Бичлэгийн тоо 3,329

 Ойрын хэд хоногт нийт нутгаар орсон борооны улмаас зарим газар үерт автлаа. Үерийн улмаас нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт учирсан хохирлыг одоогоор тогтоогоогүй байна. Урьдчилсан байдлаар 20 хашаа, байшин, гэр усанд автсан аж. Баянзүрх дүүргийн XII хороо “Сүнжин гранд” зочид буудлын хойд талын шуудуу усаар дүүрч хальснаас ойр орчмын айлууд усанд автжээ. Манай сурвалжлах хэсгийг очиход тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид “Нарантуул” захын урд уулзвараас Чулуун-Овооны уулзвар хүртэлх замыг хааж, хөдөлгөөнийг түр зогсоогоод байсан юм. Тэр хэсэгт түгжрэл үүсэж, машин байтугай явган хүн явах аргагүй болсон байв. Өвдгөөр татсан усыг тэндхийн оршин суугчид туучиж зам гарах бөгөөд айлуудын гэр, хашаа усаар дүүрчээ.

Жилийн жилд тус хорооны айлууд үерт нэрвэгддэг ч дүүргийн удирдлага нь дорвитой арга хэмжээ авалгүй өдий хүрсэн байна. XII хорооны VII хэсгийн ахлагч С.Буяндэлгэр “Зам доогуур ус зайлуулах хоолой байдаггүй учраас борооны ус урсаж, айлын хашаа руу ордог. Хоёр жилийн өмнө XIII хорооны иргэд өөрсдийн хөрөнгөөр үерийн далан барьсан нь манай хорооны айлуудад хүндрэл учруулж байна. Замтай тэгшилж барьсан далан дээгүүр нь борооны ус урсан, эсрэг талын айлууд руу ордог” гэв. Харин тус хорооны иргэн Д.Цэцэг “Манайх 2000 оноос энд амьдарч байна. 2-3 жилийн өмнөөс усархаг борооноор үерт автах боллоо. Бороо зогстол дүүгийндээ хоргодохоор явж байна. Энэ зуныг яаж давна даа” гэв. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид үерийн усыг зайлуулж, 200 метр газар суваг шуудуу татсан ч бороо үргэлжлэн орж буй учир нэмэргүй байв. Долдугаар сарын 15 гэхэд үерийн ус зайлуулах шуудуу татаж, зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэх юм байна. Урьд шөнийн борооноор Баянзүрх дүүргийн XIV хороо, ХӨСҮТ-ийн хойд талын газар усаар дүүрчээ.

Чингэлтэй дүүргийн XII хорооны баруун талд байх үерийн даланг бөглөж, шороо асгасан байсныг онцгой байдлынхан зайлуулсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн XIII хороо Рашааны зургаа, 14, Хангайн гудамжууд усанд автсан байжээ. Баянзүрх дүүргийн V хороо Монелийн 31, 32 дугаар гудамж усаар дүүрснийг аврах, гал унтраах 63 дугаар анги очиж шалгахад замын гэрэлтүүлгийн трансформатор буудан шатаж байсан учир 20 метр урт, 50 см өргөнтэй шуудуу татаж, зэргэлдээх трансформаторт ус орохоос хамгаалсан аж. Түүнчлэн Налайх дүүргийн II хороо 65 дугаар байрны I, II орцны зоорийн давхар усанд автсаныг онцгой байдлынхан шавхжээ. Нийслэлд хоёр хоног дараалж орсон бороо ийм уршиг дагууллаа. Харин уржигдар шөнө Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын төвд дуу цахилгаантай аадар орж, аянга бууснаас зургаан айлын хашаа, гурван айлын тавилга үерт урсаж, гэр нь шавар, элсээр дүүрчээ.

СҮХБААТАРТ 77 ММ ХУР ТУНАДАС ОРЖЭЭ

Нийт нутгаар бороо хур орж, ган тайлагдаж байгаа ч зарим газар үерийн аюултай төвшинд хүрч байна. Өнгөрсөн хоногт Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймагт үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулжээ. Мөн Төв, Дорнод, Өвөрхангай аймагт тус бүр нэг экспедиц ажилла - сан байна. Үүний үр дүнд Хэнтийд 0-49, Өвөрхангайд 0.1-23, Төвд 2-37, Дундговьд 1-71, Дорноговьд 3-33, Сүхбаатарт 1-77 мм хур тунадас унажээ. Түүнчлэн Өвөрхангай аймагт газрын генератор ажиллуулж, 17.7 мм бороо оруулсан аж. Хамгийн их хур тунадас Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 77, Дундговийн Өндөршил, Цагаандэлгэрт 71 мм унажээ.

М.ГАНДИЙН ГУДАМЖИНД ЗАМ ЦӨМӨРЛӨӨ

Энэ бороо нийслэлд шинээр тавьж буй замын чанарыг шалгаж байгаа гэхэд хилсдэхгүй. Замын компаниуд цаг, мөнгөө хэмнээд зам дээр ус зайлуулах суваг хийхгүй байгаа харагддаг. Үүний улмаас Хан-Уул дүүрэгт өчигдөр авто зам цөмөрчээ. Тус дүүргийн XV хорооны нутаг, “Жаргалан” хотхоны арын зам өчигдөр 11.00 цагийн үед цөмөрсөн байна. Үүний улмаас тус замын баруунаас зүүн тийш чиглэсэн замыг хааж, нөгөө талынх нь замыг хоёр урсгалд оруулан хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн байна. Үүний улмаас тэнд түгжрэл үүсчээ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4739934/587/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
669 ИЧИХ “БУЛЧИРХАЙ”-НААСАА ХАГАЦВАЛ ХАГАЦ 2011-07-04 7917
668 А.Сүхбат: Энэ жил би зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг амлана file 2011-07-04 7373
667 Д.ГАНХУЯГ: БНХАУ гадаадын орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ хийхээ зогсоосон ч бидэнд нааштай хандсан 2011-07-04 7669
666 АН, МАН-ЫН ДЭЭР АРД ТҮМЭН БАЙДГИЙГ САНАВ 2011-07-02 7025
665 50 ЕВРОГИЙН ХУУРАМЧ ДЭВСГЭРТ “Forbes”-ийн жагсаалтыг тэргүүлэв 2011-07-02 8776
664 “Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг 2011-06-30 7241
663 ХӨХ ЧОНОНУУДЫН ТҮҮХЭН ЯЛАЛТ 2011-06-30 7345
662 МОНГОЛ ДУУЧИД СОНГОДОГ УРЛАГИЙН ОЛИМПИЙН ОРГИЛД ОЙРТЛОО [1] 2011-06-30 7075
661 Ерөнхийлөгч нарын ПАНЗ ХААШ ҮСРЭХ ВЭ 2011-06-28 7468
660 Хүний наймааны золиос болсон зургаан хүн сураггүй болжээ 2011-06-28 8209
659 ТАХИА ШАРЖ, ХУДЛАА ЯРИХ ЦАГААР 2011-06-28 7253
658 Б.Ганбат арслан төрийн баяр наадамд 15 дахь жилдээ зодоглоно 2011-06-27 9285
657 ЯПОН ХУНГИЙН ДЭВЭЛТ, МОНГОЛ ХАНХҮҮГИЙН ХАЙР 2011-06-27 8105
656 Гэрлэх АЛБАГҮЙ 2011-06-27 7477
655 Түймрээс зугтсан зээр Хятад руу дүрвэжээ 2011-06-24 7168
654 Ядаж гурван жил болоод баригдахаар хулгай хийхгүй яваа 2011-06-24 7680
653 ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2011-06-24 6987
» 20 ГАРУЙ АЙЛ ҮЕРТ АВТЖЭЭ 2011-06-23 7563
651 ӨНӨӨДӨР ОЛИМПИЙН ӨДӨР 2011-06-23 7401
650 Монголын сүг зургийг дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлжээ 2011-06-23 6955
배너신청
자생병원

배너신청