chinii12.jpg 

Алгуурхан өнгөрөх амьдралыг

Аядуу зөөлнөөр бүүвэйлж

Ахархан замбуу тивийн наранг

Алгандаа сийлсэн бурхан

Арга ухаан хоёрыг

Амьдралд урамшуулсан гэгээ

Атга зүрхний дэлбээ бүрийд

Аз жаргал хайрласан шидтэн

Сөгдөх мөргөх хоёрын ачлалыг

Сарнай мэхийм төгөлдөр зааж

Сайхан бүхний ерөөл айдлсан

Сэвлэг дөлгөөн тэнгэрийн дагина

Алдаа оноог дэнслэх гэж

Амьдралд бид хөл алддаг юмаа

Аргадаж түүнийг энхрийлэх гэж

Ариун бүхнийг тэд бүтээдэг юмаа

Зүрх догдлом сайхан бүхнийг

Зон совингоороо мэдэрдэг юм

Зовлонд сөгдөх хатуу бэрхийг

Зөөлөн нулимсаараа тэвтээдэг юмаа

profile