Бичлэгийн тоо 10

Солонгосын урлаг

Уншсан 5930 vote 0 2010.01.19 12:35:53

Солонгосын урлаг
хөгжим бүжиг
Солонгосын уламжлалт хөгжим бүжгийг гүгаг гэдэг. Эртний түүхтэй манай үндэстнүүд эртнээс дуу бүжгэнд дуртай байсан тул дуу хөгжмийн түүх ч урт. Хөгжим бүжиг нь анх олон хүмүүс цугларч, хангай дэлхийдээ өргөл тахилга үйлддэг уламжлалаас гаралтай ажээ. Гурван улсын үеэс эхлэн гадаадтай соёлын хамтын ажиллагаагаа өрнөснөөр дуу хөгжим улам хөгжих болжээ. Түүнээс хойш олон үеийг дамжин, соёлын харилцаа өргөжихийн хэрээр улам хөгжсөөр 1951онд улсын үндэсний хөгжим бүжгийн ордон байгуулагдаж, мэргэжилтнүүд бэлтгэх зэргээр үндэсний дуу бүжгээ хадгалан, хөгжүүлэх үйл ажиллагаа өрнөж эхэллээ. Сүүлийн үед Солонгосын дуу хөгжмийг хүндэтгэн хайрлах ард түмний сэтгэлгээ гүнзгийрч, солонгос соёлоо уламжлуулах, хадгалах, хөгжүүлэх талаар олон үйл ажиллагаа явуулж байна.
Пансури
Пансури нь ардын соёлын хөгжлийн хамт Жусоны сүүл үед улам хөгжсөн урлагийн төрөл бөгөөд 19зууны сүүлээр Шин Жэ Ху гэгч хүн эмхэлж цэгцлэн нэг мөр болгосон байна. Олон хүмүүс харилцан дүрийг хуваан авч, жүжиглэн дуулах хэлбэр ч гарч ирж байна. Пансури нь нэг хүн бөмбөрийн цохилтод тааруулан урт яриаг дуу болгон дуулдаг жүжиг дууг хослуулсан төрөл юм. Дуулж байгаа хүн гартаа дэвүүр барьж, эр эмгүй Ханбуг өмсч дуулна. Дууны агуулга нь голдуу ард түмний бодит төрхийг илэрхийлсэн байх ба дуунд дандаа энгийн ард гардаг бөгөөд тэдний сэтгэлийн хөөрөл, хүн шинжийг үгэндээ илтгэж дуулдаг. Пансури нь 1дуу нь12хэсгээс хэсгээс тогтох ба түүний дотроос Чүнхян, Шимчон, Хынбү, Сүгүн, Жогбёг зэрэг 5 дуу уламжлагдан өргөн дуулагдаж байна.
Ардын дуу
Ардын дуу нь Солонгосын ард түмний аж амьдрал, ахуй уламжлал, ухаан санаа, сэтгэлийн хөдөлгөөнийг шингээсэн байх ба энгийн ардын дундаас үүсч хөгжин тархсан үндэсний өвөрмөц урлаг юм. Хэзээ хаана хэн зохиосон нь тодорхой биш, ард түмний амнаас ам дамжин дуулагдаж ирсэн ардын дууг хүн болгон чөлөөтэй дуулдаг. Ардын дуу нь урсах мэт зөөлөн хэлэгдэх үг болон хөнгөн аяс хоорондоо зохицож, улам сонсголонтой яруу аялгуу болдог. Ариран нь солонгос ардын дууг төлөөлөх дууны нэг билээ.
Пүнмүл
Пүнмүл нь Солонгосчуудын сэтгэлийг хамгийн сайн илэрхийлэх бүжиг бөгөөд солонгос ардын бүжгийн дундаас хамгийн урт түүхтэй. Ажлын алжаалаа тайлж, хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлэх, тариачдын сэтгэлийг нэгэн үзүүрт нэгтгэж, түүнчлэн тухайн жил ургац сайн гарахыг хангай дэлхийгээсээ хүсч гуйх баяр ёслолын үйл ажиллагаанаас эхлэлтэй ажээ. Солонгост эрт дээр үеэс газар тариалан эрхлэхийг аж амьдралын үндэс хэмээн ойлгож, газар тариаланг маш их чухалчилдаг тул нутаг бүрд энэ нь өөрийн өвөрмөц онцлогтой. Пүнмүл нь хүмүүсийн сэтгэлийг хөгжөөж, нэгтгэж нэг болгодог хүчтэй. Тариачдын нааддаг байсан энэхүү бүжиг нь цаг үе улирах тусам үндэсний урлаг болон хөгжиж, үндэсний бүжгийн гол цөм болжээ. 1978 онд Ким Дог Сү самүл нури хамтлагийнхан Пүнмүлийг куэнгари, жин, жангү, бөмбөр зэрэг 4 төрлийн самүл хөгжмийн хамт шинэ хэлбэрээр солин гаргаж ирсэнээс хойш самүл нури олонд түгж эхэлсэн. Пүнмүл нь босоогоор зогсож нааддаг, самүлнури нь суугаараа тоглодог. Самүл нь тус тусдаа байгалийн дуу чимээг илэрхийлэх ба куэнгари нь тэнгэр дуугарах, цахилгаан цахихыг, жин нь салхийг, жангү нь бороог, бөмбөр нь үүлийг илэрхийлнэ.
багт бүжиг
Шиллагийн үеэс үүсэлтэй багт бүжиг нь баг зүүж бүжиглэдэг бүжиг ба үг ч хэлдэг, дуу ч дуулдаг нэгэн төрлийн жүжгийн хэлбэрийн урлаг юм. Анх мэргэлэх үйл явцаас үүссэн ба сүүлдээ тоглолтын хэлбэр рүү хөгжжээ. Багт бүжигт муу зүйлийг зайлуулж, хишиг буянг гуйх сэтгэлээр бүжиглэдэг “чөтгөр зайлуулах багт бүжиг” болон тосгоны ардууд нийтээрээ бүжиглэдэг “тосгоны багт бүжиг”, түүнчлэн хэрэн хэсүүчлэгдийн бүжиглэдэг “мэргэжлийн багт бүжиг” зэрэг бий. Багт бүжиг нь ардууд өөрсдийн сэтгэлийн зовлон гунигаа тайлахын тулд бүжиглэдэг бүжиг бөгөөд голдуу билгийн эхэн сарын арван таван болон 4, 5сарын эхээр, 8сард ургацын баяраар, түүнчлэн улсын бусад баяр наадмын үеэр бүжиглэдэг байлаа. Башт бүжигт Канынгийн Кванну багт бүжиг, Хавэ тосгоны бөө бөөлөх багт бүжиг, Сунпа тосгоны Сандэнури, Тунёны Угуандэ, Каннён, Үнюүлын багт бүжиг зэрэг бий.
Уламжлалт урлал
Солонгост зураг хүрэл зэвсгийн үед зурсан гэж тооцогдож байгаа хадны сүг зургаас анх үүсэлтэй гэж үздэг ч Гурван улсын үеэс жинхэнэ зургийн урлал хөгжиж эхэлсэн гэж үздэг. Гурван улсын Кугүрёгийн булшны хананы зурганд Кугүрё хүний сэргэлэн цовоо төрх, амьдралын хэв маягийг мэдэж болохуйц ан хийж байгаа зураг, ахуйн зураг, дайтаж байгаа зураг зэрэг зураг бий. Пэгжэд агуу бөгөөд нарийн урлал хөгжжээ. Түүнчлэн Шиллагийн үеийн Чонмачун булшны нисдэг морины зураг нь Шиллагийн үеийн урлал хэр зэрэг хөгжсөнийг илтгэнэ. Энэ мэт Кугүрё, Пэгжэ, Шилла Гурван улсын урлал нь хоорондоо харилцан зохицож, Солонгосын соёлын хөгжлийн суурийг бүрдүүлжээ. Уламжлалт зураг нь усан будгаар зурдаг барууны зургаас өөр, бэхээр олон өнгө гарган цаас болон торгон дээр зурдаг. Зураг зурах аргыг голдуу бэхээр зураас зурж, зай гарган зурах Сүмүг зураг, Сүмүг зурган дээр бага зэргийн өнгө гарган зурах Сүмүг дамчэхуа, бийрний зураасан дээр тод өнгө гарган зурах Чэсэгхуа гэж ангилж болно. Уламжлалт зурганд дараах төрлүүд бий.
- байгалийн зурагУул ус, гол мөрөн, далай тэнгис зэрэг байгалийн зураг
- хөрөг зурагхүний зураг сайхан хүүхний зураг зэрэг хүнийг зурсан зураг
- тэмдэглэлт зурагтүүхийн үйл явдал, түүхэнд гавьяа бүтээсэн хүн зэргийг бодит үнэнээр нь зурсан зураг
- цэцэг, шувууны зурагцэцэг, шувууг зурсан зураг
- эрдэмтдийн зурагэрдэмтэн, бичгийн хүн зэрэг дээдсийн хүрээнийхнийг сонирхож зурсан зураг
- загасны зурагзагас, хавч зэрэг далайд амьдардаг загаснуудыг зурсан зураг
- зан заншлын зурагхүмүүсийн амьдралын төрх, хэв маягийг зурсан зураг
- иргэний зурагнийгмийн бодит амьдралыг тэр хэвээр нь тусгасан мэргэжлийн бус нэргүй зураачдын зурсан зураг
Шавар урлал

Энэ нь шороог ямар нэгэн хэлбэрт оруулан, галд шарах урлал бөгөөд Солонгосчууд шинэ чулуун зэвсгийн үе (7-8мянган жилийн өмнө)ээс шавар сав хийж эхэлсэн. Шиллагийн сүүл үед Хятадтай худалдаагаа хөгжүүлж, хөх ваар хийх урлалыг нэвтрүүлжээ. Курёгийн үед Солонгосын өвөрмөц онцлогийг тусгасан өнгөгүй ваар хийх урлал хөгжиж, түүний ур хийцийг дэлхийд гайхуулсан ч Курёгийн сүүл үеэс аажмаар устаж алга болжээ. Жусоны эхэн үед Бүнчонсаги хэмээх энгийн бөгөөд чамин ваар хийгдсэн ба түүний дараагаар хөх өнгийн болон өнгөгүй ваар алдаршиж байлаа. Солонгосын ваар нь сайн шороогоор хийгддэг тул чанар нь бат бөхөөс гадна эрүүл мэндэд ач тустай нь түүний гол онцлог юм. Шавар урлалд шавар сав, хөх ваар, бүнчонсаги, цагаан ваар зэрэг орно.


http://www.studykorea.go.kr/ aas

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674348/745/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
10 түүх Levi`s 2010-01-19 4579
9 Олон нийтийн соёл Levi`s 2010-01-19 4860
8 Солонгосын бие хамгаалах урлаг Levi`s 2010-01-19 3194
» Солонгосын урлаг Levi`s 2010-01-19 5930
6 Солонгосын баяр ёслол Levi`s 2010-01-19 4158
5 Солонгосын орон сууц Levi`s 2010-01-19 4144
4 Солонгосын хоол Levi`s 2010-01-19 5302
3 Солонгосын хувцас Levi`s 2010-01-19 4942
2 Солонгос соёлын урсгал Levi`s 2010-01-19 4612
1 Гэр бүлийн соёл Levi`s 2009-12-28 4756
배너신청
자생병원

배너신청