Их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй иргэдээс авах элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 7-нд эхэлнэ. Уг нь жил бүрийн хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны хооронд бүртгэдэг байсан ч энэ жил цагаан сарын баяртай давхацсан тул долоо хоногоор хойшлуулжээ.
2011-2012 оны хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүмүүсийг дөрөвдүгээр сарын 22 хүртэл бүртгэх юм байна. Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийнхан Боловсролын үнэлгээний төвд онлайнаар бүртгүүлэх бол хөдөө орон нутагт албан ёсоор бүртгэл зохион байгуулна.
Өнгөрсөн хавар 39.728 хүн бүртгүүлж байсан бол өнөө жил энэ тооны хүн шалгалт өгөх төлөвтэй.
Шалгалтыг 10 хичээлээр, тестээр авна. Бүртгүүлэгч өөрийн сонгосон мэргэжлийн дагуу 2-3 хичээлийн шалгалт өгөх учиртай.