Бичлэгийн тоо 3,329

Тамхи хортой гэдгийг хүн бүхэн мэднэ. Хорт хавдар үүсгэх их хэмжээний хорт бодис агуулдаг, хүн амын төдөн хувь нь тамхичид, төчнөөн хувь нь дам тамхидалтад өртдөг гэх мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгааг бид улиг болтлоо сонссон.

Гэсэн ч тамхи хэмээх утаан сумнаас өөрсдийг өө болоод өрөөл бусдыг аваръя гэж бо дитой алхам хийж байсан нь саяхныг хүртэл тун ховор байсан. Харин төр захиргааны байгууллагууд, төрийн албан хаагчид өөрсдөөсөө эхлэн бусдад үлгэр дуурайл болж, тамхигүй орчин бүрдүүлж, тамхинаас татгалзаж эхэлж байгаа таатай мэдээллийг бид “Браво” хэмээн дэмжиж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Адра” олон улсын бай гууллага хамтран “Тамхигүй орчинхамт олны санаачилга” аяныг хоёр сарын хугацаанд зарлаж, тамхигүй орчин бүрдүүлсэн хамт олныг шалгаруулсан юм. 18 байгууллагын 30 салбар нэгж бай гууллага материалаа ирүүлж, аянд хамрагдсанаас зургаа нь шилдгээр тодорчээ.

Тамхигүй ажлын байр бий болгож чадсанаар тамхи татах хувь хэмжээ 3-4 хувь буурдгаас гад на тамхинаас гарах орчин бүрдэж, нөгөө талаас тамхины утааг хяз гаарласнаар цэвэрлэгээ болон засварын зардал багасч, галын аюулын эрсдэл буурдаг хэмээн “Адра” байгууллагын мэргэжилтнүүд хэлж байна. Мэдээж хэрэг дээрхээс илүү- тэйгээр эрүүл саруул орчинд ажиллах нөхцөл боломж бүрдэж байгаа нь хамгийн том дэвшил билээ.

Шилдгээр шалгарсан байгууллагуудын нэрийг танилцуулъя.

1. Нийтлэг үйлчилгээний газар

2. Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар

3. Нийслэлийн цагдаагийн газар

4. Ус сувгийн удирдах газар

5. Үндэсний татварын ерөнхий газар

6. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Эдгээр байгууллагын төлөөлөл өчигдөр “Хангарьд” ордонд уулзаж, санал бодлоо солилцож, туршлагаа хуваалцсан юм. Энэ үеэр тэднээс хэрхэн тамхигүй орчин бүрдүүлж чадсан талаар сонирхов.

САРЫН БҮРИЙН 8-НЫГ “ЦЭЛМЭГ ӨДӨР” БОЛГОН ЗАРЛАДАГ

НЗДТГ-ын Нийтлэг үйлчил гээний газрын дэд дарга Д.Энхтуяа:

-Тамхигүй орчин бүрдүүлэх энэ ажлыг 2010 онд “Хангарьд” ордноос эхэлье гэсэн уриалга гаргаад 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Эхлээд багийн системд шилжсэн. Манай Нийтлэг үйлчилгээний газрын 36 ажилтнаас бүрдсэн гурван баг “Хангарьд ордонд зургаан сар туршилтын журмаар ажилласан.

Тамхигүй орчин бүрдүүлэхэд амар байгааг үй. Тамхи татдаг олон хүнтэй, тамхи татдаг орчинтой ийм нөхцөл байдлаас ажлаа эхэлсэн. “Хангарьд” ордонд нийт төрийн 605 албан хаагч, үйл чилгээний ажилтан үйл ажил лагаа явуулдаг.

Сургалт сурталчилгааны ажлыг түлхүү явуулж эхэлсэн. Тамхигүй орчныг яаж бүрдүүлэх ёстой вэ гэдэг сургалтад ажилтнуудаа эхлээд хамруулсан. Дараагийн ажил маань “Хангарьд” ордонд тамхигүй орчин бүрдүүлэхийн тулд 1000 цэцгийн баяр хийсэн. Зургадугаар сард цэцгийн тооллого явуулахад 647 цэцэгтэй байсан.

Арваннэгдүгээр сард “Цэлмэг өдөр” гэж зарлаад 1000 цэцгийн баяр хийсэн. Бид “Хангарьд” ордондоо тамхиг үй орчин бүр дүүлээд зогсохг үй бусад газар ч гэсэн ийм орчин бүрдүүлнэ гэж зорьж ажилласан. Тамхи татаж болохгүй гэж шаардлага тавихаас илүү харилцаа, сургалт сурталчилгаанд түлхүү анхаарсан.

Тамхинаас гаргах зургаан З-гийн зарчмыг тамхи татдаг цэгүүд, тамхи татдаг хү- мүүсийн өрөөнд бичээд байршуулж өгсөн нь хүмүүст нэлээн хүрсэн. Цахилгаан шатанд болон гадна нь байрлуулсан. Сар болгоны 8-ны өдөр “Цэлмэг өдөр”-ийг зарладаг болсон. Үйлчилгээний ажилтнууд маань энэ өдөр “Цэлмэг өдөр” гэсэн тэмдэг зүүдэг. Энэ бүх ажлын үр дүнд ариун цэврийн өрөө тамхины орчин биш, гадаа гарч тамхиа татдаг болсон.

Зургийн уралдаан зарлаж дүгнэсэн. Ордонд байрлаж буй газар, агентлагийн удирдлагууддаа маш сайн ойлгуулж чадсан учраас энэ ажил үр дүнтэй бол сон гэж боддог. “Хангарьд” ордонд ажилладаг 605 хүнээс 42 нь тамхиа хаясан судалгаа гарсан.

Тэр ч бай тугай Нийслэлийн ЗДТГ-тай байгуулсан үр дүнгийн гэрээнд энэ талаар тусгай заалт орсон байгаа. Ажлын бус цагаар 19- 22 цаг хүртэл манай хяналтын жижүүр ажилладаг. Бүх өрөө та салгаагаар явж тамхи татаж байгаа эсэхийг шалгадаг. Тамхигүй орчин бүрдүүлэхэд манай үйлчилгээний ажилтнууд их үүрэг гүйцэтгэсэн. Авч байгаа цалинтай нь бид хариуцлага тооцдог.

ЁС ЗҮЙН ДҮРМЭНДЭЭ ЗААЛТ ОРУУЛСАН

Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Тамгын хэлтсийн дарга Т.Буянжаргал:

-Манай байгууллага Тамхины хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр 2010 онд нийт ажилчдынхаа дунд явуулдаг хуулийн мэдээллийн цаг дээрээ “энэ талаар мэдээлэл өгсөн. “Тамхигүй орчин, хамт олны санаачилга” аяны хүрээнд энэ талаар төлөвлөгөө батлуулж гаргасан. Хамгийн гол нь хамт олон руугаа түлхүү хандаж ажилласан. Манайх 68 хүнтэй. Бай гууллагынхаа хэмжээнд су далгаа явуулахад 14 хүн тамхи татдаг гэсэн.

Үүний тав нь байнгын хэрэглэгч. Таван хэлтэстэйн нэг нь хэлтсээрээ тамхи татдаггүй. Манай гурван удирдлага гурвуулаа тамхи хэрэглэдэгг үй. Оны сүүлд манай 14 хүнээс долоо нь хэрэглээгээ багасгасан байсан. Гурван хүн тамхинаас бүр гарсан. Манай ажлын байранд огт тамхи татдагг үй. Энэ онд бид тамхигүй орчин бүрдүүлэхээр Ёс зүйн дүрмэндээ тус гаж өгсөн. Ёс зүйн дүрмийн хэрэгжилт гэдэг дээр ажлын байранд тамхи та таж болохгүй гэдэг заалт оруулсан учраас тэр заалтаа баримтлах хэрэгтэй болсон.

30 ГАРУЙ АЖИЛТАН ТАМХИА ХАЯСАН

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хуулийн зөвлөх

н.Баттөгс: -Манай хамт олон энэ аянд маш идэвхтэй оролцсон. Тусгай Ажлын хэсэг гарч, томоохон арга хэмжээ авлаа. Манай Эрүүл мэнд, боловсролын хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн хэлтэст тамхины хяналттай холбоотой бүтэн жилийн төлөвлөгөө гаргаж, ажлаа дүгнэдэг. Манайх 540 орчим албан хаагчтай. Бүх ажилчдынхаа дунд судалгаа явуулсан. Тамхи татдаг хүн олон юм байна лээ. Ажлын хэсгийн бү рэлдэхүүн хийсэн ажлаа оны сүүлээр тавьсан. Тэгсэн чинь тамхинаас татгалзсан хүний тоо 30 гаруй байсан. Энэ бол тухайн ажлын үр дүн.

ТАТВАР ТӨЛӨГЧДӨД ТАМХИНААС ТАТГАЛЗАХ МЭЙЛ, МЕССЕЖ ИЛГЭЭХ БОЛСОН

Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Төгсөө:

-Татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүл дэг төрийн захиргааны бай гууллагын хувьд бидэнд ийм чиглэлийн арга хэмжээ зохион байгуулах зайлшгүй шаардлага байсан. Улирал тутам бид санхүү, татварын тайлан хүлээж авдаг.

Хүмүүсийн бөөгнөрөл үүсдэг учраас төтвөр төлөгчид маань манай ажлын байранд тамхи татах явдал маш их гардаг байсан. Тийм учраас бид өөрийнхөө бай гууллагад тогтмол хийгддэг аж лынхаа практикийг тамхины эсрэг үйл ажиллагаатай холбохыг хичээсэн.

Татвар төлөгчдөд тайлангаа хугацаанд нь өгөх талаар сануулга өгөх зорилгоор мэйл маркетинг, мес сеж маркетинг гэдэг ажил зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллага иргэдийн мэйл борлон мессеж хаягийг тайлан өгөх явцад цуглуулаад сан бүрдүүлдэг. Үүнийгээ ашиглаад интернэтээр татвар тө лөгчдөд тухайн сар, улирлын тай лангийн хугацаа дөхлөө шүү гэж анхааруулга илгээдэг.

Үүнийгээ ашиглаад тамхи таны эрүүл мэндэд хортой, татвар төлөгчид төдийгүй татварын байгууллагын ажилтнуудын хувьд ч гэсэн хортой талаар бичиж бүх татвар төлөгчдөдөө мессеж, мэйл явуулж эхэлсэн. Хүмүүст их хүрсэн байна лээ. Мөн бид зарим FM радиогоор татвар төлөгчдөдөө тамхи таны эрүүл мэнд, бизнесийн үйл ажиллагаанд хортой шүү гэдэг талаас нь сурталчилгаа явуулсан. Энэ маань бас шинэлэг ажил болсон гэж бодож байна.

АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНД ТАМХИ ТАТВАЛ ТОРГУУЛЬТАЙ

Ус сувгийн удирдах газрын нийгмийн ажилтан Я.Эрдэнэтуяа:

-2007 оноос хойш манай байгууллага энэ чиглэлийн ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн. 2011 оны хувьд бид тамхигүй орчин, архигүй ажлын байр гэсэн бүтээлч ажлын төлөвлөгөөг газрын даргаар батлуулаад хагас жил, бүтэн жилээр гүйцэтгэлийг нь гаргадаг. Нас хүйс, тамхи тат сан жилээр нь манайхан жил бүр ажилчдынха дунд судалгаа явууллаа.

Ажлын байр буюу ариун цэврийн өрөөнд тамхи татаж байгаа тохиолдолд тор гуулийн хуудас өгч арга хэм жээ авдаг болсон. Манай бай гууллагын салбар нэгжүүд Улаанбаатар хотыг тойроод байр ладаг шүү дээ. Тэдгээрт үе үе очиж, эргүүл шалгалт явуулдаг.

Тамхины хор хөнөөлийн талаар ажилчиддаа сургалт явуул даг. Энэ бүхний үр дүнд 2007 онд 15 ажилтан тамхинаас гарч байсан бол 2010 онд манай 33 ажилтан тамхиа бүрэн хаясан. 17-20-иод ажилтан өдөрт нэг хайрцаг тамхи татдаг байсан хэрэглээгээ багасгалаа.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4255015/ecd/trackback

PRESIDENT-MGL

2011.02.28 23:02:36
*.240.65.206

OVOODOO BID IIMERHUU ZUILEER EHLEED,DARAA N EH ORNOO TSEVERHEN TSEMTSGER BAILGAHIIN TULD NEGEN DUUGAAR BOSCH,NIITEEREE NIIGEMEE OORCHILOHIIN TOLOO BOSTSGOOH TSAG NEGENT HAYAND IRJEE...EH ORNOO AVILGAL AVGCH,HUND SURTAL GARGAG CH,YARAVGAR DUR ESGEG CH NARAAS TSEVERLEHIIN TOLOO DUU NIILUULEN BOSTSGOOEOOOOO.

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
469 Монгол Улсын Ерөнхийлөгчтэй CNN-ийн Стэн Грант ярилцав 2011-03-04 6388
468 “Тавантолгой” компанийн хувьцаа 4.1 хувиар хямдрав 2011-03-03 6838
467 Эхнэрийнхээ компанийг тендерт ялуулсан инженерийг ажлаас халав 2011-03-03 6653
466 БЯЦХАН ҮРСИЙН МАГНАЙ ТЭНИЙХ НЬ 2011-03-03 6613
465 Орцонд хонолоо гэж хүний амь бүрэлгэжээ 2011-03-02 7816
464 Н.Энхбаяр мэлрэг импортлохоор шулууджээ 2011-03-02 6531
463 Мянганы замын чиглэлийг өөрчлөх гэж байна 2011-03-02 7037
» Монголчууд тамхиа хаяж байна [1] 2011-02-28 7073
461 Хэрэгтэн баригдсан ч хохирогч алга болжээ 2011-02-28 7363
460 Жирэмсэн бүсгүйг хөнөөж, худагт булсан хэргийг прокурорт шилжүүллээ 2011-02-28 7566
459 Уул уурхайн компаниудын хувьцаа хямдарчээ 2011-02-22 6990
458 Монголын түүхийг олз хайгчид устгаж байна 2011-02-22 8390
457 Шинээр байгуулах усан санд ажиллах мэргэжилтэн алга 2011-02-22 6204
456 Засаг даргын эхнэрийг батлан даалтад гаргажээ 2011-02-21 6899
455 Москва ханиаж, Улаанбаатар найтааж, ЭМЯ дуугүй сууна 2011-02-21 6329
454 Монголд улаан буудайн үнэ 33 хувиар өсчээ 2011-02-21 6631
453 82 хүн H1N1 вирусийн халдвар авчээ 2011-02-18 6590
452 МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛЫН БҮТЭЭЛИЙГ ШВЕЙЦАРЬТ ДУУДЛАГААР ХУДАЛДАВ 2011-02-18 8852
451 БНСУ-д 100 гаруй хүнийг далайн мэргэжлэр суралцулна 2011-02-18 8281
450 Шинэ үеийнхний давалгаа 2011-02-17 6755
배너신청
자생병원

배너신청