Намайг мөн чанараар минь таньж

Надаас хурмастад одох жимийг асуутугай

Би бол би юм

Бие цогцос минь салхи юм

Хий юм

Хурмаст хэрхэн орчлонгийн амьдралыг зүүдлэн нойрсдог тухай

Хэдэн цаг ч надаас асууж болно

Бие сэтгэлийг минь чимэглэх ногоон болоод саарал өд сөд

Баруун зүгийн салхинаа сэргэнэ.