Бичлэгийн тоо 10

Солонгосын баяр ёслол

Уншсан 4158 vote 0 2010.01.19 12:35:14

Солонгосын баяр ёслол
Цагаан сар

Цагаан сар нь тухайн оны билгийн тооллын шинийн нэгэн, тухайн жилийн анхны гараа тул их чухал өдөр хэмээн тооцдог. Тиймээс энэ өдөр билэгдлийг бодож, элдэв муу үйлдэл гаргахаас болгоомжилж, ахан дүүс төрөл төрөгсөдөөрөө цугларч, янз бүрийн тоглоом наадгайгаар наадацгаадаг.
☞Билгийн сарДорно дахинд дэлхийн хөдөлгөөн дундаас сарны хөдөлгөөнийг чухалчилж, билгийн тооллыг зохиожээ. Солонгост арван тавны сар (1сарын 15), ‘udu’(6сарын 15), ‘baekjung’(7сарын 15), Ургацын баяр(8сарын 15) зэрэг арван тавны сарыг билэгдэж, энэ өдрүүдэд баяр тэмдэглэн хүндэтгэж ирсэн.
Цагаан сарын өглөө эртлэн босоцгоож, хоол унд бэлтгэн, өргөл тахилга үйлдэх ба үүнийг Жончучаре гэдэг. Энэ ёслол дууссаны дараагаар гэрт байгаа ахмад хүмүүст насны эрэмбээр мөргөж, золгоно. Золголт дууссаны дараагаар мөргөл үйлдэхдээ хэрэглэсэн догны шөлийг идэцгээж, төрөл төрөгсөдийндөө очин золголт хийнэ. Золголт хийж байгаа айлаас ахмадуудад архи идээ будаа бэлтгэн, хүүхдүүдэд чихэр боорцог, мөнгө бэлэглэдэг. Тиймээс хүүхдүүд энэ өдрийг тэсч ядан хүлээдэг. Цагаан сараар дүүжин даажин, юүннури, цаасан шувуу хийсгэх зэрэг тоглоом наадгайгаар наадах ба дүүжин даажин нь голдуу эмэгтэйчүүдийн тоглодог тоглоом юм
Ургацын баяр
Билгийн тооллын 8сарын 15, сар хамгийн саруулхан өдөр. Энэ өдөр шинэхэн хурааж авсан үр тариагаараа сунпён чимхэж, шөл буцалгаж уун, илжгэн чих, туулайн бөөр, чавга зэрэг шинэхэн жимсээр идээ засаж бэлтгэн өвөг дээдэстээ мөргөл тахилга үйлдэн, дараагаар нь өвөг дээдсийнхээ шарилыг очиж эргэдэг. Сарны гэрэлд баяр тэмдэглэн, идэж ууж, бүжиглэж, дуулж наргин олс татах, канкансүволле дуулж бүжиглэн, бөх барилдах зэргээр наадацгаадаг.
Хамгийн урт шөнө- дунжи
Жилийн хамгийн урт шөнө болдог өдрийг дунжи гэх ба голдуу билгийн тооллын 11дүгээр сарын эхээр болох ба сарын эхээр таарвал эрт дунжи, сарын дундуур таарвал дунд дунжи, сарын сүүлээр таарвал оройтсон дунжи гэх мэтээр нэрлэдэг. 11сарын 29ний үеэр болох дунжи нь жилийн хамгийн урт шөнө богино өдөр. Энэ өдөр айл болгон улаан буурцагны зутан хийж өвөг дээдэстээ барин, хаана хаалга руугаа цацдаг. Ингэвэл муу муухай зайлдаг гэж итгэдэг ба улаан буурцагны зутан нь ийнхүү хоол төдийгүй шүтлэг бишрэлийн утгыг ч илтгэж байна. Улаан буурцагны зутанд будааг нунтаглан зуурч хийсэн үрэл хийж буцалган, насныхаа тоогоор иддэг.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674338/9b6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
10 түүх Levi`s 2010-01-19 4579
9 Олон нийтийн соёл Levi`s 2010-01-19 4860
8 Солонгосын бие хамгаалах урлаг Levi`s 2010-01-19 3194
7 Солонгосын урлаг Levi`s 2010-01-19 5930
» Солонгосын баяр ёслол Levi`s 2010-01-19 4158
5 Солонгосын орон сууц Levi`s 2010-01-19 4144
4 Солонгосын хоол Levi`s 2010-01-19 5302
3 Солонгосын хувцас Levi`s 2010-01-19 4942
2 Солонгос соёлын урсгал Levi`s 2010-01-19 4612
1 Гэр бүлийн соёл Levi`s 2009-12-28 4756
배너신청
자생병원

배너신청