Бичлэгийн тоо 3,329

15 настай охины амийг бүрэлгэсэн Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах нарын найман хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх уржигдар 09.30 цагаас эхлэн хэлэлцээд 23.30 цагт шийдвэрээ гаргалаа. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч Д.Сарантуяа мөр дөн байцаалт болон өмнөх шүүх хурлын үеэр өгч байсан мэдүүлгээсээ буцаж тэднийг гүтгэсэн гэж мэдүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин Ө.Хэрлэнчимэг “Энэ хэрэгт яагаад намайг гүтгээд байгааг ойлгохгүй байна. Д.Сарантуяа намайг зодож дарамталдаг, хамгийн сүүлд нүүрийг маань маажсан” гэж байсан бол түү- ний найз залуу Ж.Очбадрах “Би энэ хэрэгт ямар ч холбоогүй. Энэ хүмүүстэй цуг байгаагүй. Д.Сарантуяаг бүр ч танихгүй” гэж байсан юм. Шүүгдэгч нар шүүхэд эцсийн үгээ хэлэхэд Ө.Хэрлэнчимэг “Шүүх үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Энэ хэрэгт намайг холбогдолгүй гэдгийг баталж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж байсан. Харин Ж.Очбадрах “Би буруугүй.

Энэ хэрэгт ямар ч холбоогүй” гэсэн бол Д.Сарантуяа өмнөх шүүх хурлын үеэр өгч байсан “Ө.Хэрлэнчимэг найз залуу болох Ж.Очбадрахыгаа талий гаач Бтай хардсан. Улмаар “Би чамд хайртайгаа баталж энэ охиныг хөнөөлөө” гээд өмсөж явсан даашинзныхаа бүсээр хоолойг нь боомилж, С.Гантуяа амыг нь дарж, Д.Отгонжаргал, Ү.Ганболд бид гар хөлийг нь дарж байсан. Ө.Хэрлэнчимэг гар, хөл, амыг нь дар гэж биднийг шаардаж байсан. Ж.Очбадрах чаддаг юм бол тэг л дээ гээд байсан. Ж.Очбадрах гэрээсээ машинаа ав чирч цогцсыг нь зөөж хаясан” гэсэн мэдүүлгээсээ буцаж, “Би энэ хэрэг гарах үед 17 настай байсан.

Юмны учир мэдэхгүй гэнэн томоогүй зангаасаа болж энэ хүүхдүүдийг гүтгэсэн юм. Шүүх үнэнийг олж, биднийг цагаатгаж өгнө үү” гэв. Шүүхийн хэлэлцүүлэг дуусаж, прокурор Ц.Насанбат “Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах нарт 23 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, бусад холбогдогчийг 15 жил хорих ял оноох” саналаа шүүхэд танилцуулсан юм.

Мөн шүүх хурлын үеэр гэрч, хохирогчийг хамгаалах Үндсэн хуулиар баталсан тогтолцоо манайд хэрэгжихгүй байгаа гаас гэрч Азжаргал шүүх хуралд оролцсонгүй. Прокурорын байгууллага энэ тал дээр анхаарч ажиллах болно гэж энэ үеэр нэмж хэлсэн юм.

Зарим хүн “Д.Сарантуяа гэрчийг хамгаалах тогтолцоогүйгээс хэрэгт холбогдогч бусад хүний дарамтад орсон” гэж үзэж байсан юм. Энэ мэтээр өмгөөлөх болон яллах тал цагаатгах, ял шийтгэх нотлох баримтаа хэлж байх үеэр Ө.Хэрлэнчимэг “Хэн нэгэн хүн надад ямар нэг зүйл хийчих шиг боллоо. Миний бие өвдөөд байна. Би эндээс гармаар байна” хэмээн хэвлийгээ дарж унасан юм. Энэ үед зарим оролцогч “баашилж байна” гэж байсан бөгөөд шүүгч нар түүнийг “Битгий маяглаад бай. Зүгээр суу. Шүүн таслах ажиллагаанд битгий саад бол” гэж байсан. Гэвч тэрбээр гармаар байна гэсээр байв.

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч М.Алдар, Ш.Төгсгэрэл, Б.Оюунчимэг нар цаг орчмын хугацаанд зөвлөлдсөний эцэст шийдвэрээ гаргав. Ө.Хэрлэнчимэгийг бүлэглэн хүний амь насыг санаатайгаар хохироосон гэсэн үндэслэлээр 18, бага насны хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан хэрэгт нь таван жил, зургаан сарын хорих ял оноож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу энэ зүйл ангиас нь гурван жилийг нь өршөөн хэлтрүүлж нийт 20 жил, зургаан сарын ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болов.

Түүнээс гадна танхайрсан, бага насны хүүхэд биеэ үнэлэхэд татан оролцуулсан гэх хоёр зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгов. Ж.Очбадрахад хүн амины хэрэгт нь 16 жил, хүүхэд гэмт хэрэгт уруу татсан үйлдэлд нь таван жил, нэг сар хорих ял оноож, мөн гурван жилийг нь өршөөв. Ингэснээр тэрбээр чанга дэглэмтэй хорих ангид 18 жил, нэг сар ял эдлэхээр шийтгүүллээ. С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт хүний амь насыг санаатай бүрэлгэсэн хэрэгт нь 15 жилийн хорих ял оноож, 2009 оны Өршөөл үзүүлэх хуулийн дагуу насанд хүрээгүй байхдаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэс лэлээр өршөөн хэлтрүүлэв.

Харин Ж.Очмандах, К.Тэмүүжин, Д.Отгон жаргал нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Шүүхийн шийдвэрийн дараа Ж.Очбадрах дүүгээ ял шийтгэлгүй өнгөрсөнд баярлаж суусан бол Ө.Хэрлэнчимэг бие муудсан хэмээн унаж тусаж байсан тул шүүгдэгч нарыг хорьдог өрөөнд оруулсан бөгөөд улмаар Яаралтай тусламжийн төвийн эмч нар шүүх хурлын төгсгөлд ирж үзээд “Цочирдсон байна” хэмээн оношлоод явсан юм.

Шүүх хурлын дараа хохирогч Ц.Гончигтой уулзахад “Шүүх шударгаар шүүж, үнэн мөнийг нь тогтоон, зохих ял шийтгэлээ оноосонд баяртай байна. Хорих ялаар шийтгүүлсэн хоёр хүн мэдээж дараачийн шатанд давж заалдах л байх” гэж байлаа.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4116108/118/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
429 Хаврын сарыг тэнгэр найрсгаар угтана 2011-01-31 6277
428 ӨВӨРХАНГАЙН ХОЙД СУМДЫН ЗАМ, ДАВАА ХААГДЖЭЭ 2011-01-31 6499
427 Элсэлтийн бүртгэл хоёрдугаар сарын 7-нд эхэлнэ 2011-01-31 6861
426 Монголд элэг шилжүүлэн суулгах баг бүрджээ 2011-01-28 6810
425 Монгол залуус IPAD-ын программ бүтээжээ 2011-01-28 7287
424 Иргэдийнхээ хулгайлсан алтыг БНСУ манайд буцааж өгнө 2011-01-28 7313
423 Гадаадын иргэдийг түр саатуулах хоёр байр барьж байна 2011-01-27 7487
422 East” ТӨВИЙГ ДАХИН АШИГЛАХААРГҮЙ БОЛЛОО 2011-01-27 7560
421 Чаргаар гулгаж явсан хоёр хүний нэг нь амиа алдлаа 2011-01-27 7907
420 Ж.АЛТАНЦЭЦЭГ БАГАЧУУДЫГ БАЯРЛУУЛАВ 2011-01-26 6045
419 II ДЦС-д гал гарч, гурван хүн түлэгджээ 2011-01-26 5866
418 Монгол хилчин “Эггэрс” баазыг аюулаас аварлаа 2011-01-26 6400
417 С.Батболд : Ази-Номхон далайн орнуудын парламентчид Монголд чуулж байгаа нь нэр төрийн хэрэг 2011-01-25 5858
416 2011 ОНЫГ “УСНЫ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА 2011-01-25 5998
415 Алдарт эхчүүдийг бүртгэж байна 2011-01-25 8281
414 Ерөнхийлөгчөөс хилчид уучлал хүсчээ 2011-01-24 6151
413 Гишүүдийн "АМЫГ ХАМХИНА” 2011-01-24 5295
412 ЗОЛГОНО ОО, “ЗОДНО” ОО, ҮНСЭЛЦЭНЭ ЭЭ ГЭЖ... 2011-01-24 6191
» Ө.ХЭРЛЭНЧИМЭГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ СОНСООД МУУЖРАВ 2011-01-22 7823
410 Шийдвэр гүйцэтгэгчийн хувцастай залилагчийг саатууллаа 2011-01-21 6177
배너신청
자생병원

배너신청