Бичлэгийн тоо 3,329

Энэ үгийг социализмын үед, гадаадынхан манийгаа шоолж, зөвхөн улс төрийн үүднээс хэрэглэж байснаас жинхэнэ утгаар нь огт хэрэглээгүй юм. Харин өнөөдөр дээрх үг бодит байдал болоод байна. Манай хойд хөрш ОХУ-д аденовирус, риновирус, парагриппа, гриппа зэрэг нянг багтаасан амьсгалын замын хурц халдварт томуу дэгджээ. Барагтай ханиадыг газар авахуулалгүй нам дарчихдаг оросууд дээрх ханиадыг нэлээд хурдан тархацтай гэж үзэж байна. Одоогоор уг вирусээс үүдсэн томуу Оросын 59 мужид бүртгэгджээ.

Тэр дундаа ОХУ-ын нийслэл Москва, Новосибирск, Омск, Оренбург, Челябинск, Тюмень зэрэг 35 хотод өвчлөлт өргөн тархаад байна. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан санамжид энэ ханиад 3-6, 7-14 насны хүүхдүүдийн дунд асар хурдацтай тархаж байгаа гэнэ.

Тэр бүү хэл манийг цагаан сарын золголт хийн манаргаж байх зуур Москва хот түргэн авч, энэ сарын эхний өдрүүдэд ханиад томуу айхавтар хүндэрсэн 1900 сургууль, түүний дотроос Москва болон Москва орчмын 135 сургуулийн нэгээс наймдугаар ангийн хичээлийг тав хоногийн хугацаагаар хэсэгчлэн хаажээ. ОХУын Эрүүл мэндийн сайдын орлогч Вероника Скверцова “Амьсгалын замын хурц халдварт томууны тархалт өнгөрсөн оны мөн үеэс ихэссэн байна.

Томууны тархалттай холбоотойгоор эмийн үнэ нэмэгдэж байгаатай бид тэмцэж байгаа. Нийслэлд болон орон нутагт эмийн үнийг зохиомлоор хөөрөгдсөн тохиолдол бүрт бид зохих арга хэмжээ авна. Үнэ хөөр өгдсөн талаар иргэдээс мэдээлэл авах цахим хуудас нээсэн. Томуунаас сэргийлэхийн тулд иргэдэд олон нийтийн газар амны хаалт хэрэглэхийг уриалж байна. Албан газар болон сургууль, цэцэрлэгт чийгтэй цэвэрлэгээ байнга хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон” хэмээн мэдэгджээ. Монголчууд тэр аяараа сар шинийн золголт хийн, хошуу амаа нийлүүлж байхад нисэх онгоцоор бол өдөрчийн газар, галт тэргээр тавхан хоноод орж ирэх ханиад Монголд ирэлгүй яах вэ.

Түүнийг нотлох мэт сар шинийн өдрүүдэд бага насны хүүхдийн ханиадаар өвчилсөн дуудлага ч нэмэгджээ. Гэтэл өнөө хэр манай Эрүүл мэндийн яамнаас Орост газар аваад байгаа амьсгалын замын хурц хэлбэрийн томууны талаар ямар нэгэн анхааруулга, сэрэмжлүүлэг гаргаагүй л байна.

Өнгөрсөн жилийн өдийд манайхаас холуур өнгөрнө гэсэн аятай ЭМЯ-ыг алмайж суух зуур гахайн ханиад буюу А хүрээний H1N1 гэсэн вирус БНСУ-аас орж ирж Монголд багагүй гай тариад авсан билээ. Хэдийгээр ДЭМБ болон олон улсын байгууллагууд байнга анхааруулж байсан ч энэ өвчин нэг л өдөр нисээд орж ирсэн.

БНСУ-д амьдардаг монгол бүсгүй хүүхдээ эргээд буцахын төдийд л нийслэлийн Баянзүрх дүүрэгт энэ вирус тархсан билээ. Эхний өдөр нэгэн байрны орцны жижүүр, мөнөөх бүсгүйн буудалласан айлынхан өвчлөн тусгаарлагдсан. Түүний араас зарим сургуульд хөл хорио тогтоож байлаа. Хүүхдүүд ангиараа “сэжигтэн” болж ХӨСҮТ-д тусгай тасаг гарган хөлд дарагдаж билээ.

Тухайд үед монголчууд харин ч нэг бажгадсан даа. Гахайн ханиадын эсрэг вакцин олох гэж бөөн явдал болсон. ДЭМБ хамгийн эхэлж Монголд вакцин ачуулна гэсэн боловч үйлдвэрлэгчдийн шил дараалсан олон захиалгаас болж хугацаа алдсанаас их ч хохирол амссан билээ.

Эрүүл мэндийн салбарынхан байдгаараа хичээсэн ч гахайн ханиад нийслэлээс гадагшилж хөдөө орон нутаг, бүр алслагдсан аймаг, суманд хүрч 30 хүн амь насаа алдаж байлаа. Харамсалтай нь тэдгээр талийгаачдын нэлээд хэсэг нь жирэмсэн эхчүүд байв. Тухайн үед манай ЭМЯ ямар ч бэлтгэлгүй байснаас хүмүүс уламжлалт аргаараа гахайн ханиадтай нүүр тулж чацаргана, адууны мах, аарцны үнэ тэнгэрт хадаж байлаа.

Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болж гахайн ханиадын эсрэг вакцин саатан байж Монголд орж ирсний дараа хэнэггүй монголчууд түүнийг нь нэг их хайхралгүй өнгөрсөн. Өнөө жил ч дээрх байдал үргэлжлэх бололтой. А хүрээний H1N1 вирус Монголд дахиад өндийж эхэллээ. Тухайн үед гахайн ханиад албин чөтгөр мэт дүрээ хувилгачихвал бидний оруулж ирсэн вирусийн эсрэг вакцин үйлчлэхгүй гэж ярьцгааж л байсан. Ханиад ч намжиж, дээрх вакцины тухай ч ярихаа больсон.

Одоо тэр нь эргээд хэрэг болох бололтой. Гагцхүү гахайн ханиад хэмээн нэрлэгдсэн H1N1 нь дүрээ хувиргахгүй байгаасай л гэж залбирч суухаас. Өмнөхийг сөхөх болсны учир юу вэ гэвэл өнөөдөр Москва ханиаж, Улаанбаатар найтаасаар байхад нөгөө бодлогын яам маань таг чиг суугаад л байгаа юм. Ингэхэд Орост дэгдээд байгаа ханиадны талаар Москва хэрхэн мэдээлснийг танд хүргэе. ОХУ-д энэхүү томуу ОРВИ буюу Өвчин үүсгэгч вирусуудийн нэгдэл хэмээн бүртгэгджээ.

Дээрх вирусуудийн нэгдлийн нөлөөгөөр хүний бие сулрах бөгөөд эмчлэхийн тулд чухам ямар вирус давамгайлж байгааг цусны шинжилгээгээр тогтоох хэрэгтэй гэнэ. Өвчний тархалт нь хөгжиж буй орнуудад зонхилж байгаа аж. Энэ өвчнөөр томчууд жилд 2-3 удаа, хүүхэд 6-10 удаа өвчлөх халдварладаг 300 гаруй жижиг вирусийг нэгтгэсэн таван гол вирусээр дамжин илэрдэг байна.

Вирус авсны дараа хий ханиалган, хамар битүүрч, хоолой ирвэгнэнэ. Эхэндээ бага зэрэг халуурах боловч хүндэрсэн тохиолдолд чичиртлээ халуурч, толгой өвдөж, гэдэс, ходоод эвгүйрхэнэ. Энэ томуу нь ужиг ханиад, уушгины үрэвсэл, цусан суулга, салхин цэцэгтэй хавсрах бөгөөд тэр тохиолдолд маш их халуурна. Тэр ч байтугай халдварт шар, СПИД зэрэг өвчнөөр өвчилсөн хүнд тусвал өвчнийг хүндрүүлэх бөгөөд мэргэжлийн эмчид хандаж шинжилгээ өгч эмчлүүлэх шаардлагатай гэнэ.

Дээрх ханиадаас сэргийлэх гол арга нь олон нийтийн газар сэлгүүцэхг үй байх явдал. Нэгэнт томуугаар өвчилсөн тохиолдолд хэвтрийн дэглэм сахих, амны хаалт зүүх хэрэгтэй бөгөөд ханиад дэгдсэн үед хэрэглэдэг. Витамин “С” болон амин дэм ихтэй хоолыг идэж хэрэглэх юм байна.

Энд нэг анхааруулж байгаа зүйл нь антибиотикийг дур мэдэн хэрэглэж болохгүй бөгөөд эмчийн зааваргүй антибиотик хэрэглэсэн тохиолдолд ходоод үрэвсэх аюултай гэнэ. Ийнхүү Москва ханиаж, Улаанбаатар найтааж байна. Харин манай ЭМЯ л чимээгүй сууна.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4229336/119/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
469 Монгол Улсын Ерөнхийлөгчтэй CNN-ийн Стэн Грант ярилцав 2011-03-04 6388
468 “Тавантолгой” компанийн хувьцаа 4.1 хувиар хямдрав 2011-03-03 6838
467 Эхнэрийнхээ компанийг тендерт ялуулсан инженерийг ажлаас халав 2011-03-03 6653
466 БЯЦХАН ҮРСИЙН МАГНАЙ ТЭНИЙХ НЬ 2011-03-03 6613
465 Орцонд хонолоо гэж хүний амь бүрэлгэжээ 2011-03-02 7816
464 Н.Энхбаяр мэлрэг импортлохоор шулууджээ 2011-03-02 6531
463 Мянганы замын чиглэлийг өөрчлөх гэж байна 2011-03-02 7037
462 Монголчууд тамхиа хаяж байна [1] 2011-02-28 7073
461 Хэрэгтэн баригдсан ч хохирогч алга болжээ 2011-02-28 7363
460 Жирэмсэн бүсгүйг хөнөөж, худагт булсан хэргийг прокурорт шилжүүллээ 2011-02-28 7566
459 Уул уурхайн компаниудын хувьцаа хямдарчээ 2011-02-22 6990
458 Монголын түүхийг олз хайгчид устгаж байна 2011-02-22 8390
457 Шинээр байгуулах усан санд ажиллах мэргэжилтэн алга 2011-02-22 6204
456 Засаг даргын эхнэрийг батлан даалтад гаргажээ 2011-02-21 6899
» Москва ханиаж, Улаанбаатар найтааж, ЭМЯ дуугүй сууна 2011-02-21 6329
454 Монголд улаан буудайн үнэ 33 хувиар өсчээ 2011-02-21 6631
453 82 хүн H1N1 вирусийн халдвар авчээ 2011-02-18 6590
452 МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛЫН БҮТЭЭЛИЙГ ШВЕЙЦАРЬТ ДУУДЛАГААР ХУДАЛДАВ 2011-02-18 8852
451 БНСУ-д 100 гаруй хүнийг далайн мэргэжлэр суралцулна 2011-02-18 8281
450 Шинэ үеийнхний давалгаа 2011-02-17 6755
배너신청
자생병원

배너신청