Монголын түүх соёлын дурсгалт зүйлсийг Швейцарьт дуудлагаар худалдаж байгаа тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Энэ асуудлыг Интерполоор дамжуулж манай цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн юм. Энэ мэдээллийн дагуу уншигчид түүх соёлын дурсгалт ямар зүйл байгааг бүрэн эхээр нь нийтэлж өгөөч гэсэн хүсэлт тавьсны дагуу Швейцарийн “Коллер” компанийн цахим хуудсанд дуудлагаар худалдахаар зарласан Монголын түүх соёлын дурсгалт хосгүй үнэт бүтээлүүдийн талаар нийтэлж байна.