Ус, цаг уурын хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын 1-5 хүртэлх “тэнгэрийн зурхай”-д маргааш баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, битүүнд зарим газраар, хаврын тэргүүн сарын шинийн 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг цас хаялж, явган шуурга шуурна гэж буужээ.
Туулай жилийн хаврыг тэнгэр найрсгаар угтаж, Монгол оронд сар шинээр нар ээсэн дулаахан өдрүүд айлчилна. Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларсаар шинийн 1, 2-нд ихэнх нутгаар өдөртөө -5-20 градус хүйтэн байх төлөвтэй. Гэхдээ хаврын тэнгэр үе үе хуйсагнаж, шинийн 1-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч салхилна.
Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40, өдөртөө 27-32, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27, өдөртөө 15-20, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20, өдөртөө 6-11, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.