Бичлэгийн тоо 3,329
Өнгөрөгч амралтын өдрүүдээр Хэнтий, Дорнод аймагт гарсан түймрийн улмаас 2000 орчим зээр Хятадын хил даван дүрвэсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Хятадын орон нутгийн цагдаагийн ажилтнуудын мэдэгдэж буйгаар хил давсан зээрийн дийлэнх нь хээлтэй байсан бөгөөд эрэгчингүүд нь хилийн хашааны доогуур нүх ухаж сүргээ хил давуулсан байна. Тэднээс 30 гаруй нь хилийн торон сааданд тээглэж, түймэрт өртсөн гэнэ. Судалгаанаас харахад зөвхөн 2011 онд гэхэд л сая гаруй цагаан зээр хил давсан байна.