Бичлэгийн тоо 5,522
Бид намар учирсан. Чамайг анх харсан мөчөө өнөөдөр, яг л саяхан мэт тодхон санаж байна. Би танайд ажиллах болсноор бид байнга тааралдах болсон. Өөртөө дэндүү ахадсан бодолтой би чамдаа өдөр ирэх тусам татагдан байлаа. Чи яг л соронзон мэт. Чи минь намайг л хүлээж байсныг би тэр үед мэдээгүй. Харин сэтгэл зүрх минь хэдийнэ чинийх болсон ч зүрхэлж хэлж чадалгүй зөндөө удсан. Чамайг гэсэн сэтгэлээ барьж ядахдаа бусдын өмнө би жүжиглээд л өнгөрдөг байлаа. Миний хайр орж ирээд гарлаа. Надтай сууна гээд л гараад явахад чинь араас чинь инээмсэглэн байж ярьдаг байсан ч дотроо уйлах нь холгүй чичигнэнэ . Хэзээ ч минийх болохгүй бол яана аа гэж бодохоор гүйж очоод хэлчихмээр санагддаг байсан ч чадаагүй. Чи бяцхан биед минь ахадсан, дэндүү сайхан мөрөөдөл байлаа.

dbb9f02971ed0044big.jpgГэтэл тэр нэгэн өдөр чамайг над дээр зүрхлэн орж ирээд чин сэтгэлийн үгээ хэлнэ чинээ зүүдлээ ч үгүй явсан. Айх гайхах зэрэгцэн асуусан зүйлд чинь самгардаад л. Над дээр хөтлөн орж ирсэн хайр бидний дунд гэрлийн хурдаар л нахиалсан. Хамтдаа ажлаа таран бусдын нүднээс нууцхан болзоно. Гараас чинь хөтлөнхөн, хөлөө эцтэл алхаад л, бид зугаалдаг болсон. Надаас насаар арав ах чамдаа би хайртай. Насыг минь гололгүй надад дурласан хонгорхон амрагаа би өхөөрдөн “Амур” гэж дуудна. Чи миний  зүрх сэтгэлд гийн орж ирсэн хайрын бурхан “Амур”. Нээрээ би сайхан гэх шиг нэр чинь хүртэл Амарсайхан. Яг л миний шунан дурлан шимтсэн тэр л хайр минь.

Бид бусдаас нууцлан харамласан хайраа дэлгэхээр шийдсэн. Найз нөхөд, гэрийхэн маань тийм ч амар хүлээн зөвшөөрөөгүй ээ, бидний хайрыг. Нас чинь гуч гарсан ч хорьтой намайг хүлээж авахад хадмуудад маань ч амаргүй л байсан биз дээ. Гэсэн хэдий ч бид өвөл сүй тавьсан. Намрын дунд сарыг тэсэн ядан хүлээн гэрлэсэн. Гэрлэх ёслолын ордонд хэвлийдээ аз жаргалаа тээн бид хуримласан. Анх удаа босгыг нь давсан тэр л сайхан ордонд ах дүүс, амраг садандаа амлан бид батлуулсан. Тэр жилийн өвлийн жаврыг  үргээн  үүрээр чамайг минь аав, намайг ээж болгон хүү минь мэндэлсэн. Бид болздог байхдаа амьдралаа төлөвлөчихсөн байлаа. Хүүтэй болохоороо бар шиг зоригтой, болд шиг хатуу байгаарай гээд Барсолд гэж нэр өгнө дөө хэмээн чи минь ярьсансан. Хүүгээ төрсний дараа харин чи нэр бодно гээд гэртээ харьсан ч удалгүй утсаар ярин догдлол дүүрэн “Барсболд маань бар цагт төржээ” гэсээр баяр хөөрт умбаад л. Дэндүү аз жаргалтай хором мөчүүд байжээ хонгор минь. Амьдралаа дээшлүүлэх гэж бид бусдын л адил тэмцэн итгэл, сэтгэлээ тээн би ой гарантай хүүгээ тэврээд үлдсэн. Чи дэнж хотойлгон эхэлсэн наадмын өглөө намайгаа, хүүгээ гэсээр алсыг зорин ниссэн. Амаргүй хоног өдрүүд ар араасаа хөврөн би цагийн зүү хүлээлтэд хүлэгдэн хоцорч билээ. Итгэл хайр минь энэ олон жилүүдэд алдраагүй. Бид бие биедээ тэмүүлэн эргэн учирсан. Хүүгээ дөрөв хүрдэг жил чи минь ирлээ. Дэндүү аз жаргалтай хүүгийн минь төрсөн өдөр, шинэ жилтэй золгон бид аз жаргалд умбан нисэх мэт нэг сарын хугацаа хийсэн одсон. Чи ахиад л нисэв. Би бүртийх ч үүлгүй өвлийн тэнгэрт алслан нисэх чамайг харсаар хүүгээ тэврээд хоцорсон. Ахиад л хүлээлт дүүрэн сар өдрүүд үргэлжилсээр. Гэвч бидний итгэл алдраагүй.

“Баяр хөөрт он жилүүдийн гинжин дээгүүр
Би чинийхээ гарыг атганхан гүйж явна
Хором бүхэн нь үнэтэй энэ л хоног өдрүүдийг
Холоос хоёр биенээ гэсээр туулж л явна
Хонгор минь би чамдаа очиж явна”
хэмээн чамдаа л зориулж шүлэг тэрлэнэ.
Намрын сүүл сарын нартай өдөр би чамдаа нулимстай нүдээр хүүгээ үнсэн ээждээ  үлдээгээд нисэн очсон. Хатаж амжаагүй нулимс минь ундран бид гурван жилийн дараа уулзсан. Үгээр ч хэлмээргүй сайхан байсан ч үлдэж хоцорсон үрээ бодон би чамаасаа нууж уйлсан нулимсаа дийлээгүй. Бид шийдвэр гаргасан, чи минь үлдэж би өхөөрдөн биднээс гуйсан үр дээрээ эргэн ирсэн. Харин хамтдаа байсан энэ нэг жил чамтайгаа өнгөрүүлсэн сүүлчийн хором байсныг би мэдээгүй. Би хүүдээ ирээд дөрвөн сарын хугацаа өнгөрч. Хүү маань шатрын аварга болж, чамдаа хэлэх гэж яаран залгасан ч чи утсаа аваагүй.  Чи утсаа ч авахгүй намайг зовоон нойргүй хонуулсан тав хоногийн дараа чамаас хэл ирсэн. Өвлийн жин хүйтэнд намайг аянга ниргэх шиг л болсон. Чамайг минь ахиж ирэхгүй алслан одсон гэхэд итгэж чадаагүй. Гэвч үнэн байсан. Чи явж, би үлдсэн. Хүлээлт ч үгүй, хүсэл мөрөөдөл минь нуран амьдрал минь хоосрох мэт би асгартлаа уйлсан. Чи минь алс хол найман жил амьдраад тэнгэрт хальсан.

Би тэр өдөр онгоцны буудал дээр чинийхээ чандрыг энгэртээ тэврэн мэгшсэн сэн. Итгэмээргүй амьдрал. Хуриманд минь танай авга “Амьдрал бол хатуу боорцог шүү” хэмээн хэлж байсан нь чихэнд минь сонстоно. Чи минь наддаа дэндүү богинохон гэрэлтэх наран байж дээ. Чамайг гэсэн хайраа би хэнд ч өгөхгүй. Чи миний хайрын бурхан “Амур” минь юм шүү. Өдөр ирэх тусам нүдэн дээр минь өсөх бидний хайраас дэлбээлсэн хөөрхөн үрээсээ би чиний гэсэн бүхнийг хардаг, мэдэрдэг. Бидний хайр хагацаагүй ээ. Хүү минь чиний үргэлжлэл. Алсаас биднийгээ л гэсээр байгаа амраг минь дээ. Би хүүгийнхээ  багана нь байх болно оо. Хойд нас гэж байдаг бол би чамдаа дахиад л дурлана. Яг бидний учирсан намрын тэр л өдөр учрана. Хүлээгээрэй намайгаа. Хонгорхон чи минь одоо ч гэсэн зүрхэнд минь бадамлах зул хайр минь юм шүү. Чамдаа би хайртай “Амур” минь.
 

profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Хариу
2011.06.15 16:08:18 (*.176.77.210)
МАРАЛГОО
profile

sevh bolon nuurnii tolbo menge arilgah super whiteing serum zarna ene ih sain yum bilee sonirhovol namuun08 messenger

[Level:0]chevon

2011.04.16 15:43:04
*.195.226.196

Цайруулж сэвхи гойд арилгах бүтээгдэхүүн set

Цайруулж сэвхи гойд арилгах бүтээгдэхүүн set
1. Гүн цэвэрлэгч хөөс : Энэхүү цэвэрлэгч хөөс маань арьсийг гүнээс нь цэвэрлэж өгөх учраас арьсны бохирдлыг сайтар арилгаж, арьсний өнгөн хэсгийг жигд болгож өгнө. 180ml / 35.0won

2. Арьс маань эрээн алаг болж өнгөлөг жигд байдлаа алддаг. Энэ нь гадны нөлөөнөөс мөн арьсний хувийн онцлогоос шалтгаалдаг.  Арьсандахь тэнцэрт байдлыг хадгалж, арьсний эд эсийг олон төрлийн гайхалтай найрлага агуулснаараа сэргээж өгдөг. 7ml*6 / 150.0won

3.Сэвхи толбо арилгагч стик : Арьсны нүх тагрлач бохирдол хуримтлуулсанаараа арьс өнгөлөг байдлаа алдах ба, мөн амьсгалж чадахгүйд хүрч  үрчдэг. Тиймээс энэхүү бүтээгдэхүүн маань жижиг бохирдсон юмуу сэрхижсэн тэр хэсэгт нь түрхэж хэрэглэнэ. 10ml / 55.0won

4. Найрлагандаа гайхалтай баялаг витамин агуулсанаараа арьсний эд эсийг сэргээж өнгөлөг байдалтай болгох юм. Ингэснээрээ нэгэнт тогтсон сэвхи, нүүрний алаг байдлыг арилгаж цэрэрлэн арьсийг цайруулах үйлчилгээтэй. 30ml / 100.0won  ytas 010-3387-9449
Дугаар
Гарчиг
Нэр
4847 Тохилог зуслан 3 айлийн газартай зарна 1
bumka_79
2011-03-14 1301
4846 Тохилог зуслан 3 айлийн газартай зарна 1
bumka_79
2011-03-13 1243
4845 iPhone 4 болон 3GS зарна 1
anouchka
2011-03-09 1801
4844 kkk file
daruuhan01
2011-03-08 1223
4843 SONIRHOOD UZEEREI 1
moogii99
2011-03-08 1757
4842 goy shulegnii tsugluulguud ohin nairahdaa heregleerei hehehehe 1
diller
2011-03-07 2566
4841 ohin mini................. 1
diller
2011-03-07 1617
4840 zugeer l 1
diller
2011-03-07 1529
4839 Өөрийгөө чам шиг байлгадаг би 1
diller
2011-03-07 1784
4838 chamaig hairlahgui ee zaluu nas 1
diller
2011-03-07 1778
4837 .shine ogloonii nar 1
diller
2011-03-07 1953
4836 та үүнд итгэ хүлээ тэвч зараа үз мөнгө олцгоое
dpro
2011-03-06 1405
4835 Sonirhood uz
moogii99
2011-03-05 1334
4834 erchuuddee zoriulaw
buhuu12
2011-03-05 1904
4833 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН
tsasaahai
2011-03-05 1459
4832 Ajild urij bna 1
moogii99
2011-03-04 1249
4831 ~HugJilTei BodLoGo~ file
hairiin muruudul
2011-03-03 2932
4830 iPhone 4 болон 3GS зарна 1
anouchka
2011-03-02 1181
4829 Gesgeel irehiin tsagt uldeh nuuree yaltai ch bilee. 1
buhuu12
2011-03-01 1381
4828 Bi zugeer l horvood urtei hun 3
buhuu12
2011-02-28 2287
4827 ХОСУУД 2
erikardo
2011-02-28 1762
4826 jjjjll-d file
erikardo
2011-02-27 1105
4825 яагаад хуурдаг юум бэ? 1
Латинос
2011-02-26 1455
4824 Сүнс - Цаг нь болоогүй хайр
Латинос
2011-02-26 1893
4823 kanad ulsad uildverlesen beleg erhten tomruuldag em zarna canad_em@yahoo.com
canad_em
2011-02-25 2034
4822 busguid
monh-monk
2011-02-22 1595
4821 БҮСГҮЙЧҮҮД 1
bayarmaa_korea
2011-02-22 2892
4820 Хилийн чандад байсан монголчууд даа
monh-monk
2011-02-21 1599
4819 ***____Ontsgoi_____*** 2 file
minii sahius
2011-02-21 1813
4818 Эжий аав минь 4 file
saikhan
2011-02-21 1880
4817 ~~~***Бүсгүй та***~~~ 1 file
hairiin muruudul
2011-02-20 2062
4816 ~~~hairdaa~~~ 1
ganaa shvvder
2011-02-20 2124
4815 ~~~Uugan bol hairtai~~~ 1
ganaa shvvder
2011-02-20 1735
4814 ~~~onlineMgL~~~ 1
ganaa shvvder
2011-02-20 1268
4813 ~~~Itgel min aldarj bh shig bnda~~~ 1
ganaa shvvder
2011-02-20 1701
4812 buh turliin banknii batalgaa gargana 010-6328-0219 1
taviur
2011-02-18 1194
4811 Bi yawlaa 4
buhuu12
2011-02-18 2456
4810 ~Бүсгүй хүнтэй учир дэлхий бүтэн байдаг~ Бүсгүйчүүддээ зориулав
МАРАЛГОО
2011-02-17 4263
Зүрхэнд бадамлах зул хайр минь 1
МАРАЛГОО
2011-02-17 2095
4808 SAMUSHILIIN URUU TUREESLUULNE 1
eegi 2008
2011-02-15 1351
4807 Р.Чойном - Зарим заримдагуудад зориулсан шүлэг 1
Латинос
2011-02-14 2902
4806 Шүлэг болон цааснаа бууна 1
Латинос
2011-02-14 1570
4805 Учраад л өнгөрөх бүсгүйд сэтгэл минь хоногшино 1
Латинос
2011-02-14 1735
4804 Миний ээж 1
boroohoi
2011-02-13 3857
4803 Бүхнийг дуусшая 1
Латинос
2011-02-12 1410
배너신청
자생병원

배너신청