Бичлэгийн тоо 10

Гэр бүлийн соёл

Уншсан 4756 vote 0 2009.12.28 19:28:36
С
олонгос оронтой танилцах
Гэр бүл бий болгох арга хэлбэр, тогтолцоо нь үе үеэрээ, нийгмээ дагаад өөр өөр байдаг. Солонгост гэр бүл гэдгийг “нэг тогооны хоол идэж, нэгэн гэрт амьдарч, амьдрал ахуйгаа хамтдаа өөд нь татах хэсэг бүлэг хүмүүс” гэсэн утгаар хэрэглэдэг. Гэвч энэ нь цаг үеэ дагаар өөрчлөгдөн хувирч иржээ. Их гэр бүл нь хамгийн ахмад хүн болох өвөө, эмээ, эцэг эх үр хүүхэд нь бүгд нэг хашаанд хамтдаа нэг дор амьдрах уламжлалт гэр бүлийн тогтолцоог хэлнэ. Эрт дээр үед цусан холбоо бүхий ах дүү нар бүгд нэг дор цугларч амьдарч, газар тариалан эрхэлж, жаргал зовлонгоо хуваалцаж амьдрахыг чухалчилдаг байв. Ялангуяа их гэр бүлд байгаа залуучууд ахмадуудаасаа амьдралын арвин туршлага суралцаж түүнийг нь өвлөн авдаг байлаа. Орчин үед тус тусдаа амьдрах нь элбэг болсон. Үр хүүхэд нь гэр бүл болохоороо тусдаа гарцгааж, тус тусдаа амьдралаа төвхнүүлдэг. Гэвч том хүү нь эцэг эхээ асарч хамтдаа амьдрах уламжлал одоогоороо хэвээр.
☞ Ургийн бичигУргийн бичиг гэдэг нь удам судрыг нэг бүрчлэн тэмдэглэн үлдээж, хойч үедээ өвлүүлдэг номыг хэлнэ. Ургийн бичигт өөрийн овгийн гол гол түүх, өвөг дээдсийн ул мөрийг тодорхой тэмдэглэж үлдээсэн байдаг. 30 жил тутамд нэг удаа засаж сэлбэх ба нэг үеийг нэг дөрвөлжинд багтааж, дараагийн үеийг дараагийн шинэ дөрвөлжинд бичнэ. Ургийн бичигт хүн тус бүрээр тэдний амьдрал болон гэр бүлийн тухай товчхон бичнэ. Үр хойч нь ургийн бичгээр дамжуулан өөрийн үндэс угсаагаа, ах дүүсийн хоорондын хамаарал холбоог мэдэж авах ба удмынхаа сайн үйлийг сэргээж, уламжлах учиртай.
Хүн гэдэг гэр бүлийн нэгэн гишүүн болж төрөөд, тодорхой насанд хүрч гэр бүл болж, шинэ амьдрал зохиодог. Энэ үйл нь давтагдсаар бусад гэр бүлтэй харилцаа үүсгэнэ. Энэ мэт төрөх, хуримлахаар дамжуулан харилцаа тогтоох болсон хүмүүсийг садан төрөл хүмүүс гэж хэлдэг. Солонгосчууд ахан дүүсийн холбоог маш их чухалчилж, баяр наадмаар хоорондоо уулзалдаж, мэнд мэдэлцэн бие биедээ тусалцгаадаг. Ах дүүсийн холбоог эцгийн тал, эхийн тал, эхнэрийн болон нөхрийн талын ах дүүс хэмээн хувааж болно.
хүүхэд төрсөний 100 дахь өдөр ба 1насны ой
100 дахь өдөр гэдэг нь хүүхэд төрөөд 100 хоног болсон өдөр бөгөөд хүүхэд төрснөөсөө хойш хүнд хэцүү үеийг даван туулж эсэн мэнд бойжиж байгаа болон төрсөн эхийн бие тэнхэрсэнийг билэгдэж тэмдэглэдэг баяр юм. Энэ өдөр цагаан будааны боорцог “дог” хийж, 100хүнд тарааж өгвөл хүүхэд эрүүл чийрэг өсч торнино гэж билэгдэж, хөршүүддээ дог тараадаг. Дог авсан айл будаа, пүнтүүз юмуу мөнгийг догны саванд хийж эргүүлэн өгдөг. Пүнтүүз нь эрүүл энх, урт удаан наслахыг билэгдэх ба будаа болон мөнгө нь эд хөрөнгөөр элбэг дэлбэг амьдрахыг билэгдэнэ.
☞ дог-ийн утгаПэгсолги дог - хүүхдийн бие, сэтгэл ариун байхыг билэгдсэн утга 
Бог будааны дог - муу муухайг зайлуулахын тулд
Хүүхэд төрөөд 1 жил болсон өдрийг “тул” гэдэг. Энэ баярыг 100дахь өдрийн баяраас арай өргөн тэмдэглэх ба хүүхдийн эрүүл мэнд, аз хийморийг билэгдэж, ширээ засаж, идээ унд бэлтгэдэг. Ширээнд Пэгсолги дог, бог будааны дог, гоймон, цагаан будаа, чавга, цаас, бийр, ном зэргийг бэлдэж хүүхдээр сонгуулуулна. Хүүхдийн юу авсанаар нь ирээдүйд ямар хүн болохыг ярилцаж, хөгжилдөцгөөдөг. Энэ уламжлал одоо ч хадгалагдсаар байна.
Хурим
Манай өвөг дээдэс эр эм хуримлаж гэр бүл болохыг арга билэг нийлж, сансар хорвоогийн оршин тогтнолыг бүрдүүлэх байгалийн жам ёсыг дагаж байна гэж боддог. Жусоны үед эрэгтэй нь 12настай, эмэгтэй нь 16 нас хүрвэл гэрлэж байлаа. Тиймээс эхнэр нь нөхрөөсөө эгчмэд байх тохиолдолд элбэг байжээ. Уламжлалт хуримын ёсыг дагавал эр эм хурим хийхээр тохиролцож, нөхрийн талаас хүүхний гэрт хүргэний сажү явуулна. Сажү гэдэг нь хүний төрсөн нар, сар, өдөр, цагийг хэлэх ба эхнэрийн тал сажүг авч үзээд хуримын тов тогтоох ба эр эмийн ирээдүйн заяа төөргийг мэргэлэх тохиолдол ч бий. Нөхрийн гэрээс хүүхний гэрт хурим хийхээс 2, 3 хоногийн өмнө инж илгээх ба үүнийг хайрцаганд хийж явуулдаг. Инжинд алтан бөгж, бэрийн хувцас хунар зэрэг орно. Хурим хийхдээ нөхөр эхнэрийн гэрт очиж ёс үйлдээд, тэндээ 2, 3 хоноод хүүхнээ дагуулан өөрийн гэртээ аваачина. Бэр хадмынд очоод хадмынхантайгаа анх удаа ёсолж мэндчилэх ба үүнийг Пебэг гэж нэрлэдэг. Орчин үед хуримын ордон болон сүмд ёслол тэмдэглэх нь их болсон ч инж илгээх, пебэг үйлдэх ёс нь өнөөг хүртэл хадгалагдсаар байна.
☞ Гоймонтой шөлний утгаЭртнээс Солонгосын хуримын цайллаганд гоймонтой шөл байнга байсаар ирсэн. Энэ нь олон зочныг нэгэн зэрэг дайлахад амар хялбарын дээр үүнээс илүү гүн утга агуулж байдаг. Шинэ гэр бүлүүд урт нарийн гоймон шиг урт удаан хамтдаа амьдрахыг билэгдсэн утгатай. .
60 насны баяр
60 нас хүрэхийг солонгосоор Хуангаб гэдэг. Энэ өдөр ширээ засаж, идээ будаа бэлтгэн, 60 нас хүрсэн хүнийг гэр бүлийнх нь хүний хамт ширээнд залж суулгана. Ширээн дээр идээ будаа(дог, жимс, чихэр боорцог зэргээр өндөр таваг засна) хичнээн өндөр засна төдий чинээ эцэг эхийнхээ ач буяныг хариулж байна гэж боддог. Баяраа тэмдэглэж байгаа хөгшчүүлийг ширээнд суусны дараа үр ач, төрөл төрөгсөд нь ээлжлэн очиж мөргөж мэндчилж, архи хундагалдаг. Орчин үед хүмүүсийн нас уртсаж, 60 наснаас илүү 70 насны баярыг илүү өргөн тэмдэглэх хандлага ихсэж байна.
Өргөл тахилга
Өргөл нь чаре, кижэ гэх зэргээр олон янз байх ба чаре нь баяраар өглөө өвөг дээдэстээ мөргөдөг ёслол бөгөөд кижэ нь хүний нас барсан өдрийн шөнө нь үйлддэг ёслол юм. Ерөнхийдөө өргөл гэхлээр кижэг хэлэх ба кунзийн сургаал ёсыг даган үйлддэг. Гэвч нутаг бүрийн, айл болгоны уламжлал бага зэрэг ялгаатай байдаг. Өргөл нь дэг жаяг нарийн чанд бөгөөд өнөөг хүртэл уламжлагдан хадгалагдсаар байна. Өргөл тахилгын өдөр үр хүүхдүүд хамтдаа цуглаж, өвөг дээдсийнхээ ач гавьяаг дурсан, бахархаж, бие биенийхээ жаргал зовлонг хуваалцан туслалцах нь бидний амьдралын нандин хэв маяг билээ. Өргөлийн идээ будааг бэлдэх арга айл болгон өөр ч туулайн бөөр, чавга, илжгэн чих, лийр зэрэг жимс, архийг заавал тавих ба үүнээс гадна шөл гэх мэт олон төрлийн хоол бэлдэж тавьдаг. 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2591771/ce4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
10 түүх Levi`s 2010-01-19 4579
9 Олон нийтийн соёл Levi`s 2010-01-19 4860
8 Солонгосын бие хамгаалах урлаг Levi`s 2010-01-19 3194
7 Солонгосын урлаг Levi`s 2010-01-19 5930
6 Солонгосын баяр ёслол Levi`s 2010-01-19 4158
5 Солонгосын орон сууц Levi`s 2010-01-19 4144
4 Солонгосын хоол Levi`s 2010-01-19 5302
3 Солонгосын хувцас Levi`s 2010-01-19 4942
2 Солонгос соёлын урсгал Levi`s 2010-01-19 4612
» Гэр бүлийн соёл Levi`s 2009-12-28 4756
배너신청
자생병원

배너신청