Бичлэгийн тоо 3,329

 Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ази-Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганд оролцож байгаа орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарыг 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзахдаа Ази-Номхон далайн орнуудын парламентчид Монголд чуулж байгаа нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг гэж цохон тэмдэглэв.       

Энэ чуулган нь оролцогч орнуудын парламент хоорондын харилцаа төдийгүй бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг урагшлуулахад ихээхэн хувь нэмэр оруулна. Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах бөгөөд чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчны салбарт илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулах сонирхолтой байна. Бүс нутаг, Зүүн Ази, Зүүн хойд Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн интеграцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүс нутгийн орнуудын бодлогыг Монгол Улс тууштай дэмжиж, үр ашигтай оролцохыг зорьж байна гэж Ерөнхий сайд хэлэв.     

Мөн Зүүн хойд Азийн асуудлыг хэлэлцэж байх албан ёсны механизм бий болгох тухай 2000 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 55 дугаар чуулганы үеэр гаргасан Монгол Улсын саналыг дэмжихийг төлөөлөгчдийн тэргүүн нараас хүслээ.  Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган нь нийтийн ашиг сонирхол, улс төр, эдийн засгийн асуудлаар бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэх, итгэлцэл бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдагаа харуулсныг тэрээр тэмдэглээд энэ удаагийн чуулган, чуулганаас дэвшүүлэх зарчмуудыг хэрэгжүүлэх ажилд амжилт хүсэв.       

Чуулганаар бүс нутгийн аюулгүй байдал, улс төр, эдийн засгийг асуудлыг хэлэлцдэг бөгөөд энэ удаа 17 орны 260 орчим төлөөлөгч ирсэн байна.  Манай улс энэ чуулганд бүс нутгийн эдийн засаг, худалдаа, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн үеийн хамтын ажиллагаа гэсэн 6 тогтоолын төслийг хэлэлцүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4125596/387/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
429 Хаврын сарыг тэнгэр найрсгаар угтана 2011-01-31 6275
428 ӨВӨРХАНГАЙН ХОЙД СУМДЫН ЗАМ, ДАВАА ХААГДЖЭЭ 2011-01-31 6497
427 Элсэлтийн бүртгэл хоёрдугаар сарын 7-нд эхэлнэ 2011-01-31 6859
426 Монголд элэг шилжүүлэн суулгах баг бүрджээ 2011-01-28 6809
425 Монгол залуус IPAD-ын программ бүтээжээ 2011-01-28 7285
424 Иргэдийнхээ хулгайлсан алтыг БНСУ манайд буцааж өгнө 2011-01-28 7312
423 Гадаадын иргэдийг түр саатуулах хоёр байр барьж байна 2011-01-27 7485
422 East” ТӨВИЙГ ДАХИН АШИГЛАХААРГҮЙ БОЛЛОО 2011-01-27 7558
421 Чаргаар гулгаж явсан хоёр хүний нэг нь амиа алдлаа 2011-01-27 7905
420 Ж.АЛТАНЦЭЦЭГ БАГАЧУУДЫГ БАЯРЛУУЛАВ 2011-01-26 6044
419 II ДЦС-д гал гарч, гурван хүн түлэгджээ 2011-01-26 5865
418 Монгол хилчин “Эггэрс” баазыг аюулаас аварлаа 2011-01-26 6398
» С.Батболд : Ази-Номхон далайн орнуудын парламентчид Монголд чуулж байгаа нь нэр төрийн хэрэг 2011-01-25 5856
416 2011 ОНЫГ “УСНЫ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА 2011-01-25 5998
415 Алдарт эхчүүдийг бүртгэж байна 2011-01-25 8280
414 Ерөнхийлөгчөөс хилчид уучлал хүсчээ 2011-01-24 6150
413 Гишүүдийн "АМЫГ ХАМХИНА” 2011-01-24 5294
412 ЗОЛГОНО ОО, “ЗОДНО” ОО, ҮНСЭЛЦЭНЭ ЭЭ ГЭЖ... 2011-01-24 6189
411 Ө.ХЭРЛЭНЧИМЭГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ СОНСООД МУУЖРАВ 2011-01-22 7821
410 Шийдвэр гүйцэтгэгчийн хувцастай залилагчийг саатууллаа 2011-01-21 6176
배너신청
자생병원

배너신청