Бичлэгийн тоо 3,329
Тоглолт эхэлчихлээ шүү дээ, биднийг оруулчихаач” хэмээн царайчилсаар ДБЭТ-ын бель-этажны хаалгаар арай гэж оров. Цэцэг түүн, эрх дураараа зугаалж явсан Одеттаг аймшигт харанхуй, хар шувуу Ротбарт хоёр нөмрөн авах нь тэр. Өмнө нь “Хунт нуур”-ыг үзэхийн тулд ингэж догдолж байснаа санахгүй юм. Зигфрид ханхүүд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, Одетта буюу тэргүүн цагаан хунд Японы алдарт бүжигчин Миса Куранага, Ротбартын охин Одиллияд АНУ-ын бүжигчин Уитни Женсен, хар шувуу Ротбартын дүрд Колумбын бүжигчин Карлос Молина, алиа салбадайд Андиле Ндлоу нар бүжиглэж, Куба улсын бүжигчин Родриго Алмаралес падетруа хийж байгаа болохоор тэр юм болов уу.

Үзэгчид ч гэсэн тоглолт эхлэхээс бараг л цагийн өмнө цугласан. Олон улсын хэмжээний нэр хүндтэй бүжигчид П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжигт, Монголын тайзнаа тоглож байгаа нь хүн бүхэнд соньхон. Манай Дуурь бүжгийн эрдмийн театр бямба, ням гариг бүрт тоглолттой байдаг онцлогтой. Энэ театрын хойморт дэлхийн болон үндэсний сонгодог хүртэлх шилдэг бүтээлүүд тоглож байдаг ч энэ үдэш догдолсон, театрт ирэх гэж гоёсон, зөвхөн энэ оройг тэсэн ядан хүлээсэн олон хүний сэтгэл хөдлөл эрхгүй мэдрэгдэж байв.


МОНГОЛЫН СОНГОДОГ УРЛАГИЙН ШИНЭ ЭРИН ЭХЭЛЛЭЭ

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагвын нэрэмжит “Night of ballet” наадмын эхлэл болсон энэ удаагийн тоглолтыг үзэхээр ирсэн зочдын дунд УИХ-ын гишүүн С.Оюун охинтойгоо, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Монгол Улсын баатар Э.Бат- Үүл гэр бүлийн хамт, наадмын ерөнхий ивээн тэтгэгч “Алтжин” группийн ерөнхий захирал Г.Алтан, “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяа, топ модель Э.Одгэрэл, аварга Д.Сумъяабазарын гэргий Ч.Ми чидмаа, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн гэргий О.Байгаль, “Монро импэкс”- ийн захирал Р.Туяацэцэг нарын олны танил эрхмүүд байсан юм. Өмнө нь театрт ирэхийн тулд үзэгчид дор бүрнээ анхаарч хувцасладаг байсан ч энэ удаагийн тоглолтынх илүү дэгжин, хээнцэр байв.

Английн ханхүүгийн хуримын ёслолд оролцсон бүсгүйчүүд янз бүрийн торон унжлагатай, хээнцэр малгай өмссөн байсныг та бүхэн санаж буй биз ээ. Энд хүрэлцэн ирсэн зочдын зарим нь тиймэрхүү малгай духдуулж, дээдсийнх гэмээр дэгжирхлийг гайхуулж байв. Ихэнх үзэгчид хар, улаан, цагаан өнгийн хувцсаар гоёсон байв. Улсдаа олон улсын хэмжээний сонгодог бүжгийн наадам зохион байгуулж, театрынхаа хойморт 11 орны алдартай бүжигчдийг урин залж, үзэгчид нь театраа хүндэтгэн гоёсон гээд бодохоор XXI зуун, ялангуяа 2011 оноос Монголын сонгодог урлагийн нэгэн шинэ эрин эхэлж байна гэлтэй.

ХОЁР ГУРАВХАН ХОНОГ БЭЛТГЭЛ ХИЙСЭН ТАЙЗАН ДЭЭР ДАСАХ АМАРГҮЙ Ч...

Тоглолтын турш ямар нэг алдаа гараагүй. Харин мэргэжлийн бүжигчин хэрхэн дүгнэснийг хойно хүргэх болно. Зигфрид ханхүүгийн төрсөн өдрийн баяр ордны шилтгээнд өрнөж байв. Ханхүүг тайзнаа гарч ирэхтэй зэрэгцэн үзэгчид халуун алга ташилт бэлэглэн, браво хэмээн хашгирав. Улсынхаа нэрийг өндөрт өргөн, дэлхийн тайзнаа бүжиж, хамтран зүтгэгчдээ дагуулан эх орноо гээд ирсэн болохоор түүнийг зөвхөн тайзнаа гарсанд нь биш энэ их ажлыг зохион байгуулсанд талархан алга ташсан хэрэг. Хоёрдугаар давхарт, үзэгчдийн суудлын дэргэдэх шатан дээр эгнэн сууж тоглолт үзэх боломж сэтгүүлчдэд олдсон юм. Хоёр цаг гаруй үргэл жилсэн тоглолт дундаа цөөн минут завсарласныг эс тооцвол модон шатан дээр хөлөө атируулж сууснаас болж бадайрч байсан ч тайзнаа үргэлжлэх тоглолт нүд салгахын аргагүй байсан учраас хөдлөх ч хүсэл төрсөнгүй.

Ордны бүжгийн хамгийн оргил хэсэг нь падетруа. Дээр хэлсэнчлэн Куба улсын иргэн Родриго Алмарес, ДБЭТ-ын гоцлооч Б.Саруул, Г.Батчимэг нартай энэ хэсэгт бүжиглэсэн. Тэдний тоглолт сэтгэл татам болсон нь манай бүжигчдийн ур чадвартай салшгүй холбоотой. Манай театрын эмэгтэй гоцлоочид ур чадварын хувьд хэнээс ч дутахг үй гэдэг нь энэ тоглолтоос ажиглагдсан. Харин Зигфрид ханхүү зэрэг гол дүрээс бусад эрэгтэй бүжигчдийн гоцлол өмнө нь онцгой анхаарал татдаггүй байсан юм. Харин энэ тоглолтын дараа “Алиа салбадайн бүжиг ч гэсэн ийм сайхан байсан юм уу” гэсэн сэтгэгдэл төрсөн.

Хоёрдугаар бүлэгт, ордны ёслолын үеэр Оделлия буюу хар хун тайзнаа гарч ирэв. АНУ-ын алдарт бүжигчин Уитни Женсен 19 настай ч чадварлаг тоглолтоороо хэнийг ч дагуулахгүй юм билээ. Тунгалаг цэнхэр нүд, урт тэгшхэн хөл, ямар ч алдаагүй гүйцэтгэл. Энэ удаагийн тоглолтын хөгжмийг ДБЭТ-ын симфони найрал хөгжимчид тоглож, АНУ-ын “New England Conservatory” хөгжмийн сургуулийн ахлах зөвлөх, мэргэжлийн симфони найрал хөгжимчдийн холбооны удирдаач Марк Черчиль дохив. Тоглолтын дараа түүнтэй уулзахад “Би Монголд ирсэндээ баяртай байна. Биднийг зочломтгой, найрсаг угтан ав - санд баярлалаа. Олон орны бү жигчид, хөгжимчидтэй хамт ран ажиллаж байлаа. Харин Монголын уран бүтээлчид өөрийн гэсэн зорилготой, ажилдаа бүх сэтгэлээ зориулсан, шаргуу хүмүүс юм байна. Тийм ч учраас үр дүнд нь сайхан тоглолт бий боллоо. Монгол орон миний хоёр дахь гэр шиг санагдлаа” гэсэн юм.

Тоглолтын зав сарлагын үеэр балетийн жүжигчин, “Монроимпэкс”-ийн ерөнхий захирал Р.Туяацэцэгийн сэтгэгд лийг сонслоо.

-Гадаадын бүжигчид Монголд ирж байгаа нь анхных биш ч олон улсын хэмжээний наадам зохион байгуулж буй нь анхных. Эргэн сэргэж, хөгжих гэж байгаа Монголын балетийн урлагийн хөгжилд энэ наадам том түлхэц болох нь дамжиггүй. Өөр бүжигчин, тайз засал, үзэгчдийн өөрчл өлт гээд тэр чигээрээ шинэ. Өнөөдөр театрын уур амьсгал их сайхан байна. Тоглолт өндөр төвшинд болж байгаа нь зөвхөн гадаадын бүжигчдийн ур чадвартай холбоогүй. Би монгол бүжигч дээрээ их бахархаж байна. Сүүлийн хэдэн жил ийм сайхан тоглолт үзээгүй юм байна шүү.

-Гаднын бүжигчдээс хэнийх нь тоглолтыг онцлох вэ?

-Падетруа бүжиглэсэн залуу их чадварлаг бүжигчин юм. Хар шувуунд гоцолж байгаа залуу ч мөн адил. Түүнд манай театрын тайз багадсан байж магадгүй, нэг л дутуу гүйцэтгэлтэй харагдаад байсан. Гэхдээ Монголд ирээд хоёр гуравхан хонож байгаа хүмүүс шинэ бүрэлдэхүүн, тавилттай тоглолтод оролцоно гэдэг амаргүй. Ялангуяа бусад театрын тайз хойноосоо урагш налуу байдаг бол манай театрынх тэгшхэн. Тэгэхээр богино хугацаанд энэ бүхэнд зохицох амаргүй хэмээн ярив.

Үзэгчид тоглолтын дараа сэтгэл хангалуун байв. П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийн тансаг аял гууг амандаа аялсхийн теат рыг орхив. Мэргэжлийн бүжигч дийн олонх нь энэ удаагийн тоглолтод дүгнэлт хийхийг хүсээгүй. Учир нь ирэх баасан, бямба гаригт шилдэг бүжигчид жинхэнэ ур чадвараа харуулах юм.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4758687/d44/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
669 ИЧИХ “БУЛЧИРХАЙ”-НААСАА ХАГАЦВАЛ ХАГАЦ 2011-07-04 7917
668 А.Сүхбат: Энэ жил би зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг амлана file 2011-07-04 7373
667 Д.ГАНХУЯГ: БНХАУ гадаадын орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ хийхээ зогсоосон ч бидэнд нааштай хандсан 2011-07-04 7669
666 АН, МАН-ЫН ДЭЭР АРД ТҮМЭН БАЙДГИЙГ САНАВ 2011-07-02 7025
665 50 ЕВРОГИЙН ХУУРАМЧ ДЭВСГЭРТ “Forbes”-ийн жагсаалтыг тэргүүлэв 2011-07-02 8776
664 “Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг 2011-06-30 7241
663 ХӨХ ЧОНОНУУДЫН ТҮҮХЭН ЯЛАЛТ 2011-06-30 7345
662 МОНГОЛ ДУУЧИД СОНГОДОГ УРЛАГИЙН ОЛИМПИЙН ОРГИЛД ОЙРТЛОО [1] 2011-06-30 7075
661 Ерөнхийлөгч нарын ПАНЗ ХААШ ҮСРЭХ ВЭ 2011-06-28 7468
660 Хүний наймааны золиос болсон зургаан хүн сураггүй болжээ 2011-06-28 8209
659 ТАХИА ШАРЖ, ХУДЛАА ЯРИХ ЦАГААР 2011-06-28 7253
658 Б.Ганбат арслан төрийн баяр наадамд 15 дахь жилдээ зодоглоно 2011-06-27 9285
» ЯПОН ХУНГИЙН ДЭВЭЛТ, МОНГОЛ ХАНХҮҮГИЙН ХАЙР 2011-06-27 8105
656 Гэрлэх АЛБАГҮЙ 2011-06-27 7477
655 Түймрээс зугтсан зээр Хятад руу дүрвэжээ 2011-06-24 7168
654 Ядаж гурван жил болоод баригдахаар хулгай хийхгүй яваа 2011-06-24 7680
653 ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2011-06-24 6987
652 20 ГАРУЙ АЙЛ ҮЕРТ АВТЖЭЭ 2011-06-23 7563
651 ӨНӨӨДӨР ОЛИМПИЙН ӨДӨР 2011-06-23 7401
650 Монголын сүг зургийг дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлжээ 2011-06-23 6955
배너신청
자생병원

배너신청