Бичлэгийн тоо 3,329

 Мэлрэг жүржээс хүчтэй байна. Дарангуйллын эсрэг ард түмнүүдийн тэмцэл Тунис, Египетээс эхлэн Ойрхи Дорнод, Арабыг зоригжуулж, Африкт халдварлан Азийг чиглэв. Хойд Солонгосын тосгодод аяга будааны төлөө, Хятадад ардчиллын төлөө энгийн иргэд гэрээсээ гарав. “Мэлрэг цэцгийн” эрэлт Монголд бий юү? Импортлохоор зэхэгсэд зах зээлээ хэр судалсан бол... Эрэлтийг бий болгох сурталчилгаа улс төрийн ууган хүчний 90 жилийн ой, Эх орончдын өдрийг дамнуулан хүчтэй өрнөж байна.

МАН-ын дарга С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрыг түлхэж унагаад, Парламентыг тараахаар зориг шулуудсанаа нээлттэй зарлаж эхэллээ. “МАН-АН Монголын ард түмнийг дарангуйлан шулж мөлжиж байна. Мананг зайлуулцгаая. Хүмүүс ээ, бидэнтэй нэгдээрэй”. Монгол Улсын Ерөнхийл өгч асан Н.Энхбаярыг өнгөт хувьсгалаар өвчилсөнд УИХ-д суудалгүй намууд, иргэний зарим хөдөлгөөн олзуурхаж, түүнийг тойрон эргэлдэх болсон.

Гуравдагчдын дунд МАХН-ын дарга, бүр улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн ороод ирэв. Н.Энхбаяр одоо тэдний өмнөөс “Бид” хэмээн ярьж, нэгэн эгнээнийхний өмнөөс үг хэл, үүрэг зорилгоо таниулж явна. Тун саяхныг хүртэл улс төрийн хамгийн хүчирхэг намыг даргалж, манай улсад байдаг хамаг л өндөр албан тушаалд сууж, улс төр-эдийн засгийн нөлөө бүхий хүмүүсээр хүрээлүүлж байхдаа Н.Энхбаярт хувьсгал хийх өчүүхэн ч боломж байгаагүй гэж итгэхэд бэрх.

Тэрбээр алдаагаа “ухамсарласан” цорын ганц хүнээр тодорч, одоо л нэг хувьсгал хийх гэж улс төрийн гуравдагч хүчний лидер боллоо. Тэгээд “Египетчүүд шиг байя л даа” хэмээн уриалж, монголчуудаа бослого тэмцэлд уриалж сууна. Улс төрд сөрөг хүчний орон зай цэлийж, гуравдагчдын хувьд урам зориг хий хөглөгдсөн он жилүүд улирсаар байгаа боловч тэднийг нэгтгэн араасаа дагуулах лидер төрөөгүй л байв.

УИХ-ын сонгуулийн салхи сэвэлзэж эхэлсэн сонирхолтой цаг үед Н.Энхбаяраас мундаг лидер гуравдагч хүчинд олдохгүй байгаад олон хүн харамсаж байгаа болов уу. Н.Энхбаяр жинхэнэ лидер болж төрсөн, төлөвшсөн өөрийнхөө цаг хугацаа, орон зайг гуравдагчдын хүчээр эргүүлэн авахаар мачийж, ийм ашиг сонирхлоор Н.Энхбаяр хүрээллээ олж, гуравдагчид ч олонд дэндүү танил удирдагчтай болж амарлаа.

Энэ хүрээлэл хэр бат бэх вэ? “Мэлрэг цэцгийн” эрэлт Монголд бий гэж үү? Н.Энхбаярыг тойрсон гуравдагчдын нэгдэл тийш иймэрхүү асуултууд олон нийтийн зүгээс хөврөх нь дамжиггүй.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4262279/cb8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
469 Монгол Улсын Ерөнхийлөгчтэй CNN-ийн Стэн Грант ярилцав 2011-03-04 6388
468 “Тавантолгой” компанийн хувьцаа 4.1 хувиар хямдрав 2011-03-03 6838
467 Эхнэрийнхээ компанийг тендерт ялуулсан инженерийг ажлаас халав 2011-03-03 6653
466 БЯЦХАН ҮРСИЙН МАГНАЙ ТЭНИЙХ НЬ 2011-03-03 6613
465 Орцонд хонолоо гэж хүний амь бүрэлгэжээ 2011-03-02 7816
» Н.Энхбаяр мэлрэг импортлохоор шулууджээ 2011-03-02 6531
463 Мянганы замын чиглэлийг өөрчлөх гэж байна 2011-03-02 7037
462 Монголчууд тамхиа хаяж байна [1] 2011-02-28 7073
461 Хэрэгтэн баригдсан ч хохирогч алга болжээ 2011-02-28 7363
460 Жирэмсэн бүсгүйг хөнөөж, худагт булсан хэргийг прокурорт шилжүүллээ 2011-02-28 7566
459 Уул уурхайн компаниудын хувьцаа хямдарчээ 2011-02-22 6990
458 Монголын түүхийг олз хайгчид устгаж байна 2011-02-22 8390
457 Шинээр байгуулах усан санд ажиллах мэргэжилтэн алга 2011-02-22 6204
456 Засаг даргын эхнэрийг батлан даалтад гаргажээ 2011-02-21 6899
455 Москва ханиаж, Улаанбаатар найтааж, ЭМЯ дуугүй сууна 2011-02-21 6329
454 Монголд улаан буудайн үнэ 33 хувиар өсчээ 2011-02-21 6631
453 82 хүн H1N1 вирусийн халдвар авчээ 2011-02-18 6590
452 МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛЫН БҮТЭЭЛИЙГ ШВЕЙЦАРЬТ ДУУДЛАГААР ХУДАЛДАВ 2011-02-18 8852
451 БНСУ-д 100 гаруй хүнийг далайн мэргэжлэр суралцулна 2011-02-18 8281
450 Шинэ үеийнхний давалгаа 2011-02-17 6755
배너신청
자생병원

배너신청