Бичлэгийн тоо 3,329

Монгол орны 17 аймгийн 96 суманд өвөлжилт хүндрэв. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос зарим хэсэгт 20-58 см мөсөн давхарга үүсчээ. Тухайлбал, Увс аймгийн Наранбулаг, Малчин, Хяргас, Сагил, Түргэн, Завхан аймгийн Баянхайрхан, Тэлмэн, БаянУул, Их-Уул, Тосонцэнгэл, Яруу, Хөвсгөл аймгийн Хатгал, Улаан-Уул, Дорнод аймгийн Сэргэлэн, Сүхбаатар аймгийн Халзан, Дарьганга, Эрдэнэцагаан, Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий, Уянга, Хайрхандулаан суманд цасны зузаан 20- 100 см-т хүрсэн аж.

Харин Баян-Өлгий, Хэнтий говийн аймгийн зарим нутгаар цасгүй “харын зуд” үргэлжилж байна. Иймээс малчид малаа онд оруулахын тулд зэргэлдээх аймаг, сумд руу оторлож буй гэнэ. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад цасны зузаан төдийлэн нэмэгдээгүй ч хүйтний эрч чангарч, Говь-Алтай аймгийн Бугат, Өвөрхангай аймгийн Хархорин, Өмнөговь аймгийн Булган, Гурвантэс суманд 16-24 м/с хүрч шуурчээ.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир суманд 380 гаруй мал хорогдоод байна. Ялангуяа Дэлгэр суманд өвөлжилт хүндэрч мал олноороо хорогдох болсон хэмээн аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв. Өвөрхангай аймагт байдал хүндэрч хойд сумдын зам, даваа хаагджээ.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад Т.Энхбаатараас тодруулахад “Өвөлжилт хүнд байна. Бат-Өлзий, Хужирт, Зүүнбаян-Улаан, Хархорин, Есөнзүйл, Өлзийт, Бүрд суманд цас ихтэй байгаа учраас машин явах боломжгүй болж зам, даваанууд хаагдсан. Дор бүр нь цэвэрлэж байгаа ч цас байнга орж байгаа учир нэмэргүй байна.

Есөнзүйл суманд “Газ-66” машинаар өвс тэжээл хүргэж, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Одоохондоо нөөцөд өвс тэжээл хангалттай бий.

Өнөөдрийн байдлаар хорогдсон мал байхгүй” гэв. Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Өвөрхангай аймаг дахь Улсын нөөцийн салбар нэгжүүдэд байршуулах шаардлагатай 600 тн өвсийг тээвэрлэхэд зориулж 56 сая төгрөг, дизель станц ажиллуулахад 60 сая төгрөг, нийт 116 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, мөн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын эвдэрсэн дизель станцыг солихоор болжээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4147335/79b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
429 Хаврын сарыг тэнгэр найрсгаар угтана 2011-01-31 6275
» ӨВӨРХАНГАЙН ХОЙД СУМДЫН ЗАМ, ДАВАА ХААГДЖЭЭ 2011-01-31 6497
427 Элсэлтийн бүртгэл хоёрдугаар сарын 7-нд эхэлнэ 2011-01-31 6859
426 Монголд элэг шилжүүлэн суулгах баг бүрджээ 2011-01-28 6809
425 Монгол залуус IPAD-ын программ бүтээжээ 2011-01-28 7285
424 Иргэдийнхээ хулгайлсан алтыг БНСУ манайд буцааж өгнө 2011-01-28 7312
423 Гадаадын иргэдийг түр саатуулах хоёр байр барьж байна 2011-01-27 7485
422 East” ТӨВИЙГ ДАХИН АШИГЛАХААРГҮЙ БОЛЛОО 2011-01-27 7558
421 Чаргаар гулгаж явсан хоёр хүний нэг нь амиа алдлаа 2011-01-27 7905
420 Ж.АЛТАНЦЭЦЭГ БАГАЧУУДЫГ БАЯРЛУУЛАВ 2011-01-26 6044
419 II ДЦС-д гал гарч, гурван хүн түлэгджээ 2011-01-26 5865
418 Монгол хилчин “Эггэрс” баазыг аюулаас аварлаа 2011-01-26 6398
417 С.Батболд : Ази-Номхон далайн орнуудын парламентчид Монголд чуулж байгаа нь нэр төрийн хэрэг 2011-01-25 5856
416 2011 ОНЫГ “УСНЫ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА 2011-01-25 5998
415 Алдарт эхчүүдийг бүртгэж байна 2011-01-25 8280
414 Ерөнхийлөгчөөс хилчид уучлал хүсчээ 2011-01-24 6150
413 Гишүүдийн "АМЫГ ХАМХИНА” 2011-01-24 5294
412 ЗОЛГОНО ОО, “ЗОДНО” ОО, ҮНСЭЛЦЭНЭ ЭЭ ГЭЖ... 2011-01-24 6189
411 Ө.ХЭРЛЭНЧИМЭГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ СОНСООД МУУЖРАВ 2011-01-22 7821
410 Шийдвэр гүйцэтгэгчийн хувцастай залилагчийг саатууллаа 2011-01-21 6176
배너신청
자생병원

배너신청