Бичлэгийн тоо 10

Олон нийтийн соёл

Уншсан 4860 vote 1 2010.01.19 12:36:57

Олон нийтийн соёл

Сүүлийн үед Солонгосын нийтийн соёл нь зөвхөн Солонгос орноор зогсохгүй ‘Солонгос урсгал(韓流)’ гэдэг үгээр илэрхийлэгдэх хэмжээнд очтол олон улс, оронд нэр алдараа цуурайтуулж байна. Хятад улсаас эхэлсэн Солонгос дуу, драм, уран сайхны кино зэргийг заан нэрлэсэн үгнээс үүдэлтэй ‘Солонгос урсгал’ нь Хятад улс төдийгүй Япон, Тайвань, Хонконг, Вьетнам зэрэг азийн улс оронд дэлгэрч Солонгос нийтийн соёл маань дэлхийн соёл болон цар хүрээгээ тэлж байна. 

Ялангуяа 2004 онд Солонгосын жүжигчин Бэй Юунжүний тоглосон 'Өвлийн хайрын дууль' драм нь Япон улс даяар Солонгос урсгалын халуун салхи татуулан Солонгос улс дотроо хүртэл Солонгосын соёлын урсгалын халуун салхиар амьсгалсан явдал байсан юм. Солонгосын соёлын урсгалын гол төлөөлөгч бол яахын аргагүй драм юм. 1997 онд 'Миний сэтгэл дэхь од' гэдэг драм Хятад улс даяар нэрд гарч кинонд тоглосон жүжигчдээс гадна Солонгосын соёлын талаар анхааралаа хандуулж Япон улсад 'Өвлийн хайрын дууль' драм мөн нэр алдарт гарч эх захгүй синдром дэгдээсэн явдал байлаа. 

Хятад, Япон улсаас авахууланТайвань, Хонконг, Вьетнам, Тайланд зэрэг зүүн өмнөд азийн орнууд мөн сүүлийн үед Египет болон зүүн европын улс орнуудын зах зээлд хүртэл Солонгос драм гаран Солонгос урсгалын уур амьсгалыг бүрдүүлж байна. Солонгос драмын нэр алдар нь тухайн драмд гарч буй Солонгос жүжигчидын нэр алдраар дамжигдан мөн өөр бүтээл болон жүжигчидын талаар анхаарлаа хандуулан эргэлт, хэрэгцээг давтамжтайгаар үүсгэж байна. Ялангуяа 'Өвлийн хайрын дууль' болон 'Дэй Жангым' зэрэг Солонгос драмыг үзээд Солонгос орныг зорин ирдэг жуулчдын тоо асар их өсөж, мөн их, дээд сургууль болон хувийн дамжаа, курсүүдэд шинээр Солонгос хэлний ангиуд үүсэж Солонгос оронтой танилцах гэсэн, Солонгос соёлоос суралцах гэсэн оюутнуудаар дүүрэн болж байна. 

Кино драмаас гадна орхигдуулж болохгүй зүйлийн нэг бол Солонгос хамтлаг дуучид гадаадад гарч буй явдал юм. Baby Vox, H.O.T, NRG, Ан Жэйүг, зэрэг хамтлаг дуучид аль хэдүйнээ Хятад болон Тайвань улсад нэр алдарт гарсан бөгөөд мөн дуучин Буа Солонгос, Японы хооронд байнга аялан тоглолт хийн, Шинхуа хамтлаг болон бусад олон дуучид гадаад улс, оронд очин шоу тоглолтонд оролцон мөн тоглолтоо хийж , альбом гаргах зэргээр эрч хүчтэй ажиллаж байна. 

Түүнээс гадна Солонгос урсгалын гол төлөөгч бол уран сайхны кино юм. Хятад, Тайвань, Хонконг, Вьетнам зэрэг улс орноос авахуулаад зүүн өмнөд азийн орнууд болон Япон улсад маш олон уран сайхны кинонууд гарсан бөгөөд <Этгээд охин> , <Ах дүү хоёр> , <Найзууд> , <Шүйри> зэрэг кинонууд зүүн өмнөд ази, зүүн азийн орнуудад Солонгос урсгалын халуун салхийг татуулсаар байна.

Жан Дунгон, Бэй Юнжүн, И Бёнхон зэрэг Солонгос соёлын урсгалын эхлэлийг тавьсан кино жүжигчид гарч ирснээр, тэдний өмнө нь тоглож байсан кинонууд хүртэл гадаадад экспортлогдож байна. Энэ халуун салхи зөвхөн Азид төдийгүй Герман улсад 2005 оныг Солонгосын жил болгон тогтоож байгууллага ба хотуудад Солонгос кинонуудаас нарийн сонгож гаргасан явдал юм. Им Гвонтэйг, Паг Чанүг зэрэг найруулагчид олон улсын кинон наадмаас шагнал авсан явдал Солонгос соёлын урсгалын халуун салхийг улам өдөөсөн явдал болсон юм.


http://www.studykorea.go.kr/


Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674366/9cd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
10 түүх Levi`s 2010-01-19 4579
» Олон нийтийн соёл Levi`s 2010-01-19 4860
8 Солонгосын бие хамгаалах урлаг Levi`s 2010-01-19 3194
7 Солонгосын урлаг Levi`s 2010-01-19 5930
6 Солонгосын баяр ёслол Levi`s 2010-01-19 4158
5 Солонгосын орон сууц Levi`s 2010-01-19 4144
4 Солонгосын хоол Levi`s 2010-01-19 5302
3 Солонгосын хувцас Levi`s 2010-01-19 4942
2 Солонгос соёлын урсгал Levi`s 2010-01-19 4612
1 Гэр бүлийн соёл Levi`s 2009-12-28 4756
배너신청
자생병원

배너신청