Бичлэгийн тоо 3,329

Байгаль орчин аялал жуулчлалын яамныхан өнгөрсөн онд хийсэн ажлаа олон нийтэд тайлагналаа. Тус яам өнгөрсөн жилийг “Ойн менежментийг боловсронгуй болгох жил” -ээр зарлаж хэд хэдэн томоохон ажил хийжээ. Тухайлбал, ойн хөнөөлт хортон шавьжтай тэмцэн, “Ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам” баталж, улсын хэмжээнд 1.7 сая мод тарьсан аж. Мөн хууль бусаар мод бэлтгэх явдлыг өмнөх жилүүдээс 62 хувиар бууруулж чадсан гэнэ.

Түүнчлэн өнгөрсөн жилээс тус яамныхан тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр дэх газар ашиглалтыг цэгцлэх ажлын эхлэлийг тавьжээ. Энэ ажлынхаа хүрээнд салбарын сайдын тушаалаар 71 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалж, энэ ажлаа 2012 он хүртэл үргэлжлүүлэх юм байна. Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг Улсын мөрдөн байцаах газартай хамтран байгуулж улмаар Дорнод, Замын-Үүд, Ховд, Өмнөговьд бүс нутгийн оношлогооны төв байгуулах ажлыг эхлүүлжээ.

Харин энэ оныг тус яамнаас “Усны жил” болгон зарласнаа дуулгав. Энэ талаар БОАЖ-ын сайд Л.Гансүхээс тодруулахад “Бид урьдчилсан бэлтгэлээ базааж, төлөвл өгөө гарган УИХ-аар батлуулсан. Усны салбарыг өөрчилж шинэчлэл хийнэ.

Усны нормативыг тогтоосноор ус хэрэглэдэг томоохон компаниуд төлбөрөө төлдөггүй асуудалд хяналт тавьж, ашиглалтыг газар дээр нь зохион байгуулна. Уул уурхайн чиглэлээр ашиглаад нөхөн сэргээлт хийгээгүй 15 аймгийн 56 сумын нутагт 566 газар үлдсэн байна. Үүний эзэн холбогдогчийг олж хариуцлага тооцно. Гэр хорооллыг орон сууцжуулах ажилд анхаарахаас гадна тэднийг цэвэр, бохир усны шугамд холбовол усыг зөв ашиглах бололцоотой.

Мөн Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг шинээр батлахаар төсөл боловсруулж байна” гэв.

Мөн “Усны жил”-ийн хүрээнд Говь-Алтай, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий, Орхон, Баян-Өлгий, Булган, Баянхонгор, Говьсүмбэр аймагт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулахаар болжээ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4125587/c03/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
429 Хаврын сарыг тэнгэр найрсгаар угтана 2011-01-31 6277
428 ӨВӨРХАНГАЙН ХОЙД СУМДЫН ЗАМ, ДАВАА ХААГДЖЭЭ 2011-01-31 6499
427 Элсэлтийн бүртгэл хоёрдугаар сарын 7-нд эхэлнэ 2011-01-31 6861
426 Монголд элэг шилжүүлэн суулгах баг бүрджээ 2011-01-28 6810
425 Монгол залуус IPAD-ын программ бүтээжээ 2011-01-28 7287
424 Иргэдийнхээ хулгайлсан алтыг БНСУ манайд буцааж өгнө 2011-01-28 7313
423 Гадаадын иргэдийг түр саатуулах хоёр байр барьж байна 2011-01-27 7487
422 East” ТӨВИЙГ ДАХИН АШИГЛАХААРГҮЙ БОЛЛОО 2011-01-27 7560
421 Чаргаар гулгаж явсан хоёр хүний нэг нь амиа алдлаа 2011-01-27 7907
420 Ж.АЛТАНЦЭЦЭГ БАГАЧУУДЫГ БАЯРЛУУЛАВ 2011-01-26 6045
419 II ДЦС-д гал гарч, гурван хүн түлэгджээ 2011-01-26 5866
418 Монгол хилчин “Эггэрс” баазыг аюулаас аварлаа 2011-01-26 6400
417 С.Батболд : Ази-Номхон далайн орнуудын парламентчид Монголд чуулж байгаа нь нэр төрийн хэрэг 2011-01-25 5858
» 2011 ОНЫГ “УСНЫ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА 2011-01-25 5998
415 Алдарт эхчүүдийг бүртгэж байна 2011-01-25 8281
414 Ерөнхийлөгчөөс хилчид уучлал хүсчээ 2011-01-24 6151
413 Гишүүдийн "АМЫГ ХАМХИНА” 2011-01-24 5295
412 ЗОЛГОНО ОО, “ЗОДНО” ОО, ҮНСЭЛЦЭНЭ ЭЭ ГЭЖ... 2011-01-24 6191
411 Ө.ХЭРЛЭНЧИМЭГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ СОНСООД МУУЖРАВ 2011-01-22 7823
410 Шийдвэр гүйцэтгэгчийн хувцастай залилагчийг саатууллаа 2011-01-21 6177
배너신청
자생병원

배너신청