Бичлэгийн тоо 3,329

Эрхэм хүндэт уулзалт зөвлөлгөөний оролцогчид оо, 

Монгол Улсын Засгийн газар   2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон  зарлаж, ажлын байр бий болгох, иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх нөхцөлийг  бүрдүүлэх  чиглэлээр авч хэрэгжүүлж буй олон талт  арга хэмжээний нэг хэлбэр нь  “Зөгийн үүр”  хөтөлбөрөөс зохион байгуулагдаж байгаа гадаадад амьдарч буй  иргэдтэйгээ уулзаж буй  энэхүү цахим уулзалт зөвлөлгөөн юм.  

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ давуу тал, амжилтыг улс орны хөгжлийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэх,  тэргүүний арга туршлага, ноу-хау-г нэвтрүүлэх, гадаадад байгаа иргэддээ түшиглэн улс орны хөгжлийг эрчимжүүлэх , иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, гадаад улс оронтой эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд  анхаарч байна.  

Төр үүргийнхээ дагуу нэгдсэн бүртгэлийг төгөлдөржүүлэн, гадаадад амьдарч байгаа иргэдээ бүртгэх ажлыг эрчимжүүлж, өнөөгийн нөхцөл байдлаа тодорхойлон цаашид гадаадад байгаа иргэдэд чиглэсэн төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохоор төлөвлөн ажиллаж байна.   Гадаадад амьдарч буй иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг  байгуулж,  бүртгэлийн нээлтийн үйл ажиллагааг БНСУ-аас  2011 оны 3 дугаар сарын 23-нд  эхлүүлэн  бүсчилсэн хуваарь хийж Америк, Герман, Франц, Орос, Казакстан, Тайланд, Египет, Энэтхэг, Хятад зэрэг улсад  сургалт зохион байгуулж, шинэчилсэн бүртгэлийн ажил  35  оронд суугаа  ЭСЯ-нд  явагдаж байна. 

Судалгаагаар манай 120 мянга орчим иргэн хилийн чанадад ажиллаж, сурч амьдарч байгаагаас өнөөдрийн байдлаар иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн 6274 иргэний цахим мэдээл ирж,  5545 иргэнд иргэний бүртгэлийн дугаар олгогдоод байна .  Монгол Улсын Хүний хөгжил сангийн тухай хууль,  «Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хишиг, хувь хэмжээг тогтоох тухай» , «Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай» , «Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын дагуу эх орны хувь хишиг болон УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 350  дугаар  тогтоолоор ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийн хувьцааг  иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн  иргэдэд нэрийн данс нээж эзэмшүүлэхээр боллоо. Хилийн чанадад эрх ашиг нь хөндөгдсөн, гачигдал зовлон учирсан иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Иргэдэд туслах сан”-г байгуулан ГХЯ  дээр ажиллуулж байна. Бид дээрх сангийн зохицуулалтыг улам боловсронгуй болгох зорилтыг ч ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно.       

Засгийн газраас гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалд хамруулах ажилд анхаарлаа хандуулж Солонгос, Унгар Улсад  ажиллаж, амьдарч байгаа иргэд  нийгмийн даатгалд хамрагдах боломж бүрдсэн. Цаашид  Европын холбооны хэд хэдэн улстай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гэрээ хэлэлцээр хийх ажлыг эрчимжүүлэн судалгаа, хэлэлцээр хийж эхлээд байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан Хөдөлмөрийн төв бирж үйл ажиллагаагаа 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн явуулж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг цуглуулж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээллийг боловсруулах, түгээх үйлчилгээг эрхлэж www.labornet.mn вэб портал нээж, та бүхний мэдээллийг хүлээн авч ажил олгогчид, мөн ажлын байрны болон ажил олгогчийн тухай мэдээллийг цуглуулах, онлайн мэдээлэл, зуучлалын үйлчилгээ явуулах боломжийг бүрдүүллээ.

Хилийн чанадад суугаа иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлөөс Төрийн болон хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж  байгууллагуудаас 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс  нөхөгдөх боломжгүй  байгаа нарийн мэргэжил, өндөр ур  чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ шаардлагын талаар авсан судалгааны дүнгээс үзэхэд Дэд бүтэц, барилгын салбарт-6235,  уул уурхай эрчим хүчний салбарт-165,  эрүүл мэндийн салбарт-131, хөнгөн үйлдвэрийн салбарт-125,  Хууль  эрх зүй салбарт-61 ажлын байрны  бодит хэрэгцээ байна. Мөн судалгаанаас үзэхэд манай улсад  нарийн мэрэгжлийн  тухайлбал агаарын хөлгийн ашиглалтын инженер, уурхайн засвар үйлчилгээний инженер, биотехнологич, лабораторын эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, арьс боловсруулагч технологич инженер, банк, санхүү бизнес, маркетинг, программ хангамжийн инженер зэрэг  өндөр боловсрол, ур чадвар шаардсан  ажлын байрны хэрэгцээ их байна.  Иймд  гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа  хүч, бололцоо, хувь нэмрийг улс  орныхоо бүтээн байгуулалтад  оролцуулах, эх орондоо эргэж ирээд ажил хөдөлмөр эрхлэх бололцоо, нөхцлийг бүрдүүлэх  зорилгоор  Монгол Улсын  Засгийн газар тусгайлсан хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа нь Та бүхний анхаарлын төвд аль хэдийнээ орсон гэдэгт эргэлзэхгүй байна.        

Энэхүү “Зөгийн үүр”  хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хилийн чанадад байгаа иргэдийн  боловсрол, чадавхи, ажлын туршлагын талаар  судалгаа хийж,   ажил олгогч байгууллагуудыг гадаадад байгаа монгол иргэдийн талаарх мэдээллээр хангах, хамтран ажиллах механизмыг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.  Түүнчлэн гадаадад байгаа иргэдтэйгээ биечлэн болон  онлайнаар уулзаж, санал бодлыг сонсох, эрэлт хэрэгцээг  бодитоор тодорхойлох, төр засгийн бодлого шийдвэр,  улс оронд болж буй үйл явдлын талаарх  мэдээллийг үнэн зөв хүргэхэд   анхаарч байна.   

Хилийн чанадад үндэснийхээ уламжлал,  хэл соёл, ёс, заншлаа хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх  сурталчилгаа хийж  төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж,  улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монгол Улсын иргэд, монголчуудын холбоодын үйл ажиллагаанд Засгийн газар гүн талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашдын үйл ажиллагааг бүхий л талаар  дэмжиж ажиллана.  Та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал бодлоо солилцохоор холбогдох төр, хувийн хэвшлийн төлөөлөл өргөн бүрэлдхүүнээрээ  уулзалтад оролцож байна. Харилцан чөлөөтэй  мэдээлэл, санал бодлоо хуваалцаж, ярилцаж зөвлөлдөхийг урьж байна.  Монгол Улсын Ерөнхий сайдын  хувьд уулзалт зөвлөгөөнөөс  гарах үр дүнг анхаарч, төр засгийн цаашдын бодлого шийдвэрт тусгаж, хамтран ажиллах болно.   

Анхаарал тавьсанд баярлалаа.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4773381/67e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
669 ИЧИХ “БУЛЧИРХАЙ”-НААСАА ХАГАЦВАЛ ХАГАЦ 2011-07-04 7917
668 А.Сүхбат: Энэ жил би зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг амлана file 2011-07-04 7373
667 Д.ГАНХУЯГ: БНХАУ гадаадын орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ хийхээ зогсоосон ч бидэнд нааштай хандсан 2011-07-04 7669
666 АН, МАН-ЫН ДЭЭР АРД ТҮМЭН БАЙДГИЙГ САНАВ 2011-07-02 7025
665 50 ЕВРОГИЙН ХУУРАМЧ ДЭВСГЭРТ “Forbes”-ийн жагсаалтыг тэргүүлэв 2011-07-02 8776
» “Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг 2011-06-30 7241
663 ХӨХ ЧОНОНУУДЫН ТҮҮХЭН ЯЛАЛТ 2011-06-30 7345
662 МОНГОЛ ДУУЧИД СОНГОДОГ УРЛАГИЙН ОЛИМПИЙН ОРГИЛД ОЙРТЛОО [1] 2011-06-30 7075
661 Ерөнхийлөгч нарын ПАНЗ ХААШ ҮСРЭХ ВЭ 2011-06-28 7468
660 Хүний наймааны золиос болсон зургаан хүн сураггүй болжээ 2011-06-28 8209
659 ТАХИА ШАРЖ, ХУДЛАА ЯРИХ ЦАГААР 2011-06-28 7253
658 Б.Ганбат арслан төрийн баяр наадамд 15 дахь жилдээ зодоглоно 2011-06-27 9285
657 ЯПОН ХУНГИЙН ДЭВЭЛТ, МОНГОЛ ХАНХҮҮГИЙН ХАЙР 2011-06-27 8105
656 Гэрлэх АЛБАГҮЙ 2011-06-27 7477
655 Түймрээс зугтсан зээр Хятад руу дүрвэжээ 2011-06-24 7168
654 Ядаж гурван жил болоод баригдахаар хулгай хийхгүй яваа 2011-06-24 7680
653 ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2011-06-24 6987
652 20 ГАРУЙ АЙЛ ҮЕРТ АВТЖЭЭ 2011-06-23 7563
651 ӨНӨӨДӨР ОЛИМПИЙН ӨДӨР 2011-06-23 7401
650 Монголын сүг зургийг дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлжээ 2011-06-23 6955
배너신청
자생병원

배너신청