Бичлэгийн тоо 3,329
Дэлхийн банкнаас өнгөрсөн оны аравдугаар сараас нэгдүгээр сар хүртэлх хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ 15 хувиар өссөн тухай мэдээлсэн байна. Тэд энэхүү тооцоог дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаанд түшиглэн хийжээ.
Ялангуяа улаан буудай, эрдэнэ шиш, элсэн чихэр, тосны ханш огцом дээшилсэн аж. Нэн ядуу үндэстнүүдэд энэ нь ноцтой хохирол дагуулсан төдийгүй үймээн, эмх замбараагүй байдлаар үргэлжилж байна.
Тухайлбал, улаан буудайн үнэ манай улсад 33 хувиар нэмэгдсэн бол Кыргызстанд 54, Бангладешт 45, Тажикистанд 37, ШриЛанкт 31, Азербейжанд 24, Афганистанд 19, Судан, Пакистанд тус тус 16 хувиар өссөн аж.