Бичлэгийн тоо 3,329

Гэрлэх АЛБАГҮЙ

Уншсан 7477 vote 0 2011.06.27 18:35:52

Амиа хорлох үзэгдэл сүүлийн үед ихэссэнийг эрдэмтэд янз бүрээр тайлбарлаж байна. АНУ-ын сэтгэл судлаач Жонн Барренс ардчилсан нийгмийг буруушааж, үхэл хувь хүний сонголт болтлоо эрх чөлөөтэй болсон нь амиа хорлолтод нөлөөлж байна гэж үзсэн бол Английн сэтгэл судлаач, доктор Стив Ларс олонхийн шийдвэр хувь хүний харилцаанд нөлөөлж эхэлснийг гол болгож, ганц биечүүдэд учрах нийгмийн дарамттай холбож тайлбарлав. Түүний судалгаагаар амиа хорлогсдын 53 хувь нь ганц бие байсан бөгөөд гэр бүлийн амьдрал зохиож чадаагүйтэй холбоотой сэтгэл санааны дарамт хүмүүсийг үхлийн олс руу толгойгоо шургуулах гол шалтаг болж буйг тогтоожээ. Аливаа асуудалд ардчилсан байдлаар хандах нь өнөөгийн нийгэмд тохирсон хандлага гэдэг ч олонхийн байр суурь давамгайлах болсон нь цөөнхийн эрх ашигт сөргөөр нөлөөлж буйг үгүйсгэх аргагүй. Аль ч нийгэмд ганц бие хүмүүс хүчирхийллийн гол бай болж байсан нь биеийн гэхээсээ илүү сэтгэл зүйд нөлөөлөх байдлаар илэрдэг.

Амьдрах загвар буюу 20 насны “БЭЛЭГ”

20 насны босго давахтай зэрэгцэн гэр бүлтэй болох ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилж, 30 нас ойртох тусам ганц биечүүдийг гадуурхах таагүй хандлагатай халз тулдаг жишиг бий. Хүн гэр бүл зохиож, үр удмаа үлдээх ёстой гэсэн үүргийг хүчээр тулгахдаа хувь хүний эрх чөлөөнд халдаж байгаа нь ардчилсан нийгмийн асуудал болж, үхлийн дайтай хор уршиг тарьж буй нь үнэн. Хувь хүн хаана төрөх, ямар гэр бүлд харьяалагдахаа өөрөө шийддэггүй ч ганц олдох насаа хэрхэн, яаж өнгөрүүлэх эрхээ ядаж өөрийн дураар эдлэх ёстой байлтай. Гэвч хүн анх бий болсон цагаас буй болсон амьдрах хэлбэрийг хүчээр тулгаж, өнөө цагт цэцэрлэг, дунд сургуулиар дамжиж, мэргэжил эзэмших, улмаар гэр бүлийн амьдрал зохиож, үр удмаа үлдээгээд одох гэсэн загвар бий болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийгмийн эрх чөлөө хувь хүнийхээс эхэлдэг хэмээн тунхагладаг ч энэ хандлага бодит амьдралын тусгалаас холын холд байсан хэвээр.

Нийгмийн үүрэг хувь хҮнийхээс хүчтэй юү

Хүн анх бий болсон цагаасаа л бие физиологийн болон сэтгэх чадварын хувьд өөрчлөгдсөөр ирснийг нийтээр хүлээн зөвшөөрдөг ч гэлээ энэ зуур амьдралын хэв маяг, хүмүүсийн харилцаа ч мөн хувьсаж буйг орхигдуулаад байх шиг. Өнгөрсөн зуунаас улбаатай феминистүүдийн тэмцлийн үр дүн өнөө цагт биеллээ олж, энэ зуур эрэгтэйчүүдийн байр суурь ч өөрчлөгдсөнийг судлаачид тогтоосон. Түүхийн бүхий л цаг үед баатар, шулуухан хэлбэл бие хамгаалагчийн үүрэгтэй байсан эрчүүд өдгөө энэ үүргээсээ хэдийнэ хальж, жентельмен хэв маягийн буюу ёс суртахуун, нийгмийн үнэт зүйлсийг өөртөө шингээсэн, илүү соёлжингуй шинж рүү хэлбийх болов. Өөрөөр хэлбэл, нэг нэг рүүгээ тэмүүлэх хандлагатай байсан хүйс хоорондын харьцаанд өөрчлөлт орж, хувь хүний давуу эрхийг дээдэлсэн салангид хэлбэрийн харилцаа өрнөж эхэллээ. Үүний нөлөө гэр бүлийн харилцаанд хамгийн хүчтэй илэрч буйг гэр бүл салах үзэгдэл ихсэж, ганц бие хүмүүсийн тоо олширсонтой холбож болно. Гэвч нийгмийн өмнө үүрэг хүлээх сэтгэл зүй хүмүүсийн сэтгэхүйд өнөө хэр хүчирхэг хэвээр байгаа нь харилцаанд өрнөж буй дээрх процесстойгоо авцалдаж өгөхгүй нь. Хүн эрхээ эдэлж, үүргээ хүлээх ёстой хэмээн тулгадаг ч хувь хүний эрх, үүргийг юман чинээ тоодоггүй байдал одоо ч ноёрхох хандлагатай байсаар. Олонхийн эрх ашгийг түр хойш тавиад хувь хүний эрх чөлөөнд анхаарлаа хандуулбал, гэрлэх эсэх нь тухайн хүний л сонголт. Хүн хамтын амьдрал зохиогоогүй, гэр бүлтэй болоогүй нь огтхон ч гаж үйлдэл биш. Үр удмаа үлдээж, дэлхийн хүн амын тоог нэмэх эсэх нь ч үүнд хамаагүй байлтай.

“Чи одоо болтол хҮнтэй Яагаад суудаггҮй юм бэ”

Энд гэр бүлийн аз жаргал, хамтын амьдралын үнэт зүйлсийг уландаа гишгэх гэсэнгүй, гэр бүлгүй, ганц бие хүмүүст хандах нийгмийн хандлагыг л эргэж харах цаг болсныг сануулах гэсэн юм. Гэвч энэ бүхнийг зохицуулахын тулд төр, засгийн хүчин чармайлт, хууль тогтоомж огтхон ч нөлөө үзүүлэхгүй, нөгөө л хувь хүнээр дамжуулан олонхийн сэтгэл зүйг өөрчлөх асуудал сөхөгдөх учраас ярвигтай. Бидний эргэн тойронд ганц бие хүмүүс цөөнгүй бий. Тэдэнд “Чи одоо болтол хүнтэй яагаад суудаггүй юм бэ”, “40 нас гарвал чамайг хэн ч тоохгүй шүү, түргэн хүнтэй гэрлэ”, “Нас чинь яваад байна” гэх тулган шаардалтаас эхлээд нийтээрээ “санаа тавьж”, бэлгийн чиг хандлагад нь асуудал байна гэх эрс дүгнэлтүүд гаргах нь ч бий. Хүнтэй танилцуулах гэж утасны дугаарыг нь чатаар тарааж, сохор болзоонд зуучлах тохиолдол ч цөөнгүй. Гэтэл гэр бүлтэй болох ёстой гэж тулгадаг шиг ганц бие амьдрах нь тухайн хүнд тааламжтай байдаг бол яах вэ? Ингэж үзвэл дээрх “санаа тавигчид” хувь хүний эрх, үүрэгт аймшигтайгаар халдаж буй хэрэг биш гэж үү? Энэ бүх тулган шаардалтууд амиа хорлох шийдвэр гаргатал нь хүнийг залхаадаг болохыг олонх яагаад ойлгодогг үй хэрэг вэ? Дэлхийн аль ч оронд хүн заавал гэр бүлийн амьдрал зохиох ёстой гэсэн хуулийн заалт байдаггүй юм билээ. Гэвч энэ хандлага яг л архи, тамхийг хориглосон хэлбэрийн төдий хууль шиг биелэгдэшгүй мөрөөдөл бөгөөд ганц биечүүдийг гадуурхах үзэл хуулиас ч хүчтэй мөрдөгдөж байна. Эрдэмтэд хүний гэр бүл болох хамгийн тохиромжтой насыг 25 хэмээн тодорхойлсон байдаг. Энэ үед ихэнх хүн нийгэмд тодорхой байр сууриа эзэлж, хамтын амьдрал зохиох бэлтгэлтэй болдог аж. Гэлээ ч энэ нь заавал хүнтэй гэрлэ гэсэн үг ерөөсөө биш. 40 гартлаа ганц бие яваад 50-тайдаа хүнтэй сууж яагаад болохгүй гэж. Гэхдээ энэ хүртэл нас талийж одсон байх учраас хүнтэй гэрлэх боломж тэр хэрээр буурдаг нь л асуудлын гол нь юм.

Хамтран амьдрагч буюу харилцааны шинэ хэлбэр

XX зууны сүүл үеэс хамтран амьдрагч гэх гэр бүлийн харилцааны шинэ хэлбэр үүссэн. Европоос үүдэлтэй энэ хандлага нь гэрлэхээс зайлсхийж, бусдын болон нийгмийн өмнө хариуцлага хүлээхээс татгалзсан хүмүүсийн сонголт юм. Стив Ларсын тодорхойлсноор энэ нь ганц бие амьдралд татагддаг ч үр удмаа үлдээх хүсэлтэй хүмүүсийн хувьд төгс шийдвэр болдог аж. Есүс, Буддагаас эхлээд дэлхийн ихэнх шашны бурхан ганц бие байдаг. Бүр тэдний үзлийг түгээн сахигч санваартан, лам, Ромын тэргүүн хамба нар бүгд л ганц бие амьдралаар замнадаг. Тэд бурхан шашны хүмүүс шүү дээ гэж булзааруулах хэрэгтэй юү, нэг бол ганц бие хүмүүсийг гаж донтны дайтай үздэг сэтгэлгээгээ эргэж харах уу? Эсвэл “заавал гэрлэх албагүй” гэсэн өөр нэг үнэнийг хүлээн зөвшөөрөх үү?
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4758672/3e4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
669 ИЧИХ “БУЛЧИРХАЙ”-НААСАА ХАГАЦВАЛ ХАГАЦ 2011-07-04 7917
668 А.Сүхбат: Энэ жил би зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг амлана file 2011-07-04 7373
667 Д.ГАНХУЯГ: БНХАУ гадаадын орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ хийхээ зогсоосон ч бидэнд нааштай хандсан 2011-07-04 7669
666 АН, МАН-ЫН ДЭЭР АРД ТҮМЭН БАЙДГИЙГ САНАВ 2011-07-02 7025
665 50 ЕВРОГИЙН ХУУРАМЧ ДЭВСГЭРТ “Forbes”-ийн жагсаалтыг тэргүүлэв 2011-07-02 8776
664 “Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг 2011-06-30 7241
663 ХӨХ ЧОНОНУУДЫН ТҮҮХЭН ЯЛАЛТ 2011-06-30 7345
662 МОНГОЛ ДУУЧИД СОНГОДОГ УРЛАГИЙН ОЛИМПИЙН ОРГИЛД ОЙРТЛОО [1] 2011-06-30 7075
661 Ерөнхийлөгч нарын ПАНЗ ХААШ ҮСРЭХ ВЭ 2011-06-28 7468
660 Хүний наймааны золиос болсон зургаан хүн сураггүй болжээ 2011-06-28 8209
659 ТАХИА ШАРЖ, ХУДЛАА ЯРИХ ЦАГААР 2011-06-28 7253
658 Б.Ганбат арслан төрийн баяр наадамд 15 дахь жилдээ зодоглоно 2011-06-27 9285
657 ЯПОН ХУНГИЙН ДЭВЭЛТ, МОНГОЛ ХАНХҮҮГИЙН ХАЙР 2011-06-27 8105
» Гэрлэх АЛБАГҮЙ 2011-06-27 7477
655 Түймрээс зугтсан зээр Хятад руу дүрвэжээ 2011-06-24 7168
654 Ядаж гурван жил болоод баригдахаар хулгай хийхгүй яваа 2011-06-24 7680
653 ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2011-06-24 6987
652 20 ГАРУЙ АЙЛ ҮЕРТ АВТЖЭЭ 2011-06-23 7563
651 ӨНӨӨДӨР ОЛИМПИЙН ӨДӨР 2011-06-23 7401
650 Монголын сүг зургийг дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлжээ 2011-06-23 6955
배너신청
자생병원

배너신청