Охин минь төөрчихөө юу?

Ойн гүнд хүйтэн, харанхуй байна уу?

Зүүднээсээ сэрвэл л энэ бүхэн дуусна гэж бодно уу?

Зөвхөн энд л үнэн оршдог гэсэн ч итгэхгүй юу?

Даарч дагжихаас аргагүй тийм хүйтэн үнэн байгааг

Даан ч би батлахаасаа айж байна.

Үсний чинь угт байх зөөлөн үнэр

Өнөөдөртөө бүхнийг хуучнаар нь орхихыг сануулаад байна.

Навчсын дор чиний гэрэлтэн байгаа нь л

Намайг сайхан сэтгэлтэн болгож байна.

Дэргэдээ урьж, жимсний жигнэмэгээр дайлмаар байвч

Дэндүү ойрд "үнэн" үзэмжгүйг мэднэ ээ.

Охин минь төөрчихөө юу?

Ойн захад огт өөр үнэн бий шүү.