Бичлэгийн тоо 3,329

Өнгөрсөн бямба гаригт УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд М.Энхболд Төв аймгийнхаа бөхчүүд, уяачдын галаар орж, наадмын бэлтгэлтэй нь танилцсан юм. Түүнийг Төв аймгийн харьяат бизнесменүүд, Д.Чойжамц хамбатан, мөн ардын жүжигчин А.Долгор нарын нутгийнхан нь дагалдлаа. 20 шахам хүнд “жийп”-ний цуваа бүхий эл зочдын гол зорилго нь нутгийнхаа хүчтэнүүд, уяачдад урам зориг нэмж, сэтгэлийн дэм өгөхөд оршдог болохыг анзаарлаа. Дашрамд дурдахад Төв аймагт зун цаг жинхэнэ дэлгэрчээ. Сонгинын амралтад Ж.Мөнхбат аварга аймаг, сумын цолтой 10 хүрэхгүй бөхчүүдтэй бэлтгэлд гарсан байна. Аварга хэзээний марзагнасан хэвээр.

Ярианы далимд А.Сүхбат аваргыг “Зодгоо тайлбал тайлсан шиг тайлчихгүй гээд эвлэгхэн “хийчихэж” байгаа харагдсан. Ер нь манай аймаг аваргагүй болчихсон учир залуу бөхчүүдэд дэм алга хэмээн бас бяцхан гомдоллох аж. Өсөх идэр начин Отгонбаярт ихээхэн найдлага тавьж байгаагаа өвгөн аварга ярьж сууна. Богд уулын баруун аманд хүрэхэд А.Сүхбат аварга нутгийн түшээ, шадар сайдыг эдлэнгийнхээ гадна угтлаа. Жинхэнэ диваажингийн орон л ийм байх болов уу. Энэ хавийг янзтай тохижуулжээ. А.Сүхбат аваргын галд ч ялгаагүй, түүний гарын шавь Ө.Даваабаатар харцагаас гадна аймгийн цолтой таван бөх л бэлтгэл хийж байх юм. Даваабаатарын бэлтгэл янзтай гэдгийг даян аварга онцлоод Увс аймгийн арслан П.Бүрэнтөгсийг нутгийнхаа галыг бараадаад “зугтсанд” нь гоморхож байгаагаа Шадар сайдад ховлохоо мартсангүй ээ.
Тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, О.Балжинням аварга нарын нэрийг заан гомдлоо хаяглаад “Энэ жил зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг эрэмбээрээ амладаг юм бил үү” хэмээн хошигнож байна билээ. Тэднийхээс нэг амны цаана Төв аймгийн бөхчүүдийн цөм нь (40 гаруй бөх энд байна) Улсын арслан Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир нарын хамт төвхнөн бэлтгэлээ чамбай базаах аж. Аймгийн арслан Батмөнх тун сайн байгаа гэнэ. Үнэхээр ч Шадар сайдад зориулсан бэсрэг барилдаанд тэр залуу арслан түрүүлнэ билээ. Үдээс хойш манлай уяач Сандуйжав, Онон нарын уяа шузгаар орсон Шадар сайд М.Энхболд аймгийнхныхаа бэлтгэл сайн байгаад баяртай байгаагаа илэрхийлж, сайхан наадаж нутаг олон, монгол зоноо баярлуулахыг тэдэнд ерөөгөөд Улаанбаатарыг зорьсон бөлгөө.

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4791085/bbe/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
669 ИЧИХ “БУЛЧИРХАЙ”-НААСАА ХАГАЦВАЛ ХАГАЦ 2011-07-04 7917
» А.Сүхбат: Энэ жил би зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг амлана file 2011-07-04 7373
667 Д.ГАНХУЯГ: БНХАУ гадаадын орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ хийхээ зогсоосон ч бидэнд нааштай хандсан 2011-07-04 7669
666 АН, МАН-ЫН ДЭЭР АРД ТҮМЭН БАЙДГИЙГ САНАВ 2011-07-02 7025
665 50 ЕВРОГИЙН ХУУРАМЧ ДЭВСГЭРТ “Forbes”-ийн жагсаалтыг тэргүүлэв 2011-07-02 8776
664 “Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг 2011-06-30 7241
663 ХӨХ ЧОНОНУУДЫН ТҮҮХЭН ЯЛАЛТ 2011-06-30 7345
662 МОНГОЛ ДУУЧИД СОНГОДОГ УРЛАГИЙН ОЛИМПИЙН ОРГИЛД ОЙРТЛОО [1] 2011-06-30 7075
661 Ерөнхийлөгч нарын ПАНЗ ХААШ ҮСРЭХ ВЭ 2011-06-28 7468
660 Хүний наймааны золиос болсон зургаан хүн сураггүй болжээ 2011-06-28 8209
659 ТАХИА ШАРЖ, ХУДЛАА ЯРИХ ЦАГААР 2011-06-28 7253
658 Б.Ганбат арслан төрийн баяр наадамд 15 дахь жилдээ зодоглоно 2011-06-27 9285
657 ЯПОН ХУНГИЙН ДЭВЭЛТ, МОНГОЛ ХАНХҮҮГИЙН ХАЙР 2011-06-27 8105
656 Гэрлэх АЛБАГҮЙ 2011-06-27 7477
655 Түймрээс зугтсан зээр Хятад руу дүрвэжээ 2011-06-24 7168
654 Ядаж гурван жил болоод баригдахаар хулгай хийхгүй яваа 2011-06-24 7680
653 ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2011-06-24 6987
652 20 ГАРУЙ АЙЛ ҮЕРТ АВТЖЭЭ 2011-06-23 7563
651 ӨНӨӨДӨР ОЛИМПИЙН ӨДӨР 2011-06-23 7401
650 Монголын сүг зургийг дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлжээ 2011-06-23 6955
배너신청
자생병원

배너신청