Хөх монголынхоо хацар гоо бүсгүйчүүд элбэрэлт ээжүүддээ Олон Улсын эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдийн мэндийг дэвшүүлье.Алсыг харж өгсөх алхам тутамдаа бидний эх орон улам л өнгө нэмж,хөгжихийн зэрэгцээ тоймгүй олон баяр тэмдэглэж,томчууд ихэс дээдэсээ сайлж муулж суух шалтаг ихтэй болжээ.Энэ олон шалтгаануудын нэг бол бидний хэлж дадсанаар Март 8.Сүүлийн хэдэн жил энэ баярыг эмэгтэйчүүдээсээ илүүгээр эрчүүд хүсэн хүлээх явдал их болсон гэхэд буруудахгүй л боловуу.Яагаад  гэдэг шалтгаан тун энгийн.Хайрлаж явдаг,харж явдаг,нууж явдаг,нөхцөж явдаг,хүлээж явдаг,хүсэж явдаг,хөөцөлдөж  явдаг бүсгүйгээ дайлах хүндлэх бэлэглэх нэрийн доор дамаа нь бас өөрийгөө баярлуулаад авдаг нь ил тул эрчүүд маань энэ баярт тун дуртай.Хэтрүүлээд жижигхээн хэрэг мандаалаа ч гэсэн өмгөөлөгч нь бүсгүйчүүд маань өөрсдөө болж орхино.За яахавдээ чамайгаа л баярлуулсан биздээ гэхэд л,угаасаа уяхан хөөрхөн тэд маань уучлалыг үйлдэнэ.Нэг иймэрхүү зураглал жил бур л харагдана.Бутэн жилд ганц л  удаа ирдэг Март 8 ны өдөр л эрчүүд бид эхнэртэй,эмэгтэйчүүдтэй гэдэгээ мэддэг нь харамсалтай.Энэ тэмдэглэлт өдрийн жинхэнэ нэр нь Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдөр гээд дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрсөн байдаг.Түүхийн шар хуудасыг хойш нь хэд эргүүлээд харвал,Клари Цеткин гэдэг нэгэн бүсгүйн өрнүүлсэн үйл явдалаас болж дэлхийн хүмүүний нийгэмийн өөрчлөлтөнд бүсгүй хүний оролцоог ижил тэгш байлгах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүргэсэн тухай олж мэдэж болно.Энэ түүх  эрчүүд бидэнд нэг зүйлийг тов тодорхой зааж өгдөг.3 сарын8 ны өдөр.Энэ л өдөр хамаг сайнаараа хайрлах биш Бүх өдөр хайрла гэж.Эрчүүд бидэнтэй ижил тэгш эрхтэй,үүрэг хариуцлагатай,илүү өгөөмөр байдагыг нь бодолцож,жилийн 365 хоногын турш биш гэхэд үе үехэн сэтгэлийг нь сэргээж,урамшуулж,хайрлаж,үерхэж байсан шигээ сэтгэлээ шингээсэн бэлэг өгч,романтик харилцаагаа алдаагүй гэдэгээ хааяа ч гэлээ харуулж байвал яасан юм бэ? Эхчүүд эмэгтэйчүүд маань ганц л өдөр баярлаж бусад өдөр нь гэртээ сууж,ажилдаа дарагдаж,архийг зухэж,хүүхэд төрүүлэн гэртээ сууж байгаадаа <энэ үед зарим овилоггүй нөхөрүүд эхнэртээ төвөг удаж хэрүүл үүсэгдэг.жишээ нь,өдөржин гэртээ ажилгуй сууж байж орой ирхэд ядаж ганц аяга хоол хийхээ яадаг байнаа.нялх хүүхэдэд анхаарал халамж илүү их хэрэгтэй гэдэгийг мэддэг л баймаар юм.Хөөрхий эхэнр нь өдөр бүр хоолгүй угтаагүй л дээ.>>бухимдаад байж байх ёстой биш шүү дээ.Амьдралын ачааг эрчүүд ба эмэгтэйчүүд бид адил тэнцүү л үүрч яваа.Учир ийм болхоор эрчүүдээ бугдээрээ эхнэрүүдээ эмэгтэйчүүдээ бүсгүйчүүдээөдөр бүр баярлуулж амьдарцгаая.Хараалын үгээр бүү хэл,хийсэн хоолыг нь гололгүйгээр амтархан ид.Хэзээ ч бүү гар хүр.Аймаар их уур чинь хүрч тэсэрч дэлбэрмээр байсан ч гэлээ,анх та түүнд яаж дурлаж байсанаа сана.Орчлонг эргүүлвэл ч эргүүлмээр тийм их хайр хүч танд байсан биш гэжүү? Ингээд бодхоор энгийн амархан ч юм шиг санагдах юм.Гэхдээ л таны бас миний хайр хуучирсан  байнам.Үерхэж байхдаа бараг өдөр бүр өгдөг өнөөх бэлэгүүд хаачив? Хэлдэг байсан сайхан үгс ховордсоор л.Анхны хүүхдээ төрсөний дараа шөнө бүр хамтдаа сэрж хуурайлдаг байсан сэргэг соргог нойр хаачив.Ажилдаа өглөө явахдаа нялх биетэй гэргийдээ зориулан бэлдээд үлдээдэг байсан хоолний бэлдэц хаачив? Ажилаа тараад гэрлүүгээ тараад гэрлүүгээ яаран яаран ирдэг байсан үнэт цаг минь хаачив?  Өнөөдөр би үүнийг бичиж суухдаа өөрийгөө зүхэж суунаа.Миний анхны бүх юм алга болсон байна одоо.Гэрлэсний өмнөх бас дараах романтик харилцаа,халамж хайр минь уур уцаараар солигдсон байна.Эхнэрүүд муухайдаа бишээ эсвэл уйдсандаа ч биш  бололтой.Анзаараад сайн харах юм бол, аливаад ханддаг бидний ХАНДЛАГА ,амьдралыг минь,аз жаргалыг минь хүссэн эс бөгөөд хүсээгүй зүгрүү хөтөлдөг юм байна.Шинэ зүрхээр өглөө бүрийг угтаж,шинэ хандлагаар өдөр бүр хандаж,шинэ хайраар өдөр бүр хайрлахгуй юм бол хамаг сайхан бүхэн минь ард үлддэгийг олж мэдлээ.Эрчүүд минь ээ, бусгуйчүүдээ өдөр бүр шинэ хайраар,зуун жил одсон ч үл хуучирах шинэ хайраар хайрлацгаая.

Анхны хүүхдээ төрүүлсэн эхнэрээ төрөх тасагаас гаргаж авахдаа чимэгсэн машинаар угтаж,төрөх тасгын үүднээс гэрийнхээ үүд хүртлэх замын туршид энд тэнд зам дагуу, Ээж болсонд баяр хургэе,танай гэр бүлд аз гаргал хусье,би чамд хайртай,үнсье,би аав боллоо,гэртээ тавтай морил гэж ватом цаасан дээр томоор бичсэн бичигийг дүү нараараа бариулан,гэрийнхээ хаалгаар оронгуут нь ёслолын хувцастай гурван эмэгтэй гурван эрэгтэй  угтагч нар сарнай барьж унтлагийн өрөөний орон дээр алтан зүүлт тавиастай   угтаж байсан шигээ арав дахь хүүхдээ гаргасан ч бай хамаагүй тэрнээс илүүгээр сайханаар угтацгаая.Валинтений баяраар эхнэрүүдээ сюрприз барих гээд сансарийн гүүрний дээр дэлгүүрийн өнцөгт хар хүйтэнээр костюмтай гурван залуу гартаа нэг нэг улаан сарнайтай,хооронд нь мэдэгдэхгүйгээр нэг газар нэг цагт дуудсан эхнэрүүдээ хүлээж,хажуугаар өнгөрөх хүмүүс энэ юу болох гээд яагаад байна гэсэн байртай биднийг харж,юу болохийг хэлээн бөөгнөрөх,нэг цагт нэг газарт санамсаргүй тааралдсан эхнэрүүдийнхээ зүгрүү улаан сарнайгаа урдаа барьсан гурван нөхөр алхаж очоод тус тусын эхнэрүүддээ сарнайгаа өгч,уруул дээр нь үнсээд гараа өгч сугдалцаад,биднийг хүлээж байгаа <нэг ч архигүй,нөхөрүүдийн өөрсдөө гараа гаргаж бэлдсэн ширээ,бас нэгнийхээ гэрт> дараа нь бас хулээж буй кино театрийг зорин одход ард үлдсэн гайхширсан хүмүүс алга ташилтаар үдэж байсан шиг өдөр бүр сюрприз,үгүйдээ гэхэд өдөр бүр халуун дулаан \үгсээ хэлцгээе.Улаанбаатарынхаа хэт тансаг биш ч гэлээ хэмжээндээ тохирсон сайхан рэсторанд болзож,төгөлдөр хуурийн тансаг аялгуунд уяран суусан....тэр сайхан үдэшүүдээ арав хорь тавин жил өнгөрсөн ч хадгалж болзосоор л байцгаая.Үнэтэйдээ чухал бишээ,өөрийн гараараа уралсан.Хаалгаа нээхээр хөгжим дуугардаг,гэрэл асдаг,харин дотор нь хүүхэд минь унтаж байдаг мөрөөдөлийн  цаасан байшингаасаа илүү сайхан зүйлсийг шинэ жилээр,төрсөн өдөрөөр нь бэлгэлцгээе.Нийслэл хотд минь болзоонд очмоор ая тухтай цэвэр орчин ховор ч гэлээ,анд найз нөхөдүүдээ цуглуулан мөсөн талбай дээр очин унаж туссан ч гэлээ хөөр хөгжөөн болцгоож, гулгаж чаддаг нь чаддагүйдээ зааж өгдөг байсан шигээ гэр бүлүүдээрээ сайхан найзалцгаая.Усанд сэлэхээр бассеинд очоод найзаасаа чи усанд ямар вэ гэтэл,яг л чулуу ш дээ гэдэгийг сонсоод тоглож байндаа л гэж бодоод энд усний гун нь 5 метр шүү гэж хэлчихээд өөрөө түрүүлж шумбаад гараад иртэл өнөөх найз минь живж байлаа.Татаж гаргаад,би чамд 5 метр гэж хэлсэн биздээ гэхэд би чамд усанд чулуу гэдэгээ л харуулах гэсэн юм гээд,энэ үед эхнэрүүд маань ирээд бөөн инээдэм болж байсан шигээ үнэтэй цагаа  гэр бүлүүдийнхээ төлөө зориулцгаая.

Ийм сайхан цаг үе та бидэнд хэнд маань ч гэсэн байсан шүү байсан.Харин одоо эргээд нэг харцгаая.Одоо зогсооцгооё найзуудаа.Эхнэрүүдээ ээжүүдээ бүсгүйчүүдээ өдөр бүр баярлуулж тэднийхээ урам зоригийг нь бадрааж,Шинэ хайраар хайрлаж,Шинэ хандлагаар хандаж,Шинэ өдөрүүдийг угтацгаая аа.
sbuhuu12@yahoo.com