Бичлэгийн тоо 10

Солонгос соёлын урсгал

Уншсан 4612 vote 0 2010.01.19 12:32:52
Солонгос соёлын урсгал
Hallyu, The most dynamic Asia culture going to all over the world 
Солонгос соёлын урсгал, Бүх дэлхий дахинаар хурдацтай тархаж буй Азийн соёл
☞ Солонгос соёлын урсгалСолонгосын соёлын урсгал" Энэ урсгал нь Азийн зах зээлийг даван туулж дэлхийн зах зээлрүү урсан орох болно" - Английн пайнэйншёл таймс –
Одоо Солонгос соёлын урсгал бол зөвхөн Солонгост нэр алдарт гарсан Солонгосын соёл биш Азид төдийгүй дэлхий дахинаар хамтдаа дурлаж мэдэрч болох “Дэлхийн соёл” болон хувирч байна. Япон, Хятад зэрэг улсаас эхэлсэн Солонгосын соёлын урсгал маань Солонгос соёлын талаарх халуун сэтгэл өвөрлөн, Солонгос хэлийг хайрласан сэтгэл, таран түгж түүнчлэн олон хүмүүс Солонгос бичиг үсэгт суралцах гэж шамдах болсон юм. Вьетнам, Монгол, Филипин, Тайланд орнуудад тасралтгүй тархаж өнөөдөр ч бас Азиас халин дэлхий нийтийн анхаарлыг хүчтэйгээр татаж байна. Мөн Солонгос урсгал бол дэлхий дахинд хүчтэйгээр тархаж буй Азийн соёл юм. Солонгосын соёлын урсгал нь" Азийн зах зээлээс халин дэлхийн зах зээлрүү урсан орох болно" гэж - Английн пайнэйншёл таймс – сонинд бичигдсэн бөгөөд мөн дэлхийн улс орны олон шилдэг сургуулиудад тасралтгүй Солонгос хэлний тэнхим шинээр бий болсоор байна. Энэ нь дэлхий дахинд Солонгос улсын эрин үе гарч ирсэнийг гэрчилж байна. Солонгос улс дэлхий дахинд Азийн эдийн засгийн хүч чадал болон сүрлэг нөлөөг үзүүлж байна. Солонгос соёлын урсгал одооноос эхлэж байна. Өдийг хүртэл таны уулзаж байсан соёлын урсгалаас хавьгүй илүү соёлын урсгал таны төлөө өөрийгөө бэлдэж байна. Солонгосын кино, драм, хөгжим зэргээс хэтрэн уран зураг, түүх, мөн соёлын харилцаа зэрэг одооныхоос бүр илүү өргөн хүрээтэй том Солонгос соёлын урсгал болон соёл таньруу дөхөж айсуй.
Did you meet real 'Hallyu'? 
Та жинхэнэ соёлын урсгалыг мэдэрч үзсэн үү?
☞ Солонгос хэлСолонгос хэлний хэрэгцээ ихсэж Солонгос улсын их, дээд сургуулиас авахуулаад дэлхийн бусад 55 улс оронд жил болгон 6,000 орчим оюутан Солонгос хэл сурч байна. Одоо таны ээлж юм.
Олон хүмүүс ‘Солонгос соёлын урсгал’-ыг хайрлаж биеэр амссан гэж ярьдаг. Харин таны хувьд ‘Жинхэнэ соёлын урсгал’-тай уулзаж амжаагүй ч явж байж болох юм. Яагаад тухайн улсын усыг танихын тулд тухайн улсын хэлийг мэдэх хэрэгтэй болдог. Олон хүмүүс Солонгосын алдартай одуудыг бишрэн шүтэх үе нь өнгөрч Солонгос хэл сурангаа илүү гүв гүнзгий Солонгос соёлд ойртож байна. Солонгос хэл сурна гэдэг нь Солонгосын соёл болон тэр соёлын усыг шууд мэдэрч биеэр амсаж байна гэдэг утга санааг агуулж байгаа. Түүнчлэн үүгээр дамжуулан ‘Солонгосын мэргэжилтэн’ болон бэлтгэгдэж байнга шинэ шинэлэг туршлагаараа дамжуулан амьдралаа элбэг хангалуун байлгаж болох юм. Одоо Солонгосын соёл болон Солонгос хэл Азидаа төдийгүй дэлхийн хэмжээнд нэр алдарт хүрч хүлээн зөвшөөрөгдөж байна. Гадаад хүмүүст зориулан зохиогддог Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөгч хүмүүс жилээс жилд асар хурдацтай өсөж байна. 2007 онд явагдсан шалгалт өгөгсөдын тоо өнгөрсөн жилийхтэй харьцуулахад ойролцоогоор 260% болон өсөж 80.000-д хүрсэн байна. Одоо Солонгос хэл бол ‘Дэлхийн олон орны хэлний нэг биш’ ‘Хамгийн алдартай хамгийн их хүмүүс сурахыг хүсдэг хэл’ болон өргөжин тархаж байна. Солонгос хэлний сургалт нь Солонгосын талаарх таны мэдлэг, мэдээлэл мөн амьдралын арга барилыг чинь дахин нэг удаа шинэчлэн сайжруулах боломжоор хангах болно.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674319/cac/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
10 түүх Levi`s 2010-01-19 4579
9 Олон нийтийн соёл Levi`s 2010-01-19 4860
8 Солонгосын бие хамгаалах урлаг Levi`s 2010-01-19 3194
7 Солонгосын урлаг Levi`s 2010-01-19 5930
6 Солонгосын баяр ёслол Levi`s 2010-01-19 4158
5 Солонгосын орон сууц Levi`s 2010-01-19 4144
4 Солонгосын хоол Levi`s 2010-01-19 5302
3 Солонгосын хувцас Levi`s 2010-01-19 4942
» Солонгос соёлын урсгал Levi`s 2010-01-19 4612
1 Гэр бүлийн соёл Levi`s 2009-12-28 4756
배너신청
자생병원

배너신청