Улсын клиникийн төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах багийнхны хоёр дахь том төлөвлөгөө нь элэг шилжүүлэн суулгах. Энэ чиглэлээр ажиллах 20-иод эмчийн бүрэлдэхүүнтэй баг БНСУ, АНУ, Италид суралцаж, дадлагажин бэлтгэгджээ. Харин тоног төхөөрөмж нь манайд байхгүй. Төр засгаас шаард лагатай тоног тө- хөөрөмжийн хөрөнгийг шийдээд өгвөл элэг шилж үүлэн суулгахад бэлэн гэдгээ эмч нар ярьж байна. Энэ ажилд бэлтгэж 10 удаа гахайнд элэг шилжүүлэн суулгах туршилт хийжээ.
Гахайн элэгний хэлбэр, судас шөрмөс нь хүнийхтэй төстэй гэнэ. “Монголчуудад элэгний вирусийн халдвар 1960- 80-аад онд тахал маягаар тархсан.
Нийт хүн амын 30-40 хувь нь элэгний В, С вирус тээгч учир элэгний хатуурал өвчтэй хүн олон. Үүнээс болж нас барах хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Тиймээс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд хөгжүүлэхээс өөр аргагүй. Энэ тал дээр төрийн дэмжлэг л хэрэгтэй байна” гэж Эрхтэн шилжүүлэн суулгах багийн мэс засалчид ярилаа.