Бичлэгийн тоо 10

Солонгосын бие хамгаалах урлаг
Солонгосын бие хамгаалах урлаг нь тоглолт, бүжиг, биеэ хамгаалах, дайснаа егүүтгэх үйлдэлүүд нь нарийн зааггүй, нэгдсэн нэг шинжийг агуулж байдаг ба ийм төрхийг нь эртний тэнгэрт тахилаг үйлдэх ёслол, Кугүрёгийн булшны хананы зураг, Шиллагийн баатрын хөрөг зэргээс харж болно. Түүнээс хойш Жусоны үе хүртэл цэргийн зорилгоос гадна жирийн үндэсний нэг урлаг болж хөгжсөн ба сүүлийн үед уламжлалт соёлын талаархи сонирхол идэвхижиж, уламжлалт бие хамгаалах цэргийн урлагийг сурах гэсэн хүмүүс олширч байна. Солонголсын бие хамгаалах урлаг нь зүгээр нэг цэргийн урлалийг илтгэх бус түүнд үнэнч байх, эцэг эхээ асрамжлах, харилцан итгэлцэх, эр зоригтой байх, хүмүүнлэг нигүүлсэнгүй байх шинжийг агуулснаас гадна тэнгэр газрын зохицлыг шингээснээрээ онцлог юм.
Тэквондо
1955онд Тэквондо хэмээх нэр анх бий болсон. 1971онд Солонгосын үндэсний урлаг хэмээн зарласан. Тэквондо нь тэнгэр, газар, хүн гэсэн 3 оршин тогтноцын зарчим болон арга билэг, 5 махбодын зарчим дээр үндэслэгдсэн. Тэквондог үгийн утгаар нь үзвэл “Тэ”нь хөлөөр өшиглөх, үсрэх, “квон”нь гар болон зангидсан гарыг, “ду” нь цэргийн дасгалжуулалтыг илэрхийлнэ. Тэквондо нь 1975 онд олон улсын тэмцээний холбоонд элсэн орсноор олон улсын спортоор хүлээн зөвшөөрөгдөх болсон ба 2000оны Сиднейн олимпоос албан ёсны олимпын төрөлд багтсан. Тэквондогийн хувцас нь цагаан өмд болон цамц, 5 өнгийн бүснээс бүрдэнэ. Бүсийг өнгөөр нь ялгаж үзвэл цагаан бүс нь анхлан сурч байгаа хүн, шар, хөх, улаан өнгө нь зэрэгтэй сайн дурын тамирчин, хар өнгө нь мэргэжлийн тамирчин бүсэлдэг. Тэквондо нь шалмаг хэрнээ зөөлөн хөдөлгөөнтэй спорт бөгөөд онол дадлагыг хослуулж, бие сэтгэлийг дасгалжуулах агуу урлаг билээ. Үндсэн хөдөлгөөн нь гар хөлөөрөө хаах, өшиглөх, жичих, дүрэх, хөл дээрээ зогсох зэрэг болно. Энэхүү үндсэн хөдөлгөөн нь хоорондоо нийлж нэгэн хөдөлгөөнийг бий болгоно. Тэквондо нь биеийн бүх хэсгийг ашиглан эсрэг хүний дайралтыг няцаан өөрийгөө хамгаалах учиртай ба үндсэн хөдөлгөөн, гар хөлийн байрлал, цохиж хагалах, бие хамгаалах зэрэг техникээр биеэ дасгалжуулж, сэтгэлээ чангалдаг. Түүнчлэн Солонгосын цэргийн бүх урлагт ёс жаягийг дагдаг шиг Тэквондод ч ёс дэглэмийг чангалан сахидаг.
Тэггён
Тэггён нь эртнээс уламжлагдан ирсэн Солонгосын өвөрмөц цэргийн урлагийн нэг бөгөөд Курёгийн үед Сүбаг гэж нэрлэж байгаад Жусоны үеэс Тэггён гэж нэрлэх болжээ. Тэггён гэдэг нь цэвэр солонгос үг бөгөөд соёлын өвийн 76дугаарт бүртгэгдсэн. Тэггён нь өөд өөдөөсөө харалцан хүчээ үзэх гэхээсээ илүү эв найрамдлыг чухалчилж, байгальд хүлцэнгүй байх Солонгосчуудын сэтгэлийг хэвээр нь илэрхийлж гаргадаг. Уламжлалт Тэггён нь Ханбуг дээр бүс л бүсэлдэг, оймс өмсөж, хөлөө ороож боодоггүй байв. Харин сүүлийн үед Ханбуг өмсөж, шагай шилбээ ороож оймс өмсдөг болоод байгаа билээ. Анх сурч байгаа хүн цагаан бүс бүсэлж, зэрэгтэй хүмүүс хөх бүс бүсэлнэ. Түүнчлэн цамцан дээр янз бүрийн нөмрөг өмсөх ба энэ тохиолдолд анх сурч байгаа хүн хар бүс, зэрэгтэй хүмүүс хөх бүс бүслэх нь бий. Тэггён нь уяхан зөөлөн чөлөөт хөдөлгөөнөөр дайралт, давтолгоог хийдэг урлаг бөгөөд түүний онцлог нь хөл дээр гишгэх болон гараа дэвэх хөдөлгөөн юм. Хөл дээр гишгэх гэдэг нь хоёр хөлөө салгасан байрлалаас өмнөхөө ээлжлэн гишгэх ба энэ үед гараа дэвж бүжиг бүжиглэх мэт хөдөлдөг. Түүнчлэн Тэггён нь зангидсан гараас илүү гарын алгыг, ялангуяа хөлийг их ашиглах ба нөгөө хүнээ дайрахад амарханаар нэг алхмын зайнаас хөлөө эхэлж тавьж өгнө. Тэггён нь Солонгосын уламжлалт ёс заншлын суурь болсон хүндлэх, дээдлэх, хайрлах дээр тулгуурлагддаг учраас дэг жаягийг маш их чухалчилдаг ба үүнийг илэрхийлэх арга нь 2 янз. Нэг нь ыб гэх ба энэ нь түрүүлгээ харж хэвтэн мөргөх боломжгүй газар товчхон ёс гүйцэтгэх арга бөгөөд нөгөө нь мөргөж мэндчилдэг ёс юм. Тэггёний бүх хөдөлгөөн шинжлэх ухааны үндэстэй байх тул биеийн булчин болон хүчийг тохируулж хөдөлгөж болохоор байдаг.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674361/565/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
10 түүх Levi`s 2010-01-19 4579
9 Олон нийтийн соёл Levi`s 2010-01-19 4860
» Солонгосын бие хамгаалах урлаг Levi`s 2010-01-19 3194
7 Солонгосын урлаг Levi`s 2010-01-19 5930
6 Солонгосын баяр ёслол Levi`s 2010-01-19 4158
5 Солонгосын орон сууц Levi`s 2010-01-19 4144
4 Солонгосын хоол Levi`s 2010-01-19 5302
3 Солонгосын хувцас Levi`s 2010-01-19 4942
2 Солонгос соёлын урсгал Levi`s 2010-01-19 4612
1 Гэр бүлийн соёл Levi`s 2009-12-28 4756
배너신청
자생병원

배너신청