Бичлэгийн тоо 3,329

Сонгуулийн хуулийн Ажлын хэсэгт орсон хоёр намын гишүүд бүлгийн дарга нарынхаа өрөө хэсэн хуралдсаар хэдэн өдрийг барсны эцэст энэ бүхнийг ард нийтийн санал асуулгаар шийдүүлэх ардчилсан шийдвэр гаргалаа. 1945 онд Монгол Улс тусгаар тогтнох ёстой юу гэсэн сэдвээр ард нийтийнхээ дунд санал асуулга явуулсан түүхтэй. Үүнээс хойш 66 жилд анх удаа Монгол Улсад сонгуулийн тогтолцоог өөрчлөх эсэхийг ард түмэн шийдэхээр болов. АН, МАН-ын дээр ард түмэн байдгийг улстөрчид санажээ. Улс төрийн амьдралын амин судас болох уг хуулийг ард түмнээс асуух нь үнэнд нийцнэ. “Төрийн эрх ард түмний мэдэлд байна” хэмээх Үндсэн хуулийн заалтыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх УИХ дахь бүлгүүдийн уг саналыг “Өнөөдөр” сонин долоо хоногийн содон үйл явдлаар нэрлэж байна. Холимог тогтолцоо дотроо мажоритар, пропорционалийн аль нь давамгайлах талаар маргасаар, өөрт, намдаа ашигтай хувилбарыг дэмжүүлчих гэж талцсаар Ажлын хэсгийнхний толгой өвдчихжээ. Ямар сайндаа Ажлын хэсэгт орсон гишүүд “Үнэхээр амаргүй ажил байна” хэмээн онцолж, хөлсөө арчиж байх вэ. Сонгуулийн тогтолцоо доторх харьцаан дээр тохироогүйн улмаас УИХ-ын үйл ажиллагаанаас АН завсарлага авчихсан. Тиймээс энд тэнд бөөгнөрсөн, ярилцаж тохирсноо нууцалсан хүмүүс л Төрийн ордонд холхисоор долоо хоног шувтарч байв. Гэтэл баасан гаригийн өглөө Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар сэтгүүлчдэд “Та нарт удахгүй нэг гэнэтийн бэлэг барина” хэмээн шивнээтэхлээ. 50:26, 52:24, 38:38, эсвэл бүр 44:32 гэх мэт баахан тооны дунд эргэлзэж гүйцсэний эцэст сая нэг тохирч дээ гэсэн бодол л хэн хүнгүй төрөх нь тэр.

МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг ээлжлэн хуралдсаны дараа Ж.Сүхбаатарын өнөөх сюрпризийг АНын гишүүн Э.Бат-Үүл задалж орхидог юм байна. “МАН-ын Удирдах зөвлөлөөс сонгуулийн ямар тогтолцоог сонгох талаар ард нийтийн санал асуулга явуулах чиглэл өгсөн байна. Үүнийг нь манай бүлэг сая хэлэлцсэн. Нэг намын удирдах зөвлөл УИХ-ын бүрэн эрхэд халдаж, ямар хуулийг хэрхэн хэлэлцэхийг заадаг явдлыг дахин тэвчихгүй” хэмээгээд МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах асуудал хөндөхөө мэдэгдэв. Хоёр намын гишүүд өрөө хэссэний хэрэг гарчээ. Удирдах зөвлөлөөс л гаргасан болохоос АН-ынхан ч энэ саналыг дэмжсэн. Ардын баатар ч татгалзаагүй, гагцхүү МАН-ын Удирдах зөвлөл ажил заагаад байгаад л бухимдсан юмсанж. Хоёр бүлгийн дарга удалгүй зэрэгцэн мэдээлэл хийхдээ “Бараг тохирсон. Гэхдээ яаж гэдгийг даваа гаригт мэдээлнэ” гэв. Удсан ч үгүй МАНын Удирдах зөвлөл дахин хуралдаад бүлгийн дарга Ө.Энхтүвшин нь нууцлах гээд байснаа тэссэнгүй мэдээлж орхив. “Новширсонд” нь гоморхсон АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг ч яаж дутах вэ, өчигдөр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. АН-ын олонх ард түмнээсээ асуухыг дэмжжээ. Гэхдээ маргаан дагуулдаг Үндсэн хуулийн холбогдох заалтаар санал асуулгыг хамтад нь явуулах ёстой гэсэн байна. МАН ч хүлээж авч. УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүн байх уу, сум, аймаг, нийслэлийн Засаг даргыг иргэд өөрсдөө сонгох уу гэх мэт шийвэрийг ард түмнээс асууна. Ийнхүү Ард нийтийн санал асуулгын тухай хуульд салхи оруулж, анх удаа хэрэглэх нь тодорхой болж байна. Бүлгүүд тохирсон тул ирэх долоо хоногт УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, “хэлмэгдсэн” бусад асуудлыг хэлэлцэнэ. СЕХ санал асуулга зохион байгуулах зардлын тооцоог амжин оруулж ирвэл батлаад өгчих гэнэ. За ингээд л найр наадмаа хөөцөлдөж, улсын наадамд хүлгээ сойхоор гишүүд сэтгэл шулуудан арилж одох нь. Учир нь улс амьтан найрлаж дуусаад ажил жигдрэх есдүгээр сарын сүүлчээр санал асуулгыг зохион байгуулах нь зөв гэж тэд үзжээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4783697/967/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
669 ИЧИХ “БУЛЧИРХАЙ”-НААСАА ХАГАЦВАЛ ХАГАЦ 2011-07-04 7917
668 А.Сүхбат: Энэ жил би зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг амлана file 2011-07-04 7373
667 Д.ГАНХУЯГ: БНХАУ гадаадын орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ хийхээ зогсоосон ч бидэнд нааштай хандсан 2011-07-04 7669
» АН, МАН-ЫН ДЭЭР АРД ТҮМЭН БАЙДГИЙГ САНАВ 2011-07-02 7025
665 50 ЕВРОГИЙН ХУУРАМЧ ДЭВСГЭРТ “Forbes”-ийн жагсаалтыг тэргүүлэв 2011-07-02 8776
664 “Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг 2011-06-30 7241
663 ХӨХ ЧОНОНУУДЫН ТҮҮХЭН ЯЛАЛТ 2011-06-30 7345
662 МОНГОЛ ДУУЧИД СОНГОДОГ УРЛАГИЙН ОЛИМПИЙН ОРГИЛД ОЙРТЛОО [1] 2011-06-30 7075
661 Ерөнхийлөгч нарын ПАНЗ ХААШ ҮСРЭХ ВЭ 2011-06-28 7468
660 Хүний наймааны золиос болсон зургаан хүн сураггүй болжээ 2011-06-28 8209
659 ТАХИА ШАРЖ, ХУДЛАА ЯРИХ ЦАГААР 2011-06-28 7253
658 Б.Ганбат арслан төрийн баяр наадамд 15 дахь жилдээ зодоглоно 2011-06-27 9285
657 ЯПОН ХУНГИЙН ДЭВЭЛТ, МОНГОЛ ХАНХҮҮГИЙН ХАЙР 2011-06-27 8105
656 Гэрлэх АЛБАГҮЙ 2011-06-27 7477
655 Түймрээс зугтсан зээр Хятад руу дүрвэжээ 2011-06-24 7168
654 Ядаж гурван жил болоод баригдахаар хулгай хийхгүй яваа 2011-06-24 7680
653 ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2011-06-24 6987
652 20 ГАРУЙ АЙЛ ҮЕРТ АВТЖЭЭ 2011-06-23 7563
651 ӨНӨӨДӨР ОЛИМПИЙН ӨДӨР 2011-06-23 7401
650 Монголын сүг зургийг дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлжээ 2011-06-23 6955
배너신청
자생병원

배너신청