосон ч бидэнд нааштай хандсан 2011-07-04 7669
666 АН, МАН-ЫН ДЭЭР АРД ТҮМЭН БАЙДГИЙГ САНАВ 2011-07-02 7025
665 50 ЕВРОГИЙН ХУУРАМЧ ДЭВСГЭРТ “Forbes”-ийн жагсаалтыг тэргүүлэв 2011-07-02 8776
664 “Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг 2011-06-30 7241
663 ХӨХ ЧОНОНУУДЫН ТҮҮХЭН ЯЛАЛТ 2011-06-30 7345
662 МОНГОЛ ДУУЧИД СОНГОДОГ УРЛАГИЙН ОЛИМПИЙН ОРГИЛД ОЙРТЛОО [1] 2011-06-30 7075
661 Ерөнхийлөгч нарын ПАНЗ ХААШ ҮСРЭХ ВЭ 2011-06-28 7468
660 Хүний наймааны золиос болсон зургаан хүн сураггүй болжээ 2011-06-28 8209
659 ТАХИА ШАРЖ, ХУДЛАА ЯРИХ ЦАГААР 2011-06-28 7253
658 Б.Ганбат арслан төрийн баяр наадамд 15 дахь жилдээ зодоглоно 2011-06-27 9285
657 ЯПОН ХУНГИЙН ДЭВЭЛТ, МОНГОЛ ХАНХҮҮГИЙН ХАЙР 2011-06-27 8105
656 Гэрлэх АЛБАГҮЙ 2011-06-27 7477
655 Түймрээс зугтсан зээр Хятад руу дүрвэжээ 2011-06-24 7168
654 Ядаж гурван жил болоод баригдахаар хулгай хийхгүй яваа 2011-06-24 7680
653 ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2011-06-24 6987
652 20 ГАРУЙ АЙЛ ҮЕРТ АВТЖЭЭ 2011-06-23 7563
651 ӨНӨӨДӨР ОЛИМПИЙН ӨДӨР 2011-06-23 7401
650 Монголын сүг зургийг дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлжээ 2011-06-23 6955
배너신청
자생병원

배너신청