Бичлэгийн тоо 10

түүх

Уншсан 4579 vote 0 2010.01.19 14:30:17
хуанлиГол үйл явдал
Эртний Жусон улс
(2333 BC -108 BC)
Манай улсад хамгийн анх байгуулагдсан улс бол хүрэл зэвсгийн үеийн соёл дээр тулгуурлан байгуулагдсан Эртний Жусон улс юм. Тангүн хааны байгуулсан Эртний Жусон улс нь МЭӨ 4зууны үед төмөр зэвсгийн үеийн соёлыг авч хэрэглэн улам хүчирхэгжиж, Манж болон Солонгосын хойгийн хойд хэсгийн өргөн уудам газарт амьдарч байгаад МЭӨ 108 онд Хятадын Хан улсын дайралтад мөхжээ.
Гурван улсын үе
<Кугурё, Пэгжэ, Шилла>
(1C BC - 676 AD)
МЭӨ 1зууны үеэс эхлэн Солонгосын хойгийн хойд хэсгийн жижиг улсууд Кугурё улсад нэгдэн өмнөд хэсэгт Шилла, Пэгжэ, Каяа улс байгуулагдсан бөгөөд Каяа улс аажимдаа Шилла улсад нэгдэн уусчээ. МЭӨ 37 онд бий болсон Кугүрё нь 5 зуунд Квангэтудэ хаан, Жансү хааны үед хамгийн их хөгжсөн ба 7 зууны үед Хятадын Сүй улс болон Тан улстай байлдаж ялан Солонгосын хойгийн хойд хэсгийн газар нутгийг эзэмших болжээ. МЭӨ 18 зуунд байгуулагдсан Пэгжэ улс нь Японд Буддын шашин болон ханзыг нэвтрүүлэх зэрэг соёлын хамтын ажиллагаанд их хувь нэмэр оруулсан. МЭӨ 57 онд бий болсон Шилла улс нь Гурван улсын дундаас хөгжлөөр хамгийн дорой улс байсан ч 6 зууны үеэс Хан мөрнийг эзлэн авснаар хүчирхэгжиж эхэлсэн ба Гурван улсын нэгдэх үндэс суурийг бий болгожээ. 7 зуунд Хятадын Тан улстай хамтарч Пэгжэ, Кугүрёг дараалан мөхөөсан байна. Түүнээс хойш Тан улстай дайтаж, ялаад Гурван улсыг нэгтгэхэд ялалт байгуулжээ.
Нэгдсэн Шилла улс (676-935)ба
Бархэ улс(698-926)
Кугурёг мөхсөний дараагаар Манжийн нутагт Кугүрёгийн жанжин байсан Тэжуён гэгч хүн Бархэ улсыг байгуулжээ. Бархэ байгуулагдсан цагаасаа хүчирхэгжиж хөгжсөн ч Кидан улсад ялагдаж мөхөөд Курёд уусчээ. Нөгөө талаас Гурван улсыг нэгтгэсэн Шилла улс нь Хятадтай соёлын талаар хамтын ажиллагааг хөгжүүлж, Гурван улсын үед буддын шашинг дэлгэрүүлж, нийтийн шашин болгон, буддын хийд, Соггүрам зэргийг бүтээж буддын соёлыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан байна. 8 зууны сүүл үеэс нутгийн нөлөө бүхий хүмүүс цугларч, Пэгжэ, Кугүрёгийн амьдарч байсан газар Хүпэгжэ, Хүкугүрё хэмээх улс байгуулж, Хүкугүрёгийн хаан улсынхаа нэрийг Курё болгон өөрчилж, үндэсний нэгдэлд амжилт байгуулжээ.
Курё улс
(936 - 1392)
Гурван улсыг нэгтгэсэн хаан нь буддаг улсынхаа шашин болгон, Кунзын сургаалыг улс төрийн үзэл баримтлалаа болгож, Курёгийн нийгмийг амар тайван болгосон ба Курёгийн эртний эзэмшиж байсан нутаг дэвсгэрийг эгүүлэн авахад хүчин чармайлт гаргажээ. 11 зууны үед Кидан үндэстэн Курё руу довтолсон ч Кан Ган Чан жанжны тусламжаар ялалт байгуулжээ. Соёлын хувьд Курёгийн шавар ваар болох Сангамчонжаг урлаж, дэлхийд анх удаа төмөр бар зохиож, хэрэглэжээ. Арабын наймаачдаар дамжуулан Европ хүртэл нэрээ дуурсгасан Курё улс одоогийн Англи галиг Korea-ийн эх үндсийг тухайн үед тавьж өгсөн байна. 13 зуунд Монголчууд Курё руу довтлоход бүхий л чадлаараа эсэргүүцэн тэмцсэн ч эцэст нь тэдний захиргаанд орж, Курё улсын сүүл үе хүртэл Монголын нөлөөнд байжээ. Гэвч Гүнмин хааны үеэс монголын захиргаанаас мултрах гэсэн оролдлого эрчимжиж, бие даасан шинжээ эргүүлэн олж авсан байна. 14зууны үеэс эрхтэн язгууртны хээл хахууль, буддын шашны уналтаас болж хүчин буурч, И Сон Ге зэрэг Кунзийн ном эрдмийг өвөрлөж ирсэн залуус хүчээ нэгтгэн Курёг мөхөөж, шинэ улс Жусоныг байгуулж, И Сон Гег хаанаар өргөмжилжээ.
Жусон улс
(1392 - 1910)
Одоогийн Сөүл хотыг нийслэлээ болгож байгуулагдсан Жусон улс нь буддын шашныг хориглож, Кунзыг төрийн үзэл баримтлалаа болгон, төрийн үндэс сууриа бэхжүүлжээ. Жусоны 4дэх хаан Сэжун солонгос үсэг хангылийг зохиолгож, үндэсний соёлын суурийг тавьсан бөгөөд наран цаг, усан цаг, бороо хэмжигч зэргийг зохиолгон шинжлэх ухааныг хөгжүүлж байжээ. 1592 онд Японы дарлалд орж, 7жилийн турш Японтой дайтсан ба энэ дайныг Имжинвэран гэх бөгөөд И Сүн Шин жанжин, И Бён И харц ард нарын удирдсан цэргийн хүчээр Японы дарлалаас ангижирчээ. Гэвч үүний дараа залгуулан Чин улсын дарлалд өртөж, дахин дайн дэгдсэн ба уг дайныг Бёнжахуран гэж нэрлэдэг байна. Имжинвэран, Бёнжахураны дараагаар улсын тогтолцоог дахин шинэчилсэн ба 18зуунд Ёнжу, Жонжу хэмээх хоёр хааны үед улс төр тогтворжиж, эдийн засаг, соёлын хувьд нэлээд хөгжжээ. 19 зуунд Барууны урсгал нэвтэрч эхэлсэн ч үүний эсрэг бодлого барьсан хүчинд барууны соёл нэвтэрсэнгүй. Гэвч Мэжи хааны үед улс төрийн шинэчлэл хийсэн Япон улс Жусонд орж ирж, Канхуа арлын хэлэлцээр хийж, Жусоныг эзлэн түрэмгийлэх бэлтгэлээ хийж эхэлжээ. Уг хэлэлцээрийн дараагаар Кужун хаан улсын байр суурийг шинээр бүрдүүлэхийн тулд улсын нэрийг Их Хан эзэнт улс хэмээн өөрчилөв.
Японы эзэрхийллийн үе
(1910 - 1945)
1910 онд Японд улсынхаа тусгаар тогтнолыг алдсан манай үндэстэн Японы колоничлолыг эсэргүүцэн 3 сарын 1ний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 6сарын 10ны ялалтын хөдөлгөөн зэргээр эрх чөлөөгөө олж авахын тул олон удаа үндэсний хөдөлгөөн өрнүүлсэн билээ. Хятадын Шанхайд түр засгийн газар байгуулж, үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөнийг удирдан залсан бөгөөд Манж, Ёнхэжүд тусгаар тогтнолын цэрэг татаж, эрх чөлөөний хөдөлгөөнаөө үргэлжлүүлжээ. Манай үндэстний колоничлолын дарангуйллын эсрэг хөдөлгөөн өрнөсөөр 1945оны 8сарын 15нд нэгдсэн цэрэг дэлхийн 2дугаар дайнд ялснаар манай ард түмэн Японы дарлалаас бүрэн чөлөөлөгдөж, засгийн эрхээ олж авлаа.
БНСУ
(1948-өнөөг хүртэл)
1945 онд Японоос засгийн эрхээ эргүүлэн олж авсан Солонгос нь Америк, Оросын улс төр, цэргийн бодлогоос шалтгаалж, өмнөд хойд 2 хэсэгт хуваагдсан. 1948 онд Өмнөд Солонгост иргэдийн сонгууль болж, шинэ үндсэн хуулийг баталж, И Сын Маныг анхны ерөнхийлөгчөөр сонгон, 8сарын 15нд БНСУ-ын анхны засгийн газрыг байгуулжээ. Хойд Солонгос нь социалист тогтолцоог хүлээн зөвшөөрч, Ким Ил Соныг төрийн тэргүүнээр сонгож, 1950оны 6сарын 25нд өмнөд Солонгос руу дайралт хийлээ. НҮБ-аас цэрэг илгээн, солонгост тусалсан ч Хятадын цэрэг оролцож, дайныг улам удаашруулж, 1953оноос хоёр Солонгосын дайн түр завсарлаад байна. 1960оны 3сарын 15ны ерөнхийлөгчийн сонгуульд И Сын Ман ерөнхийлөгч болон Эрх чөлөөний намынхан засгийн эрхийг үргэлжлүүлэхийг зорьж, хууль бус сонгууль явуулж, үүнийг эсэргүүцсэн оюутнууд, иргэд жагсаал өрнүүлэв. Уг жагсаал орон даяар тархаж, эцэст нь И Сын Ман ерөнхийлөгчийн суудлаасаа огцорлоо. 1961оны 5сарын 16нд Паг Жон Хи тэргүүтэй цэргүүд хувьсгал хийж, засгийн эрхийг авав. Паг Жон Хигийн засгийн газар улс орноо орчин үежүүлэх зорилгоор эдийн засгийн хөгжлийн бодлого явуулснаар улс орны эдийн засаг сэргэж хөгжсөн ба үүнийг солонгосчууд “Хан мөрний гайхамшиг” хэмээн нэрлэдэг. 1979оны 10сарын 26нд Паг Жон Хи ерөнхийлөгч алагдаж, 1980онд Жон Дү Хван ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Жон Дү Хваны засгийн газар эдийн засгийн тогторжилт, экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталсан ч цэргийн диктатур, хууль бус үйл ажиллагаанаас болж иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа. 1987онд ардчиллыг шаардсан 6сарын хөдөлгөөн орон даяар тархаж, 6сарын 29нд ардчиллыг тунхагласнаар ардчилсан тогтолцоот орон боллоо. Шинэ үндсэн хуулийг дагуу сонгогдсон Ну Тэ Ү-гийн засгийн газар дэлхий 24дүгээр олимпийг Сөүлд зохион байгуулж, зүүн Европын орнууд, Орос, Хятадтай гадаад харилцаагаа өргөжүүллээ. Цэргийн бус гаралтай Ким Ён Сам ерөнхийлөгчөөр сонгогдож, иргэний засгийн газар байгуулагдлаа. Ардчилал, даяарчлалын төлөө улс орны шинэчлэлийг өрнүүлсэн ч 1997онд Азийн хямралд өртөж, эдийн засгийн хүнд бэрхшээлтэй тулгарчээ. 15дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Ким Дэ Жүн хойд Солонгосын харилцааг шинэчлэх бодлого хэрэгжүүлэн, 2000оны 6сарын 15нд Пёнянд айлчлан Ким Жон Ил төрийн тэргүүнтэй түүхэн уулзалт хийж, өмнөд хойд хоёр Солонгосын хамтарсан тунхаглалын бичгийг нийтэд зарлалаа. Ингэснээр Кымган уулын аялал, дайнд хагацсан гэр бүлүүдийн уулзалт зэрэг иргэд хоорондын солилцоог өргөжүүлж ба өмнөд хойдын харилцааг шинэ уур амьсгалаар зохицуулсан хэмээн өндрөөр үнэлдэг. 1615дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Ну Мү Хён ардчилал, нийгмийн тэнцвэртэй хөгжил, зүүн хойд Азийн орнуудын энх тайвнаар зэрэгцэн орших асуудал дээр засгийн газрын гол бодлогоо чиглүүлж байна.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2675316/468/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» түүх Levi`s 2010-01-19 4579
9 Олон нийтийн соёл Levi`s 2010-01-19 4860
8 Солонгосын бие хамгаалах урлаг Levi`s 2010-01-19 3194
7 Солонгосын урлаг Levi`s 2010-01-19 5930
6 Солонгосын баяр ёслол Levi`s 2010-01-19 4158
5 Солонгосын орон сууц Levi`s 2010-01-19 4144
4 Солонгосын хоол Levi`s 2010-01-19 5302
3 Солонгосын хувцас Levi`s 2010-01-19 4942
2 Солонгос соёлын урсгал Levi`s 2010-01-19 4612
1 Гэр бүлийн соёл Levi`s 2009-12-28 4756
배너신청
자생병원

배너신청