Бичлэгийн тоо 10

Солонгосын орон сууц

Уншсан 4144 vote 0 2010.01.19 12:34:50
Солонгосын орон сууц
Солонгосын уламжлалт эртний аргаар барьсан байшинг Хануг гэж нэрлэдэг. Солонгосын эртний байшингийн хэлбэр, бүтэц нь байгальтай зохицсон. Байгалийн материалыг тэр чигээр нь барилгын материал болгон хэрэглэдэг байжээ. Голдуу чулуу, мод, шавар зэргийг барилгын материал болгож хэрэглэж байсан ба хаалга, цонхонд цаас нааж улам үзэсгэлэнтэй болгодог. Дээврийг шавар шатааж, тодорхой хэлбэр гарган хийсэн гива юм уу эсвэл сүрлээр хучиж хийдэг байв. Ийнхүү шавар дээвэр болон сүрлэн дээвэртэй солонгос эртний орон сууцанд байгальтайгаа зохицон амьдарч ирсэн өвөг дээдсийн маань амьдралын ухааныг мэдэрч болно. Гива дээвэртэй байрны хашаа барихдаа эхлээд шавар шороогоор барьж дугуйлсны дараа түүн дээр бөөрөнхий гивагаар хучиж, сүрлэн дээвэртэй байшингийн хашааг бут, бусад модоор барьдаг байв. Хоёр тийшээ гүйж онгойдог өрөөний хаалгыг цаасаар нааж, агаар салхи нар сайн нэвтрэхээр хийсэн ба шал нь доороосоо халахаар зориулалттай хийсэн. Өрөөний пийшэнг голдуу гал тогооны өрөөнд байрлуулах ба гал тогооны өрөөний хажууд хамгийн том өрөөгөө барьдаг байлаа. Ханыг шавраар хийдэг байсан ба шавар нь хүйтэнд хамгийн тэсвэртэй, халуунд өрөөг сэрүүцүүлдэг байна. Түүнчлэн Ханугт цэцэрлэг байх ба голдуу байгалийн тогтоцыг хэвээр нь гаргаж илэрхийлэх хэлбэрээр зохион байгуулагдсан. Дээдсийнхэн цэцэрлэгээ байгальтайгаа зохицуулан улам сайхан тохижуулдаг байв. Энгийн харцынхан хоёр талдаа өргөн талбайтай ба байшингийн хойд наран талдаа кимчи болон ногоо даршлах ваарнуудыг өрж байрлуулж, ойр хавиар нь, түүнчлэн гэрийн хоёр талын өргөн талбайд цэцэг тарьж арчилдаг байв.
☞ Жусоны үеийн дээдсийн орон сууцОрон сууц нь амьдрах өрөө, зочны өрөө, илүү өрөө, зарц нарын өрөө зэргээс тогтох ба эдгээрийг амьдрах гол өрөө, өвөг дээдсийн сүнсийг залсан өрөө хэмээн 2хэсэгт хувааж болно. Кунзийн сургаалын нөлөөгөөр гол амьдрах өрөө нь эмэгтэйчүүд голлон ашиглаж, зочны өрөө хавийн өрөөг эрэгтэйчүүд эзэгнэж, эр эмийн эзэгнэх орон зай эрс зааглагдсан байдаг байв.
Орчин үеийн орон сууцны соёл

Дан орон сууц
Нэг өрх айлд зориулан гэрийн буурь дээр барьдаг хэлбэрийн байшин юм. Харьцангуй гэр бүлийн тусгаар тогтносон шинж чанарыг сайтар хамгаалсан байдаг бөгөөд хувийн сонирхолд нийцүүлэн амьдрах төлөвлөгөөг гаргаж болох сайн талтай. Төв хаалга болон гадаах цэцэрлэг нь тус тусын буурин дээр баригддаг бөгөөд, байшингийн хувьд бусад айлын байшинтай тодорхой зайтай барьдаг байна.


Нийтийн орон сууц

Дан орон сууцын нэгэн адил эзэмшилт газар дээр баригддаг бөгөөд тухайн айлын нэгээс дээш хана хөршийнхөө ханатай нийлсэн байдаг. Ихэвчлэн 3 давхар баригддаг бөгөөд, нарийн яривал айл өрх болгон тусгай зориулалтын талбай эзэмшихийг хэлж байгаа бөгөөд үүгээрээ орон сууцнаас ялгаатай.

Орон сууц
Газрын хувьд айл өрх бүрт оноосон тусгай газар байхгүй зөвхөн тухайн өрхөд зориулан баригдсан орон зайнаас бусад бүхзүйлийг нийтээр эзэмших эрхтэй байдаг. Бүлэг хамт олноороо амьдардаг учраас нэгж сууцны барилгын үнэ хямд, мөн барих хугацаа богино байдаг. Халаалт, эрүүл ахуйн тохижилт зэрэг нийтийн эзэмшлийн үйлчилгээ тоног төхөөрөмж зэргийг дээд зэргээр хангасан байдаг ба хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг нээлттэй орон зайг нийтээр ашиглаж болохоор тохижуулсан байдаг. Бүх тоног төхөөрөмж орон зайг нийтээр хариуцах ёстой бөгөөд амьдрах тав тухтай байдал нь юу юунаас илүү сайн талтай юм. Харин төлөвлөгөөнд нийцээгүй бол айл өрх болгоны тусгаар тогтнох шинж байдал алдагдаж оршин суугчид бүхэлдээ нэг хэвийн амьдралын мэдэл дор хүмүүнлэг бус орчин үүсэх магадлалтай.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674336/8b1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
10 түүх Levi`s 2010-01-19 4579
9 Олон нийтийн соёл Levi`s 2010-01-19 4860
8 Солонгосын бие хамгаалах урлаг Levi`s 2010-01-19 3194
7 Солонгосын урлаг Levi`s 2010-01-19 5930
6 Солонгосын баяр ёслол Levi`s 2010-01-19 4158
» Солонгосын орон сууц Levi`s 2010-01-19 4144
4 Солонгосын хоол Levi`s 2010-01-19 5302
3 Солонгосын хувцас Levi`s 2010-01-19 4942
2 Солонгос соёлын урсгал Levi`s 2010-01-19 4612
1 Гэр бүлийн соёл Levi`s 2009-12-28 4756
배너신청
자생병원

배너신청