Шинэ өглөөний нар аа

Чамд хэлэх хуучин хөгжимтэй                 Хуучин тоглоочийн түүх байна

Чи түүний аялагч хуруунуудыг таниж байна уу

Өчигдөрхөн чамайг урьдын адил           Үүрд юм шиг бүүвэйлж

Өнгө өнгийн аялгуу эгшиглүүлж байсныг нь...

Шинэ өглөөний нар аа.

Чамд хэлэх эгэлхэн түүх   Талын шар цэцэгсээс эхэлдэг

Талын шар цэцэгсийн цэнхэр эрвээхэйнүүдээс эхэлдэг

Тэнд               Хүсэл аргадагч бороо, хүүхдийн инээд бий

Хүсэл аргадагч бороон хөнгөн дуслууд

Бороон дуслуудын зөөлөн илбэлт бий

Моддыг амь оруулагч шувууд

Шувуудын     Үүрийн шингэн жиргээ

Үүрийн жиргээний өмнөх хэтэрхий богино шөнүүд ч тэнд оршдог...

Тэгэхээр би              Хорвоогийн              ая бүхэнд шингэн

Амьдарчээ...                  

Эдгээр мэдрэмжүүдэд.

Эдгээр дурсамжуудад...

Хэдий энэ хамгийн сүүлчийн тоглолт минь байлаа ч

Би гоцлооч бишдээ харамсахаа больсоон, нэгэнт

Шинэ өглөөний нар аа.

Чамд хэлэх хуучин хөгжимтэй                 Хуучин тоглоочийн түүх энэ

Чи миний                   аялагч хуруунуудыг

Халуунаар ээгээч дээ...