Бичлэгийн тоо 10

Солонгосын хоол

Уншсан 5302 vote 0 2010.01.19 12:34:19

Өдөр тутмын хоол
Солонгосын өдөр тутмын хоолонд агшаасан будааны хамт олон төрлийн банчан буюу даруулга ногоонуудыг хэрэглэнэ. Солонгос хоолны материал олон янз байх ба улирлын болон газар нутгийн онцлогт зохицсон төрөл бүрийн хоол хөгжжээ. Ялангуяа исэлдлэг чанарын Кимчи болон Жаны төрлүүд нь Солонгос хоолны дунд хамгийн их хөгжсөн онцлог хоол бөгөөд өдөр бүр ширээн дээр тавигддаг хоолнууд билээ. Эдгээр хоолны төрлүүд нь сүүлийн үед дэлхийд ч тархаж танил болжээ. Солонгос хоолны онцлог нь хольц ногоондоо байх ба ихэнхи хоолонд төрөл бүрийн хольц, жишээлбэл ганжан, ногоон сонгино, давс, хар перц, улаан перец заавал ордог
☞ КимчиКимчи нь исэлдлэг шинжтэй, Солонгосын өвөрмөц хоолны нэг бөгөөд хоолны ширээн дээр өдөр бүр тавигдана. Байцааг давстай усанд хийж давслан, төрөл бүрийн хольц(хар перец, улаан перец, сармис, цагаан гаа, ногоон сонгино, цагаан манжин зэрэг) хийж холин, хоолны болц, хадгалалтыг хэвээр байлгахын тулд бага температурт исэлдүүлж болгодог. Амттай кимчи нь тодорхой температурт хадгалж байж тодорхой хэмжээгээр исэлдэж амт гаргах ба ухаант өвөг дээдэс маань улирал, газар нутгийн онцлогт тохируулсан хадгалах аргыг боловсруулж, амттай кимчи хийх арга бий болгожээ. Кимчи нь олон талаар биед сайн. Кимчи болох явцдаа олон янзын нянгын эсрэг элемэнтийг бүрдүүлэх ба кимчины үндсэн материал болсон байцаанд их хэмжээний целлюлоз агуулсан байдаг учраас өтгөн хатахаас урьдчилан сэргийлнэ. Түүнчлэн кимчи болж, бүрэлдэх явцад найрлаганд нь сүүний хүчлийн нян ихээр хуримтлагдах тул тарагны адил ходоодон дахь муу нян өсөх процессыг зогсоодог. Мөн таргалах, даралт өндөрсөх, чихрийн шижин, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй.
Өдөр тутмын иддэг хоолонд агшаасан будаа, шөл, кимчи, жан зэрэг ширээн дээр заавал засч тавих ба банчаны тооноос хамаарч 3, 5, 7, 9 төрлийн банчан байх ба хааны ордонд 12төрлийн банчан бэлтгэж тавьдаг байжээ. Банчаны тоо өссөн ч хоолны материалын төрөл, хоол хийх арга давтагддаггүй онцлогтой. Хоолны ширээ засахдаа агшаасан будаа болон шөлийг эхний агнээнд тавих ба шөлийг будааны баруун талд тавих ба ард нь банчан, тэдгээрийн голд жан тавьна. Түүнчлэн халуун шөл болон махыг баруун талд, хүйтэн хоол болон ногоогоор хийсэн хоолыг зүүн талд тавьна. Халбага савхийг баруун талд тавих ба халбагыг савхны өмнө нь тавьна.
☞ Хооллох заншилМанай өвөг дээдсүүд хооллох заншлыг их чухалчилж ирсэн. Хоол идэхдээ хамгийн ахмад хүн халбага савх барьж эхэлсний дараагаар бусад ахмадууд болон хүүхдүүд нь хоолоо идэж эхэлнэ. Хооллохдоо аман дахь хоолоо бусдад харагдуулахгүйгээр чимээгүй тайван хооллох ба савх халбагыг нэгэн зэрэг барьдаггүй. Хоолны сав, аягыг ширээн дээрээс өргөдөггүй, байранд нь байлгаж савх халбагаа хүргэж иднэ. Хоолож дуусаад ахмад хүн эхэлж боссоны дараагаар босдог заншилтай.
Тусгай хоол
Солонгосчууд улирлаа даган тусгай хоол хийж иддэг заншилтай ард түмэн бөгөөд голдуу тухайн улиралд гардаг ногоогоор хамгийн амттай бөгөөд тэжээл ихтэй хоол хийж идэх ба үүгээр солонгос хоолны соёлд шингэсэн солонгосчуудын ухааныг тандан мэдэж болно. Самгетан буюу тахианы махтай шөл нь тахианы гэдэс дотрыг авч оронд нь будаа, хүн орхоодой, сармис, чавга зэргийг хийж, хоолны саванд ус хийж, сайн буцалгаж чанах ба халууны улиралд их иддэг хоол юм. Тахианы мах болон хүн орхоодой нь хоорондоо сайн зохицдог тул хөлс их гаргаж ядрах халууны улиралд идэхэд хүч тамир сэргэдэг. Пульгуги нь өөхгүй үхрийн махаар хийх ба амттай, зөөлөн, халуун ногоотой биш тул хүүхдүүд ч дуртай байдаг. Ганжанд нүдсэн сармис, ногоон сонгино, цагаан гааны шүүс, хар перец зэрэг хийж сайн холиод 30 орчим байлгаж байгаад (түүнээс дээш удаавал амт нь гардаг) хоол идэх үедээ зөөлөн галаар шарж болгож иднэ. Нэнмён нь солонгосын өвөрмөц хоолны нэг бөгөөд Жусоны үеэс эхлэн иддэг байсан түүхтэй. Гуриланд крахмал хийж зууран гоймон хийж чанаад том аяганд гаргаж тавин, хуурсан үхрийн мах, урт нарийн хэрчсэн өргөст хэмх, лийр, чанасан өндөг зэргийг дээр нь асгана. Үхрийн мах, тахиан мах, гургуулийн мах чанасан шөлийг авч хөргөөд гоймон дээр хийх ба уксус, гичтэй хольж иддэг. Ийм нэнмёнийг Пёнян нэнмён гэж нэрлэдэг. Түүнчлэн хойд Солонгосын Хамгён аймгийн нутгаас гаралтай Хамхын нэнмён нь тэр нутагт хамгийн их ургуулдаг төмсны крахмалаар хийдэг ба далайн загастай хамт улаан перецэнд хольж иддэг.
Цай
Цайг эртнээс Солонгосчууд дуртайяа хэрэглэж ирсэн. Гурван улсын түүхээс үзвэл цай Шиллагийн СонДог хатны үед нэвтэрсэн гэх ба Курё улсын үед цайг өргөнөөр хэрэглэж байжээ. Жусоны сүүл үед Жон Яг Юун, Ким Жон Хи, Чу И Сон Са нар цайны соёлыг улам хөгжүүлжээ. Цайны модны навчийг хавар эрт түүн авч хатаагаад боловсруулж, усанд дэвтээх юм уу цайны нунтагийг усанд хийж уудаг. Голдуу 60-70 градусын халуун усанд 3 удаа дэвтээж уух ба эхлээд “үнэр” дараа нь “амт”, гурав дахид нь “эм” болгож уудаг. Цай нь амт зөөлөн, үнэр анхилуун байх ёстой. Цайны 5 баясгалан гэж байх ба энэ нь цайны ус буцлах чимээ, цай аягалах дулаан мэдрэмж, үнэр болон амтыг нийлүүлэн хэлсэн үг юм. Цай ухаан санааг саруул байлгаж, санах ойг улам сайжруулах төдийгүй өмөн үүгээс урьдчилан сэргийлж, хор тайлах, биен дэх холестеролын хэмжээг бууруулах зэрэг үйлчилгээтэй. Сүүлийн үед цай сонирхогчдын нийгэмлэг, бүлгүүд ихээр үүсч, солонгосын цайны соёлыг үргэлжлүүлэн хөгжүүлж байна.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674331/67a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
10 түүх Levi`s 2010-01-19 4579
9 Олон нийтийн соёл Levi`s 2010-01-19 4860
8 Солонгосын бие хамгаалах урлаг Levi`s 2010-01-19 3194
7 Солонгосын урлаг Levi`s 2010-01-19 5930
6 Солонгосын баяр ёслол Levi`s 2010-01-19 4158
5 Солонгосын орон сууц Levi`s 2010-01-19 4144
» Солонгосын хоол Levi`s 2010-01-19 5302
3 Солонгосын хувцас Levi`s 2010-01-19 4942
2 Солонгос соёлын урсгал Levi`s 2010-01-19 4612
1 Гэр бүлийн соёл Levi`s 2009-12-28 4756
배너신청
자생병원

배너신청